Японы нийслэл Токио хотноо болох хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны олимпийн 32 дахь удаагийн наадмын цэнгэлдэх хүрээлэн 2019 оны арван нэгдүгээр сард ашиглалтад орохоор болжээ.
Олимпийн нээлт, хаалт гэх мэт гол арга хэмжээнүүд болох цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг Япон улсын алдарт архитекторч Кенго Кума гаргасан байна. Японы засгийн газар Их Британий архитекторч Заха Хадигийн загвар болох "ultramodern" загварыг хэт өндөр өртөгтэй гэж шалтгаанаар зөвшөөрөөгүй юм. "Ultramodern" загварын нийт өртөг 252 тэрбум иен байсан бол Кенго Кума энэхүү загвар үнийн хувьд 153 тэрбум иен буюу 1,26 тэрбум долларын өртөгтэй босох юм.
Цэнгэлдэх хүрээлэнгийн загвар Японы уламжлалт сүмийн загварыг тусгасан, дээвэр болон хана хэсэгт эко байгууламж бүтээхээр тогтжээ. Мөн цэнгэлдэх хүрээлэнг барих түүхий эдийг ган болон төмөр ашиглаж, гаднах орчинг ногоон байгууламжаар тохижуулахаар төлөвлөсөн байна.