“Toyota” компани мягмар гаригт, тус компани 2005-2006 онд үйлдвэрлэсэн “Tundra Sequoia”, 2003-2006 оны “Land Cruiser”, 2003-2006 онд үйлдвэрлэсэн “4-Runner” зэрэг загварын 320 мянга орчим автомашинаа АНУ-ын зах зээлээс эргүүлэн татахаар болсноо мэдэгдлээ. Мөн 2003-2006 онд гаргасан “Lexus: LX470”, 2004-2006 онд үйлдвэрлэсэн “GX 470” загваруудаа эргүүлэн татах аж.
Учир нь эдгээр автомашины дээвэр хэсэгт суурилуулсан аюулгүйн хөшиг өөрөө ажиллаж болзошгүй гэж “Toyota”-гийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
Энэ асуудал нь жолооч, зорчигчдын гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа ба аюулгүйн дэрний ажиллагааг хариуцдаг программ хангамжийн компани үнэгүй сольж засварлах гэнэ.