Монголчууд ой тогтоолтын тэмцээнд 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоожээ
Филиппин улсын Манилла хотод өнгөрсөн бямба гарагт Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд Энэтхэг, Филиппин, Индонез, Австрали зэрэг улсын 68 шилдэг тамирчин оюун ухаанаа уралдуулснаас монголчууд нийт 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоолоо. Тодруулбал, манай улсаас 21 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, туслах дасгалжуулагч Б.Батдаваа нарын хамт тус тэмцээнд амжилттай оролцон нийт 60 медалиас 18 алт, 20 мөнгө, 17 хүрэл хүртэв.
2025-09-22
200 гаруй үйлдвэрлэгч нэг дор цуглах нь
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хамтран зохион байгуулах гэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд энэ сарын 22-28-нд болох гэж буй тус үзэсгэлэн, худалдаанд эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, хүнсний бүх төрлийн ногоо, дотоодын үйлдвэрүүдийн мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн эдлэлүүдийг нэг дороос хэрэглэгчдэд хямд үнээр борлуулах гэнэ.
2025-09-22
Палеонтологийн хүрээлэнгийнхэн 60 жилийн дараа “Nature” сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэв
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ц.Чинзоригоор ахлуулсан хээрийн судалгааны багийнхан 108-115 сая жилийн өмнөх үед хамаарах цул толгойт хэмээх үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн олдворыг Дундговь аймгийн нутгаас илрүүлсэн билээ. Тэгвэл тэд энэхүү судалгааны ажлаараа, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Nature” эрдэм шинжилгээний сэтгүүлд энэ сарын 17-нд өгүүлэл хэвлүүлсэн байна. Ингэснээр манай улсын палентлогичид 60 орчим жилийн дараа уг сэтгүүлд судалгааны өгүүллээ хэвлүүлээд буй юм.
2025-09-22
Дохад өгсөн цохилт Израилын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна
2023 оны аравдугаар сарын 7-ны өглөө эрт ХАМАС-ын тэргүүлсэн Палестины зэвсэглэсэн бүлэглэлүүд Израилын нутаг дэвсгэр лүү дайрснаар одоо хүртэл үргэлжилж буй хямрал эхэлсэн билээ. Хуурай газар, ус, агаараар 3000 шахам зэвсэглэсэн дайчин довтлон 1200 орчим израил хүнийг алж, 253 хүнийг барьцаалсан байдаг. Өнгөрсөн хугацаанд Израил, ХАМАСын хоорондын дайны гал ер зогсоогүй гэж хэлж болно. Амиа алдсан эдгээр хүний 779 нь энгийн иргэн, 38 нь хүүхэд, 200 орчим нь гадаадын иргэн юм уу, давхар иргэншилтэй хүн байсан гэдэг юм.
2025-09-22
Нохой гэрт хүн урдаггүй
Газар, тэнгэрийн савслагаас нар таширлан хорвоо дэлхийг алтруулав. Өдөржин хамт архидсан нөхдөөсөө Түгжав гэнэт салж, тууврын мал тууж одсон Донойнх өөд яралзуулахад ухаа зээрд морь нь оройн наранд гал адил цоролзож байна. Айлуудын зэлэнд бух урамдаж, өдөржин адуу хурсан нуурын зүгээс шивтэр ханхална. Нуурын хөвөөгөөр Түгжавыг хайрга чулуунд мориныхоо дөрвөн хөлийг балбалзуулан хажигнаж явахад нар шингэж билээ. Хөлөрсөн ухаа зээрд морь нар жаргасан хойно бараан болон сүүтэлзэж, өдөржин адууны хөлд цалиглаж ядарсан нуур үдшийн бүрэнхийд тогтож ядан цэлэлзэх нь нойрсохоор яарах мэт авай.
2025-09-22
Зарим газраа 60 орчим см цас оржээ
2025 оны есдүгээр сарын 22-ны 12 цагийн байдлаар Завхан аймгийн Улиастай, Яруу, Идэр, Алдархаан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон сумуудад цас үргэлжлэн орсоор байна.
2025-09-22
Монголын залуу төгөлдөр хуурч Б.Ичинхорлоо АНУ-ын “Flower Piano” наадамд оролцжээ
Залуу төгөлдөр хуурч Б.Ичинхорлоо өнгөрсөн Бямба гарагт (9-р сарын 13-нд) АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотын алдарт Golden Gate Park-д зохион байгуулагдаж буй олон нийтийн “Flower Piano” хөгжмийн наадамд амжилттай оролцжээ. Тэрбээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” бүтээлийг эгшиглүүлжээ.
2025-09-22
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
2025-09-22
Үндэсний номын баяр маргааш эхэлнэ
Жанжин Сүхбаатарын талбайд маргааш 38 дахь удаагийн Үндэсний номын баяр эхэлнэ. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх уг баяраар бид сүүлийн үеийн шинэ ном, олон мянган хувь зарагдсан бестселлер зохиолуудтай танилцахаас гадна алдарт зохиолчидтой уулзах боломж тохиодог билээ.
2025-09-19
Ирэх оны “Coachella”-г чимэх хамтлаг, дуучид тодорлоо
“Coachella” урлагийн наадмыг АНУ-ын Калифорни мужийн Индио хотноо ирэх дөрөвдүгээр сарын 10-12-нд зохион байгуулах юм. Эл наадмыг поп, панк-рок, k-pop зэрэг олон төрлөөр бүтээлээ туурвидаг 150 гаруй хамтлаг, дуучин өнгөлөхөөр болжээ. Тухайлбал, АНУ-ын дуучин, ая зохиогч Сабрина Карпентер, Канадын поп од Жастин Бибер, Колумбийн уран бүтээлч Кароль Жи тэргүүтэй уран бүтээлчид ирэх оны “Coachella”-г чимэх аж.
2025-09-19
“Green iris” компанийнхан модны живхийг хэрэглээнд нэвтрүүлэв
“Green iris” компанийнхан модны живхийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ нь модны үндсэнд ус хадгалагдах хугацааг уртасгаж, ургамлыг хангалттай хэмжээнд чийгтэй байхад нь тусалдгаараа онцлогтой бөгөөд элсэрхэг, эсвэл хад, чулуутай газар илүү үр дүнтэй аж.
2025-09-19
Эрчим хүчний гудамжны авто замыг бямба гарагт хаана
Баянгол дүүргийн XX хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж буй юм. Үүний хүрээнд Наадамчдын гудамжны авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замын уулзвараас “Хөсөг трейд”-ийн баруун урд талын уулзвар хүртэл энэ бямба гарагт хаах юм байна.
2025-09-19