“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сарын 8-нд эхэлнэ
17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг ирэх сарын 8-15-нд зохион байгуулах нь. Эл наадмын үеэр кино урлагийн боловсрол олгох “Залуу үзэгч” хөтөлбөр болон уран бүтээлчдэд зориулсан “Industry day” форумыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Монгол Улсад кино урлагийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан эл наадмын “Үзэхийн хязгаар” хэсэгт манайсор болсон уран бүтээлчдийг дахин алдаршуулан, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор Хөдөлмөрийн баатар, найруулагч Г.Жигжидсүрэнгийн 1970 онд бүтээсэн “Анхны алхам”, 1976 онд туурвисан “Хүний амь” зэрэг бүтээлийг өргөн дэлгэцээр толилуулах юм байна.
2025-09-28
Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна
Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног энэ сарын 22-28-нд тохиож буй юм. Эдгээр өдрийг “Дохионы хэлний эрхгүйгээр хүний эрх гэж үгүй” уриан дор дэлхий нийтэд тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-аас 2017 оны арванхоёрдугаар сард жил бүрийн есдүгээр сарын 23-ныг албан ёсоор Олон улсын дохионы хэлний өдөр болгохоор шийдвэрлэжээ.
2025-09-27
I-II ангийн сурагчид гэрийн даалгаварт 20-30 минут зарцуулах ёстой
Сурагчдын гэрийн даалгаварт зарцуулж буй хугацаа харилцан адилгүй ч ялангуяа бага ангийнхан ачаалал ихтэй байдаг талаарэцэг, эхчүүд гомдоллосоор ирсэн. Хичээл нь өглөө ордог хүүхдүүд сургуулиасаа тарж ирээд гэрийн даалгавар хийх нэрээр өдөржин ширээний араас өндийдөггүй. Өдөр хичээлтэй нь шөнө дүл болтол суудаг. I, II ангийнхан гэхэд л өдөр бүр нэг шүлэг шинээр цээжлэх, хуулан бичлэг, цээж бичиг хийх, тоо бодох зэргээр даалгавар гүйцэтгэхэд багадаа 2-3 цаг зарцуулж буй талаар иргэд шүүмжилдэг.
2025-09-27
Ноён хутагтын зохиосон монгол бичгийн цагаан толгойг олны хүртээл болголоо
Дорноговь аймаг дахь Ноён хутагтын музейнхэнсоён гэгээрүүлэгч, их хүмүүн Дулдуйтын Данзанравжаагийн Хүүхдийн дацангийн үндэсний бичгийн сургалтад хэрэглэж байсан, түүний зохиосон тэргүүн цагаан толгойг хос дэвтэр болгон хэвлэж, олны хүртээл болгожээ. Тус музейн үзмэрийн үндсэн бүртгэлийн дугаартай, монгол бичгийн болон танин мэдэхүйн сурах бичгийг Хүүхдийн дацанд хэрэглэж байснаар нь хэвлэсэн аж. Долоон мөрөөр, хуудас болгонд нь эгшиг, гийгүүлэгчийг аймаглан бичсэн эхний, нимгэн цагаан муутуу дээр монгол бичгээр таван эгнээ тэрлэсэн хоёр дэвтрийг Үндэсний бичгийн III хөтөлбөрийн хүрээнд хэвлэж, бүх хүн ашиглахад ийн хүртээмжтэй болгосон байна.
2025-09-26
Арвайхээр сумын III цэцэрлэгийн багш, хүүхдүүд өөрсдийн тарьж ургуулсан бүдүүн, нарийн ногоогоо хураажээ
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын, улсын тэргүүний III цэцэрлэгийнхэн хүнсэнд хэрэглэдэг төмс, хүнсний болон нарийн ногоогоо өөрсдөө тариалдаг болжээ. Тэд жил бүрийн хавар Дайрганы голд 0.3 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, өдийд арвин ургац хураадаг гэнэ. Тариан талбайгаасаа дунджаар 220 кг нарийн ногоо, 800 гаруй кг төмс, хүнсний ногоо хураан авч, нөөцөлдөг аж. Энэхүү эрүүл, эко нөөцөөрөө өвлийн улиралд олон төрлийн шим тэжээлтэй, бүдүүн, нарийн ногоогоор баялаг хоол, хүнс зэхэж, хүүхэд багачуудаа “борддог” байна.
