2023 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 755 км авто зам баригдаж байна
Монгол Улс нийт 14,920 км олон улсын болон улсын чанартай авто замтай. Цар тахлын өмнө буюу 2019 оны мөн үед олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 46 хувь буюу 6,900 км байсан бол 2022 оны мөн үед 50 хувь буюу 7485 км хатуу хучилттай авто замтай болж нэмэгдсэн байна.
2023-10-07
Шивээхүрэн-Сэхэ боомтууд ирэх сард төмөр замаар холбогдоно
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна. “Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан есдүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн баталлаа. Одоо тус хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.
2023-10-06
Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 86.9 хувьтай байна
Зам, тээврийн хөгжлийн яамны төлөвлөгөөт ажлын хүрээнд баруун чиглэлийн авто зам дагуу Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламж, улсын болон орон нутгийн төсөв, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж буй бүтээн байгуулалт, нутаг дэвсгэрийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт хийжээ. Шалгалтаар дээр дурдсан аймгуудын авто зам, автотээвэр, иргэний нисэхийн чиглэлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.
2023-10-06
Тяньжин боомтод 4350 чингэлэг хүлээгдэж байна
Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны статистикаас иш татан хүргэж байна. Есдүгээр сарын 1-30-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 48 галт тэрэг гарчээ.
2023-10-03
МГТБҮ-ийг ашиглалтад оруулахад 10 жил зарцуулах нь
Манай улс сүүлийн 10 гаруй жилд жил бүр дунджаар 1.5 сая орчим тонн шатахуун хэрэглэн, импортын хөр өнгийн хамгийн өндөр буюу 25 хувь болох нэг тэрбум гаруй ам.долларыг зарцуулсаар ирсэн. Шатахууны хэрэглээ ч улам бүр нэмэгдсээр өнгөрсөн жил 1.8 сая тонноос давсан дүн бий. Өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах, ядаж 50 хувийг нь өөрсдөө нийлүүлэх зорилгоор дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөн, ярилцсаар олон жил өнгөрч, өдгөө “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” (МГТБҮ) төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниа “харуулдсаар” сууна.
2023-10-03
“Эрчим хүчний салбарынхан эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна”
“Тэвчээрийн тог тасарлаа” эрчим хүчний салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр эрчим хүчний салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц хайж, салбарын төрийн болон орон нутгийн өмчит компани, хувийн хэвшлийнхний удирдлага, ажилтнууд, түншлэгч талууд хэлэлцүүлэг өрнүүлэв. Эл салбарын ажилтнуудын аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангуулж, цалинг нэмэгдүүлэх, улмаар тасралтгүй, найдвартай үйл ажиллагаа явуулахад бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.
2023-09-29
“Эрчим хүчний хангамж бол халамж биш”
Эл салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Тухайлбал, 2020 онд 88.1, 2021 онд 77.8, өнгөрсөн жил 187.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн аж. Үүнд эрчим хүч, дулааны тарифыг үйлдвэрлэлийн зардлаас үргэлж багаар тогтоож ирсэн буюу зарим хэрэглэгчид 68 хувийн бага үнээр нийлүүлж буй нь нөлөөлжээ.
2023-09-29
Төмөр замын тээврийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ
өмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн долдугаар сарын 7-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжинэ. Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүсжээ.
2023-09-28
Мөрөнгийн Нарны цахилгаан станцыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц баригдаж буй. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ.
2023-09-27
Чойбалсан чиглэлийн авто замын санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгана
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2021 онд 43.6 их наяд төгрөг байсан бол энэ онд 62.4 болсон, ирэх онд 74 их наяд төгрөг байхаар төсөөлж буй аж. ДНБ ийнхүү өссөн нь “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг хэрэгжүүлсний үр дүн гэж үзжээ. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилд Монгол Улс экспортын таван төмөр зам, гурван коридортой болно. Ингэснээр зөвхөн баялгаа гадагш гаргах биш, олон улсын ачаа тээврээс мөнгө олох боломж бүрдэх юм. Дорнод аймаг Боомтын сэргэлтийн зүүн коридор учир төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аймгаас анхаарч ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд тэмдэглэсэн.
2023-09-27
Гараанаас гарах, эсэх нь тодорхойгүй газрын ховор элементийн төсөл
Дэлхийн хөгжил хурдсаж, техник, технологийн ололт амжилт хүн төрөлхтнийг гайхуулах нь сараар биш, өдрөөр хэмжигдэх боллоо. Хөгжил дэвшил, технологийн үсрэнгүй шийдэл бүрийн ард түүнийг бүтээн бий болгох материал, түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийн зах зээл тэлж, өрсөлдөөн ширүүсэж байдаг. Өөрөөр хэлбэл, улс орнууд хөгжин цэцэглэх тусам чухал ашигт малтмал буюу газрын ховор элемент “моод”-нд орж, ийм металлын нийлүүлэгчдийг эрж хайн, түншлэх, хамтран ажиллахыг бүгд эрмэлзэх болов. Дэлхий нийтэд одоогоор газрын ховор элементийн 120 сая тоннын нөөцтэй, манай улсад үүнээс гурван сая нь байгаагэсэн урьдчилсан тооцоо бий.
2023-09-27
Тонн зэсийн үнэ 8161 ам.доллар болж хямдрав
Ам.долларын ханш чангарч, нөөц нь нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ хямдарлаа. Голлох валютуудтай харьцах ханшийг нь илтгэдэг ам.долларын индекс сүүлийн 10 долоо хоног дараалан өсөөд буй юм. Нөгөөтээгүүр, Лондоны металлын бирж дэх зэсийн нөөц 2022 оны тавдугаар сараас хойших өндөр түвшинд хүрсэн тухай “Reuters” уламжлав. АНУ-ын Төвбанк цаашид бодлогын хүүгээ хэвээр үлдээнэ хэмээн зах зээлд оролцогчдын олонх нь таамаглаж буй нь дээрх металлын ханшид мөн нөлөөлжээ. Баасан гарагт тонн зэсийн үнэ 8161.6 “ногоон”-той тэнцсэн нь долоо хоногийн өмнөхөөс гурав орчим хувиар буурсан үзүүлэлт болсон бөгөөд бараг сүүлийн дөрвөн сарынхаа доод түвшинд хүрчээ.
2023-09-25
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хонгилон гарц байгуулжээ
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс нийслэл болон аймаг орон нутгийн удирдлагатай хамтран төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2023-09-25