Улиасны унгирал цаашид ч ноолорсоор байх нь
Улаанбаатар хотод жилийн жилд улиасны унгирлаар л зун болсныг мэдэрдэг гэвэл хилсдэхгүй. Зургаадугаар сарын дунд үеэс хотын гудамжаар цас бударч байгаа аятай цагаан “хөвөн” агаарт эрчимтэй хийсдэг билээ. Улиасны унгирлаас үүдэн олон хүний ургамлын харшил сэдэрч, нүд загатнах, нус гоожих, найтаах, хоолой загатнах, бачуурах зэрэг шинж тэмдэг илэрч, хүүхэд, хөгшидгүй энэ төрлийн эмнэлэгт дараалал үүсгэдэг гэхэд хилсдэхгүй.
2025-06-17
Израил, Ираны зөрчил 40 гаруй жилийн түүхтэй
Израил 2025 оны зургаадугаар сарын 13- ны шөнө 40 жилийн зөрчил тэмцлийн түүхэндээ хамгийн өргөн цар хүрээтэй цохилт Иранд өгөв. Ираны цөмийн зэвсгийн объектууд, Натанзе дахь төвд нь цохилт өгөх, түүнчлэн цэргийн удирдлага, цөмийн хөтөлбөрийн тэргүүлэх эрдэмтдийг устгах нь энэ үйлдлийн гол зорилго байжээ. Энэ зорилгоор Израилын 200 гаруй нисэх онгоц Ираны газар нутаг дээрх 100 илүү бай руу довтолсон аж. Уг цохилтод баллистик пуужингийн үйлдвэрүүд, цэргийн бааз, командын байрууд, агаараас эсэргүүцэн хамгаалах систем, пуужингийн төхөөрөмжүүд өртжээ.
2025-06-17
Энэтхэгт гүүр нурж дөрвөн хүн амиа алдав
Энэтхэгийн баруун хэсэгт орших Махараштра мужийн Индрияни голын гүүр уржигдар нурсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 32 иргэн хүнд гэмтжээ. Тус улсын Ерөнхий сайд Девендра Фаднавис “Хохирсон хүмүүсийн найм нь хүнд гэмтэж, зургаа нь гүн шоконд орсон, эрэн сурвалжлах ажлыг одоо ч үргэлжлүүлж байна” гэж мэдээлэв
2025-06-17
18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэн өглөө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг энэ сарын 22 буюу ням гарагт 07.00-20.00 цагт явуулах юм. Энэ жил Баянхонгор, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын ИТХ-ын 61 мандатад нөхөн сонгууль болно. Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг 18 аймгийн сонгуулийн хороонд өчигдөр хүлээлгэн өгч дуусжээ. Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу зургаадугаар сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх ёстой. Үүний дараа нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулсан хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл, ажиглагч, олон нийтэд нээлттэйгээр шалгаж турших аж.
2025-06-17
Орон сууцын үнэ 14.3 хувиар өсжээ
Орон сууцын үнийн индекс өнгөрсөн сард 1.29 болж, 2024 оны мөн үеийнхээс 14.3, өмнөх сарынхаас нэг хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, шинэ байрны үнэ жилийн өмнөхөөс 13 хувиар өсөж, нэг ам метр талбайнх нь дундаж ханш 4 548 000 төгрөгт хүрсэн бол хуучных нь 15.3 хувиар нэмэгдэн 4 565 000 болжээ. Хуучин орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу ам метр нь 5.57, Сонгинохайрханд хямд буюу 3.06 сая төгрөг байна. Харин шинэ байр Сонгинохайрханд хамгийн хямддаа 3.27, үнэтэй нь Сүхбаатар дүүрэгт 5.49 сая төгрөгт хүрчээ.
2025-06-17
Гуравдугаар сургуулийнхан хашаагаа цэцгээр гоёжээ
Нийслэлийн гудамж, талбайн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, хотын иргэдэд тайван дулаан, эерэг сэтгэгдэл төрүүлэх үүднээс албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна талбайдаа мод, зүлэг, цэцэг тарих нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийнхан энэ зун хашаагаа олон төрлийн цэцгээр гоёжээ.
2025-06-16
Холбооны улсын төлөө сүүлчийн тэмцэгч
2020 оны гуравдугаар сарын 2-нд Михаил Горбачевын нас 89 хүрэв. Тэгш ой биш, түүнд хүрэхэд дахиад нэг жил үлдээд байв. Харин төрийн өндөр эрх мэдэлд очсоноос нь хойш гуравдугаар сарын 12-нд яг 35 жил болсон байлаа. Зөвлөлтийн төрийн дээд удирдагчид 2.5 жил болоод л хорвоог орхиод байсан жилүүдийн дараа удахгүй “яваад өгнө” гэж бодох аргагүй залуу хүн эрх мэдлийн толгойд гарч ирсэн юм.
2025-06-16
Парагвай улс 7.4 сая хүний мэдээллээ алджээ
Хакерууд Парагвайн 7.4 сая иргэний хувийн мэдээллийг “Dark web”-ээр дамжуулан худалдаалж байгаа нь ил болжээ. Тэд тус улсын иргэдийн овог, нэр, төрсөн огноо, утасны дугаар зэрэг чухал мэдээллийг хууль бусаар цуглуулан авснаа өн¬гөр¬сөн сарын сүүлчээс олон улсын зах зээлд худалдаалж эхэлсэн аж.
2025-06-16
Хил дамнасан төмөр замын баганат гүүрний анхны суурийг өрөмдлөө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээрт өнгөрсөн тавдугаар сарын 14нд гарын үсэг зурсан нь 1955 оноос хойш 70 жилийн дараа хоёр улс энэ салбарт дахин нэг түүхэн үйл явдлыг хамтдаа бүтээх эхлэл болсон билээ. Улмаар энэ сарын 9-нд Монголын “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХКиуд барилгын ажил гүйцэтгэх гэрээний төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд өчигдөр хоёр улсын хилийн шугам дээр талууд баганат гүүрний анхны шон суурийн өрөмдлөгийг эхлүүллээ.
2025-06-16