“Хилийн шилжилт болон дижитал шинэчлэл чухал”
Дэлхий даяар далайд гарцгүй 44 орон байдгаас 32 нь хөгжиж буй улс аж. Эдгээр улсад тээврийн өртөг өндөр, үүнээс үүдэлтэй өрсөлдөх чадвар сул, гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр, төрөл цөөн, дэд бүтэц муу хөгжсөн бөгөөд ихэнх нь буурай хөгжилтэй гэнэ. Түүнчлэн далайд гарцгүй орнуудын бараа, бүтээгдэхүүн дунджаар 1370 км газрыг туулж далайн боомтод хүрдэг гэсэн статистик бий.
15 цаг 22 мин
Хөдөө аж ахуйн салбарт Австралитай хамтран ажиллах боломжтой
ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний төв, Ургамал хамгааллын газар зэрэг байгууллагын төлөөлөл Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн хөгжлийн хурдасгуур, Байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт” төслийн олон улсын зөвлөхүүд буюу Австралийн мэргэжилтнүүдтэй өнгөрсөн баасан гарагт уулзан, санал солилцжээ. Олон улсын төслийн зөвлөхүүд Австралийн мал аж ахуйн салбарын тогтолцоо, зохион байгуулалтын талаар танилцуулсан байна. Тус улсын хөдөө аж ахуйн салбар нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд мах болон малын экспортоор дэлхийд тэргүүлдэг аж.
16 цаг 22 мин
Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр М.Мөнхбатыг сонгожээ
Хуульчдын VI их хурал өнгөрсөн бямба гарагт болж, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Мөн зөвлөлийн гишүүдээ батламжилж, холбооны ерөнхийлөгчийн цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулан, гишүүдийн татварыг нэмэх, холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
16 цаг 52 мин
Дөрвөн хүн тутмын нэг нь хүрээлэн буй орчноос шалтгаалсан өвчлөлөөр нас барж байна
ЭМЯ-наас уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шилжих зорилт тавин, үүний хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус уулзалтад аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох дэлхий нийтийн чиг хандлага, бодлого, эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй бэрхшээл, туршлага, уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй тогтолцоог нэвтрүүлэх арга замыг эрэлхийллээ.
17 цаг 22 мин
Авлига авах эрсдэл өндөр 50-70 байцаагчийг өөрчилнө
Засгийн газраас нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулсан. Үүний хүрээнд гааль, татварын байгууллагуудад хяналт, шалгалт хийж, авлигын олон ноцтой хэрэг илрүүлсэн байна. Тодруулбал, нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ.
17 цаг 52 мин
“Татварын өршөөл үзүүлэхгүй”
УИХ дахь АН-ын бүлэг болон тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байрь суурийг удаа дараа илэрхийлсэнтэй холбогдуулан Сангийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл гаргав. Тодруулбал, татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартайг энэ үеэр дурдлаа.
19 цаг 52 мин
“Apple” компани ирэх намар “iPhone 18” гар утсаа худалдаанд гаргаж магадгүй
“iPhone” утасны борлуулалт ирэх жил 4.2 хувиар буурна гэв. Тодруулбал, АНУ-ын Массачусеттс мужид төвтэй, технологийн зах зээлийн судалгаа, шинжилгээний IDC байгууллагаас 2026 оны дэлхийн гар утасны борлуулалтын урьдчилсан тайланг танилцуулсан. Үүнд “Apple” компанийн ирэх намар худалдаанд гаргаж магадгүй хэмээх “iPhone Air 2”, “iPhone 18 Pro”, “iPhone 18 Pro Max”, “iPhone Fold”, “iPhone 18e” загварын талаар дурджээ. Одоогоос зургаан жилийн өмнө тус компани “iPhone 11”, “11 Pro”, “11 Pro Max”-ийг нэг дор танилцуулснаас хойш нэг загварын олон хувилбарт төдийлөн ач холбогдол өгөөгүй юм. Харин “iPhone 18” нь “Apple”-ийн түүхэн дэх хамгийн жижиг төдийгүй хүчирхэг загвар болж магадгүй талаар тайланд онцолсон байна.
2025-12-06
“Лексус” загварын автомашины жолооч гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж, гэмтээжээ
Чингэлтэй дүүргийн нутагт “Автомашинд хүүхэд мөргүүлсэн байна” гэх дуудлага уржигдар цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад “Лексус” загварын автомашины жолооч явган хүний гарцтай хэсэгт зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн байна. Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ны Мөрдөн шалгах хэлтэст уг хэргийг шалгаж буй.
2025-12-05
“Сарын хэрэглээний 193 500 тонн шатахуун захиалсан”
Шатахууны хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор өчигдөр АМГТГ-аас мэдээлэл өгөв. Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг, худалдан авалтын 95 хувь нь ОХУ-д ногддог билээ. Тэгвэл энэ сард АИ-92 авто бензин 62 700, дизелийн түлш 130 000, АИ-95 1560 тонныг худалдан авахаар захиалсан гэнэ.
2025-12-05
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа.
2025-12-05
27 000 ам.долларын хахууль авч байсан татварын байцаагчийг үйлдэл дээр нь саатуулжээ
Нийслэлийн Татварын газрын байцаагч А.Бадамыг бусдаас их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь уржигдар орой АТГ-ынхан саатууллаа. Тус газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч тэрбээр 27 700 ам.доллар буюу Монголбанкны тухайн өдрийн ханшаар 100 орчим сая төгрөг албан өрөөндөө авч байсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өгч байна. Хуулиар тогтоосон татвараа төлөлгүй өр төлбөр, хүү алданги нь олон тэрбум төгрөгт хүрсэн нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас төлөх хэмжээг нь багасгаж өгнө хэмээн амлаж дээрх мөнгийг авсан гэнэ.
2025-12-05
Зеленскийн эргэн тойронд...
Өнгөрсөн сарын 28-нд Тамгын газрынхаа дарга, улсдаа нөлөөгөөрөө хоёрдугаарт ордог гэгдэж байсан Андрей Ермакийг Украины Ерөнхийлөгч Зеленский огцрууллаа. “Энергоатом” гэдэг улсын компанийн хөрөнгөөс завшсан гэх хэргээр авлигын эсрэг байгууллага Ермакийн албан өрөөнд нэгжлэг хийсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Эрчим хүчний салбарт нь ийм дуулиант хэрэг дэгдээд нэлээд удаж буй. Уг хэрэгт Ермакийн нэр холбогдсон тул түүнийг халахыг Зеленскийд зөвлөсөн гэсэн яриа дуулдаад байх болсон.
2025-12-04