Таван жилийн хугацаанд гэрлэлт 29 хувиар буурч, салалт таван хувиар өсчээ
Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт судалгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийнхэн гүйцэтгэсэн байна. Уг судалгааны үр дүнг тус хүрээлэнгийнхэн салбарын яамны удирдлагуудад өчигдөр танилцуулав. 2019 оныг 2024 оныхтой харьцуулахад гэрлэлт 29 хувиар буурсан бол гэр бүл цуцлалтын тоо эсрэгээрээ таван хувиар өссөн байна.
2025-11-25
“Мөнх тэнгэрийн бичиг-2025” уран бичлэгийн үзэсгэлэнг тольдоорой
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд дэлгээд байна. Мөн энэ үеэр “Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулан шагнажээ. Ингэхдээ уран бүтээлч, багш, сурагч, оюутан гэсэн дөрвөн ангилалд шилдгүүдийг тодруулав.
2025-11-24
Узбекистан руу 57 932 хонь экспортолжээ
Ташрамд дурдахад, өнгөрсөн сарын 20-ны байдлаар манай улс БНХАУ руу 2700 орчим хонь нийлүүлсэн бөгөөд малын экспорт жил бүрийн 10-1 дүгээр сард идэвхтэй үргэлжилдэг.
2025-11-24
Трампын төлөвлөгөөг таалахгүй байна
Орос, Украины хоорондын зөрчил, тэмцлийг зохицуулах, дайныг зогсоох зорилгоор АНУ санаачилж, 28 зүйл заалт бүхий төлөвлөгөө боловсруулснаа энэ сарын 21-нд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон тү мэнд хүргэжээ. “Financial times” сонинд мэдээлснээр энэ төлөвлөгөөг ойрын үед талуудаар зөвшөөрүүлэхийн тулд Трампын засаг захиргаа Украины эрх баригчдад хүчтэй дарамт шахалт үзүүлж байгаа аж.
2025-11-24
Зудын үнэлгээгээр Баян-Өлгий маш их, Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь их эрсдэлтэй гарчээ
Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, зааврын дагуу ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, ЭМЯ, ЗТЯ, ГБНХЯ-ны хамтарсан ажлын хэсгийнхэн 2025-2026 оны зудын эрсдэлийн үнэлгээг гаргажээ. Үүгээр нийт 21 аймаг, 330 сумын хэмжээнд таван сум маш их, 59 сум их, 192 сум дунд, 74 нь бага эрсдэлтэй гарсан байна. Тодруулбал, Баян-Өлгий маш их, Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймаг их, ГовьАлтай, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар дунд, Булган, Орхон, Хэнтий бага эрсдэлтэй гэж гарсан аж.
2025-11-24
Бүдүүн болон хүчит тэжээлийн нөөцийн 50 гаруй хувийг бэлтгэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хүмүүнлэгийн багийн уулзалтыг зохион байгууллаа. Үүгээр өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй аймгуудад ажиллах, малчдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцсэнийг ХХААХҮЯнаас мэдээлэв. 2025-2026 онд манай улсын хэмжээнд 211.6 мянган малчин өрхөд 60.9 сая толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 117.9 сая мал өвөлжиж, хаваржих бэлтгэл хангажээ. Түүнчлэн аймаг, сумын аюулгүй нөөцөд нийт 36.4 мянган тонн бүдүүн, 30.8 мянган тонн хүчит тэжээл бэлтгэхээр төлөвлөснөөс бүдүүн тэжээлийн нөөцийн 77, хүчит тэжээлийн 35 хувийг бүрдүүлжээ.
2025-11-24
Лхагва гарагт бүх нийтээр амарна
Энэ лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын өдөр тохиож байна. Тодруулбал, Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМУ тунхагласны 101 жилийн ойн өдөр билээ.