2025-09-26
Ахмад настнуудын 73.4 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртжээ
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 20202025 оны зургаадугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 1172 ахмад бүртгэгдсэн байна. Тэдний 1120 нь эмэгтэй, 52 нь эрэгтэй аж. Тэдний 860 нь сэтгэл санааны, 196 нь эдийн засгийн, 115 нь бие махбодын, нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртжээ.
2025-09-26
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан, дараа нь “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хэсэг хугацаанд хашаад 2024 оны хавар тэтгэвэртээ гарсан Ц.Даваацэрэн болон С.Мөнхтөр нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийхээр товлоод байв. Гэвч аравдугаар сарын 23-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар удирдан өчигдөр эхлүүлсэн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд иргэний хариуцагч “Медипас” ХХКийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ирээгүй бөгөөд хойшлуулах хүсэлт шүүхэд өгсөн аж. Шүүх хуралд оролцогч прокурор, зарим өмгөөлөгч нар хурлыг үргэлжлүүлэх санал гаргасан ч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан талынхныг байлцуулах ёстой гэж шүүгч дүгнэснээр хойшлуулахаар шийдвэрлэлээ.
2025-09-26
Д.АМАРБАЯСГАЛАН: Намайг илтэд дэмждэг хүмүүс Бага хуралд ирээгүй байвал АТГ-ын дарамтад орсон гэж ойлгоно
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар тайлбар, мэдээлэл өгсөн юм. Түүний талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр ноцтой мэдээлэл дэлгэсэн билээ. Тэрбээр “МАН-ын даргад нэр дэвших үедээ би та бүхэнд дэлгэрэнгүй ярилцлага өгнө гэж амласан. Тэр дагуу энэхүү уулзалтыг хийж байна. Ийм зүйл болохыг мэдэж байсан. Өнгөрсөн хугацаанд маш олон төрлөөр, баримт үзүүлэхгүйгээр магадгүй, болзошгүй гэдэг үндэслэлээр намайг гүтгэлээ” гэсэн юм. Сэтгүүлчдийн асуултад тэрбээр ийн хариуллаа.
2025-09-26
Б.Амарсайханыг эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих санал гаргаагүй бололтой
УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, иргэн Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн тун удахгүй шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлэх гэж буй аж. Тэд өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Д.Саяннямбууг зодож гэмтээсэн хэрэгт холбогдсон юм.
2025-09-26
“Жоом”-оо алах гээд улсаа галдав, МАН-ынхаан
Монгол Улсын төрийн гол институцүүдийн удирдлагын хоорондох зөрчил, хагарал, талцал, эрх мэдлийн төлөөх тулаан ил цагаандаа гарч, өнөр олон үзэгч, хөгжөөн дэмжигч, фанатуудынхаа “алга ташилт”-д бялууран сохров. Монгол ардын нам засагласан 10-аад жилийн хугацаанд “Хаан шалдан байна” гэж хөндлөнгөөс хэн нэгэн хашхираад ч сонсохгүй, сонссон ч итгэхгүй болтол нийгмийг “ваакумдах” хүсэл сонирхол нь биежээд байхыг яана. Өнөөгийн төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёрын дундах өрсөлдөөний гал дээр тос нэмэн, араас нь дөгөөн “балиашиглаж” суугаа Ерөнхийлөгч болон Женко хэмээх “хоёр үзүүртэй зүү” тэргүүт хүмүүсийн байгаа байдлаас харахад жоомоо алах гээд байшингаа шатаадаг онигоо адил юм болох гээд байх шиг.
