Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Монгол, Хятадын хил орчмын прокурорууд хууль бус хөрөнгийг шилжүүлэн авахад дэмжлэг үзүүлнэ 

Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ), БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар хооронд 2019 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хил орчмын нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, энэ чиглэлээр хоёр улсын хил залгаа аймаг, мужийн Прокурорын газрууд хамтран ажиллах асуудлыг харилцан тохирч шийдвэрлэсэн юм. Үүний хүрээнд зохион байгуулдаг Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын прокурорын газруудын 10 дахь удаагийн уулзалт Дорноговь, Сүхбаатар аймагт болжээ. 
2023-10-23

Цагаанхад дахь бохирын худагт хоёр эмэгтэй унаж, нас баржээ

Тус аймгийн цагдаагийн газраас ослыг шалгахад 33-51 насны хоёр эмэгтэй “Э” гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2023-10-23

“Авлига хороолол”-ыг буулгах Хотын даргын захирамжийг түдгэлзүүлжээ

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай”
2023-10-20

МҮДЭБ ноцтой таван зөрчлөө арилгах үүрэг хүлээжээ 

Үүнтэй холбоотойгоор ДДЭБ-аас гаргасан Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдлын талаарх зааврын дагуу МҮДЭБ-ын дүрмийг шинэчлэн, зохих дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга, сайд Б.Бат-Эрдэнэд даалгажээ. Ингэхдээ тус байгууллагын үүсгэн байгуулагчаас хамааралтай байдлыг арилгах, Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон дэргэдэх хороодын бүтцийг бий болгож, эрх хэмжээг тодорхойлох аж. Мөн МҮДЭБ-ын Удирдах зөвлөлөөс Ц.Уугангэрэлийг тус байгууллагын ерөнхийлөгчөөр томилсон байна. 
2023-10-19

Б.Энхбаяр: Зарим хэргийг хялбарчилсан журмаар шүүхээр шийдүүлэхээр боллоо

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг улам бүр баталгаажуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, түүнчлэн дээрх практик хэрэгцээ, шаардлагыг харгалзан хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгалаа.
2023-10-18

Сангийн яам: НӨАТ-ын буцаан олголтыг 50 хувиар нэмэх нь дундаж давхаргыг бус чинээлэг цөөн хүнийг дэмжсэн үр дүнгүй бодлого

УИХ-аас НӨАТ-ын хоёр биш тав хувийг буцаан олгохоор санал авч буй. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан үүний эсрэг байр суурьтай байгаагаа хэллээ. 
2023-10-18

Б.Гантиг, О.Мөнхжин нарт холбогдох хэргийг шалгаж дууслаа

Цагдаагийн байгууллага тус компанийн үүсгэн байгуулагч Б.Гантиг, О.Мөнхжин нар нь бүлэглэж, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дансаар дамжуулан их хэмжээний "IHC" койн гаргаж арилжсаныг мөрдөн шалгах явцад тогтоожээ.
2023-10-18

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар бусдын хөрөнгийг дураараа битүүмжилсэн үү

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ж.Дариймаагийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.
2023-10-18

Гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулна

Зарим салбарт гэрээний үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн “Ажлын гүйцэтгэлийн түүх” үүсгэх, тендерт өрсөлдөх байдлын шалгуур үзүүлэлтэд тусгуулах чиглэлээр ажиллаж байна.
2023-10-18

Авто ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулвал 3-5 жил хорих заалт оруулжээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.10.17) хуралдаан 15.17 цагт гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
2023-10-18

Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ гэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2023.10.17/ хуралдаанаар Засгийн газраас 2023 оны аравдугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
2023-10-18

А.Отгонцэцэг: Шинжээчдийн баг дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн гаргахыг шаардаж байна

Зуурдаар өнгөрсөн нөхрийнхөө үхлийн жинхэнэ шалтгааныг мэдэхээр иргэн А.Отгонцэцэг өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна суулт зарлалаа.  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар өнөөдөр гурав дахь удаагаа үзлэг шинжилгээ хийх юм. Тиймээс А.Отгонцэцэг шинэ бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг дүгнэлтийг үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж, ийн  суулт хийж эхэлжээ. 
2023-10-17

М.Бат-Эрдэнэ: Хоригдлын бие, байранд нэгжлэг хийж, хориглосон эд зүйлийг устгасан

Хоригдлын бие, байр, эд зүйлд үзлэг шалгалт хийх, түүнд хориглосон, хуулиар зөвшөөрөгдөөгүй эд зүйл байвал хураан авах, устгах үйл ажиллагаа явуулсан
2023-10-17

“Бэрэн групп” ХХК-аас 135 тэрбум гаруй төгрөг гаргуулна

Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Бэрэн групп” ХХК, “Бэрэн Металл” ХХК, “Бэрэн майнинг” ХХК нарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.
2023-10-17

Н.Одонтуул: Өөрийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг ялаас чөлөөлөхгүй

Харьяаллын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн хорих байгууллагын оршин буй газрын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тодруулбал, хорих байгууллага аль сум, дүүргийн нутагт оршиж байна тухайн сум, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.
2023-10-17

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлана

Дээрх хугацаанд Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлээс ирж буй зорчигчдыг 361-р гармын хойд талаар нэвтрүүлэх аж. Тиймээс холбогдох албаныхан буюу Зам тээврийн хөгжлийн яамнаас иргэд, зорчигчдод хандаж, зам, барилгын ажилд хүлээцтэй хандаж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг хүслээ.
2023-10-16

УЕПГ: Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 95, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13
2023-10-16

E-Mongolia-д өнөөдрөөс “Хүүхдээр нэвтрэх” цонх нэмэгдлээ

E-Mongolia-гийн нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” шинэ цонх нээгдлээ. Хүүхэд регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. E-Mongolia-гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн хүүхдийнхээ QR кодыг уншуулна. Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэж болно. Хаана байгаа газрынхаа 3 үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой юм.
2023-10-16