2025-11-24
Чингис хааны өв ба гэрээс
Багшгүй эрдэм гэж нэгээхэн ч үгүй тул багшийн ачлал эрдэм хэмжээлшгүй их билээ. Хэмжээлшгүй ачит олон сайхан багшаар хичээл ном заалгаж байсны нэг нь Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаа багш билээ. Тэрбээр 1988 оноос сонин хэвлэлд монгол бичгийн хичээл тогтмол нийтлүүлж байгаад, 1989 оноос үндэсний телевизээр бүх нийтэд монгол бичгийн цуврал хичээл зааж, ард түмний дунд “Монгол бичгийн Чоймаа багш” хэмээн мөнхөд алдаршжээ. Монголд ардчилсан хувьсгал өрнөж, үндэсний ухамсар хүчтэй сэрж асан цагт Чоймаа багшийн хичээл үндэсний бичиг үсгээ сурч мэдэх хүсэл тэмүүллийн галыг бадраасан их үйл хэрэг байв.
2025-11-21
Хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар бууруулах тухай санал солилцож байна
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-ыг Бразилын Белем хотноо зохион байгуулж байна. Эл хуралд манай улсаас БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй бөгөөд NDC 3.0 шинэчилсэн зорилтоо танилцуулж, 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар бууруулах амлалтаа хэрэгжүүлэх бодлого, уур амьсгалын тэсвэржилтийг сайжруулах талаар олон улсын байгууллага, түнш орнуудтай санал солилцож байна. Мөн эл хурлын хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Риогийн гурван конвенцын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлжээ.
2025-11-20
Хубилай сэцэн хааны үйл хэрэг, түүхэн гавьяаг хэлэлцлээ
Хубилай сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан “Хубилай сэцэн хаан: Амьдрал үйл хэрэг” эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр МУБИС-д зохион байгууллаа. Хуралд Шинжлэх ухааны академийн гишүүд, академичид, их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд, багш, эрдэмтэн, судлаачид тэргүүтэй салбарын нэр хүндтэй зочид оролцов. Тэд Монголын эзэнт гүрний түүх, Хубилай хаан судлалын цаашдын бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээр шинжлэх ухааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаарлагатайг онцлон тэмдэглэлээ.
2025-11-20
Улаан буудай, тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний гаалийн татварыг чөлөөлнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр баруун бүсийн импортын улаан буудай, мал, амьтны тэжээл болон тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өчигдөр өргөн барьжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
2025-11-20
АҮЭБЯ: АИ-92 автобензин 95 вагон байна
Шатахууны нөөц өнөөдрийн 07:00 цагийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэсэн нийт 225 вагон цистерн байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. Тодруулбал
2025-11-19
Б.Дашпүрэв: ШТС-уудад бензин нийлүүлэх явцад түр зуурын хомсдол үүссэн
Уржигдар оройноос эхлэн бензин дахин хомсдож, шатахуун түгээх станц (ШТС)-ууд иргэдэд үйлчлэхгүй хэмээн буцаасан талаар нийгмийн сүлжээгээр “шуурав”. Саяхан л хүмүүс хонон өнжин шатахуунд дугаарлацгаасан. Асуудал шийгдэгдээд сар ч бололгүй дахиад ийм зүйлтэй нүүр тулсан иргэд маш их бухимдаж, сайд, дарга нарыг хатуу шүүмжилсээр байна. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-наас өчигдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгөв. Тэд шатахууны нийлүүлэлт тасралтгүй явагдаж буй бөгөөд үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор хэллээ.
2025-11-19
Усалгаатай газар тариалангийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ
“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн хүрээнд ХААИС-тай хамтран усалгаатай газар тариалан бүхий сумдын 20 хүнийг усжуулагч-оператор, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн оператороор бэлтгэж эхэлснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мөн сумуудын ногоочид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг услалтын системийг ашиглах график гаргаж, зөв таримал тариалах, усны хэрэглээ болон урсгал зардлыг тооцох арга зүйд суралцуулах гэнэ. Улсын хэмжээнд газар тариалангийн услалтын систем нь ус ашиглалтын үр ашиг бага, хуучирсан, дэд бүтцийн хувьд тогтворгүй, засвар, үйлчилгээ хийлгүй олон жил орхигдсон байжээ.
2025-11-19