Монголын хөрөнгийн бирж (МХБ)ид бүртгэлтэй хувьцаат компаниуд 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, нийтдээ нэг их наяд төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гаргажээ. Энэ нь 2024 оныхоос 19 орчим хувиар буурсан дүн боллоо. Ногдол ашиг ийнхүү багасахад эдийн засгийн өсөлт саарах, зээлийн хүү болон валютын ханш, инфляц өндөр байх зэрэг нь нөлөөлдөг аж. Мөн суурь үнэ, цалингийн зардал өссөн ч борлуулалт буурсан нь нөлөөллөө хэ мээн шинжээчид тайлбарлаж байна. Ногдол ашгийн дийлэнхийг буюу 96.2 хувь буюу 963 тэрбум төгрөгийг нь МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй ком паниуд олгохоор болсон байна. Тод руулбал, арилжааны банкнууд нийт ногдол ашгийн 58.3 хувийг хуваари лахаар шийдвэрлэжээ. МХБ-д 160 гаруй компани бүртгэлтэй байгаагаас 15 хувь нь л I ангилалынх юм.
С.Дулам