Зика вирусийн халдвар нь нэг төрлийн шумуулаар болон бэлгийн замаар халддаг ба АНУ-д бэлгийн замаар халдвар авсан тохиолдол бүртгэгдлээ.
Өвчтөн Техас мужийн Даллас хотод байхдаа бэлгийн замаар халдвар авсан байх магадлалтай гэнэ. АНУ-ын эрүүл мэнд хянах, урьдчилан сэргийлэх төв уг өвчтөн халдварын бүс нутагт аялж зорчоогүй боловч бэлгийн хамтрагч нь өвчний голомт улсуудын нэг Венесуэлээс ирсэн хэмээн мэдээллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарласан хэдий ч вирусийн халдвар газар авсаар байна.