2025-09-26
Эрэн хайх ажиллагаа ямар түвшинд, ямар чиглэлээр явсан талаар одоогоор мэдээлэлгүй байна гэв
Эрэн хайх ажиллагаа ямар түвшинд, ямар маршрут чиглэлээр явсан одоогоор миний хувьд мэдээлэлгүй байна. Тодорхой чиглэл бүхий албан хаагч нар ахлан ажилласан. Дээрх ажиллагаанд нутгийн иргэд болон бусад төрийн чиг үүрэг бүхий албан хаагч нар оролцсон. Яг эрэн хайх ажиллагаа болон нас барсан шалтгаан зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дараа тодорхой болох байх. Тухайн үед нь мэдээлэл өгвөл зохимжтой" гэв.
2025-09-25
Хууль бус хөрөнгийг буцаахад AI технологи нэвтрүүлж байна
Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-UP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон 10 дугаар Бүгд хурал энэ өдрүүдэд Монгол Улсад болж байна. Энэ хурлаар “Цахим хөрөнгийг буцаан авах ажиллагаа болон хөрөнгийн менежментийн зохицуулалт” үндсэн сэдвийн хүрээнд оролцогчид мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, цахим хөрөнгийг буцаан авахад AI технологи хэрэглэх, хэрэгт холбогдогчийг яллахгүйгээр хөрөнгө хураан авах эрх зүйн зохицуулалт, хөрөнгийн менежментийн шинэ тренд зэрэг нэвтрүүлсэн арга туршлагаасаа зарим орныхон хуваалцав.
2025-09-25
Увс аймгийн Давст суманд газар хөдөллөө
Увс аймгийн Давст сумын нутагт өнөөдөр /2025.09.25/ өглөө газар хөдөлсөн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, газар хөдлөлт өглөө 09:55 цагт болсон бөгөөд 4.5 магнитудын хүчтэй байжээ.
2025-09-25
Эх орондоо хүний амь бүрэлгээд Монголд орогнож байсан хятад эрийг албадан гаргалаа
Эх орондоо хүний амь бүрэлгэн зугтаж манай улсад орогнож байсан өмнөд хөршийн иргэнийг өчигдөр ГИХГ-ынхан албадан гаргалаа. БНХАУын иргэн Ли Шиү Фэн (Li Xue Fen) гэгч нь 2010 онд өөр хүний нэр, бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр нэвтэрсэн аж. Манай улсад ирмэгцээ хилээр нэвтэрсэн баримт бичгээ устган, хууль бусаар оршин сууж байсныг ГИХГ-ынхан хяналт шалгалтаараа илрүүлсэн байна.
2025-09-25
Дэлхийн Засгийн газрын нас 80 хүрэв
НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хуралдаан өнгөрсөн даваа (есдүгээр сарын 22- нд) гарагт Нью-Йорк хотноо Ерөнхий Ассамблейн танхимд эхлэв. Уг арга хэмжээ залуучуудын “Singfor Hore” хамтлаг болон Метрополитен-оперын дуучид, төгөлдөр хуурч Дэвид Уоткинс, удирдаач Тильман Михаэль нарын тоглолтоор эхэлсэн байна. Гэхдээ Ерөнхий Ассамблейн дарга Анналена Бербок “Өнөөдөр баярын өдөр биш, харин түүхийн сургамжийг эргэн харж, итгэл найдварын замыг дахин олох агшин юм” гэж хэлээд тус байгууллага үүсэн бий болсон ээдрээ төвөгтэй нөхцөл байдлыг сануулсан аж.
2025-09-25
Самар түүж яваад сураггүй алга болсон эмэгтэйг дөрөв дэх өдрөө хайж байна
Хөвсгөл аймгийн Тариалан сумын ДавааныАр багийн Дуургын нуруу хэмээх газарт самар түүж яваад сураггүй алга болсон эмэгтэйг дөрөв дэх өдрөө эрэн хайж байна. Тус газарт дөрвөн хүн самар түүж байсан бөгөөд тэдний нэг болох 46 настай иргэн Э нь энэ сарын 21-ний 15.00- 16.00 цагт цуглуулсан самраа сахин үлдэхээр отгоосоо нэг км-ийн зайд хоцорсон байна. Хамт явсан хүмүүс нь самраа түүгээд буцаж ирэхэд тэрбээр алга болсон аж.
2025-09-25