Украины Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас томуугийн улмаас нас барсан хүний тоо 171 боллоо гэж мэдээллээ. Эдгээр нас барсан хүмүүсийн хоёр нь хүүхэд байгаа бөгөөд одоогоор Украинд хамгийн их тархсан томуугийн төрөл нь гахайн томуу буюу N1H1вирусын төрөл байгаа нь аюултай байдалд хүргээд байгаа юм.
Украины өмнөд нутгийн Одесса мужид томуу хамгийн ихээр тархаж, 33 хүн нас барсан байна.Мөн яамны мэдэгдсэнээр, томуугаар өвчилсөн 3.2 сая хүн байгаагийн 62.9 хувь нь 17-гоос доош насны буюу насанд хүрээгүй хүүхдүүд байна.
Энэ оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар Украины 18 мужид томуугийн халдвар тархсан байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Александр Квиташвили мэдэгдэв.