Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг жил бүр тайлагнана 

Үүний хүрээнд ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх тухай нарийвчилсан төлөвлөгөө батлах аж. Мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ны дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлэхээр болжээ. Энэ тухай зөвлөмжийг сайд нар болон Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нар, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисст өгсөн байна. 
2023-09-27

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 83 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 356 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган
2023-09-26

Хууль бус ан агнуурыг таслан зогсоов

Хууль бусаар ан амьтан агнахыг завдаж байсан 2 иргэний үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар ан амьтан агнасан 2 иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.
2023-09-26

Найзынхаа картнаас мөнгө авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцов

Шүүгдэгч М нь хамт ажилладаг найзынхаа гэрээс нь гар утасны кейсний хавтсанд байсан банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр
2023-09-26

 Дэлхийн допингийн эсрэг байгууллага манай улсыг ажиглалтын жагсаалтад орууллаа

Үүний талаар Д.Амарбаясгалан “Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2023 оны хоёр дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 22-нд боллоо. Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, ажиглалтын жагсаалтад орууллаа. Манай улс тэдгээр дүрмийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтойгоо нотолж чадсан. Үүсээд байгаа асуудлыг цаашид яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй ажиллах болно” хэмээн мэдээлжээ. 
2023-09-25

УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ын удирдах ажилтнуудын авлига авсан гэх хэргийг шалгаж дууслаа

УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ-ын удирдах ажилтнуудын авлига авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
2023-09-25

А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нар холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзлаа

Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкыг төлбөрийн чадваргүй болгосон, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2023-09-23

Дээд шүүх Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс татгалзлаа

Шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
2023-09-22

Барилга, хот байгуулалтын улсын албаны бэлэн байдлыг хангалттай гэж үнэлэв

Барилга, хот байгуулалтын улсын албаны бэлэн байдлыг хангалттай гэж үнэлэв
2023-09-22

Төмөрзамчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

Төмөр замын өртөөний албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав
2023-09-22

Төрсний гэрчилгээгүй, регистрийн дугаар, эцэг, эх, овог, нэр нь тодорхой бус бага насны хүүхдийн эрхийг сэргээв

Төрсний гэрчилгээгүй, регистрийн дугаар, эцэг, эх, овог, нэр нь тодорхой бус бага насны хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээв
2023-09-22

Банкны нэг хувийн шимтгэлийн асуудлаар өмгөөлөгчидтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах нь 

Тус газраас дээрх шүүхийн маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байсан зарим өмгөөлөгчтэй үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлж, цаашид энэ асуудлыг өөрсдийн нэр хүндээ өсгөх, олон нийтэд танигдах буюу улс төрийн зорилгоор ашиглахгүй, шударга байх зарчмыг онцгойлон сануулж өчигдөр гэрээ байгуулжээ. Учир нь шүүхийн шийдвэрийг банкууд сайн дураар биелүүлэх хуулийн хугацаа үргэлжилж байгаа бөгөөд тухайн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд улсын байцаагчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүсэж буй тул эл хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд өмнө нь хамтран ажиллаж байсан өмгөөлөгч С.Ялалт, Б.Цэнгэл, Г.Чинбат нартай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болсон гэж мэдээлэв. 
2023-09-22

Дагавар хүүгээ зодсон иргэнийг шалгаж дууслаа

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны гуравдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн “Э” нь “3 настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон” гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас иргэн “Э”-ийн үйлдэлд 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
2023-09-21

23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байршуулжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Цагдаагийн байгууллагад 2023 оны эхний 8 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан 11 зөрчил, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан хэрэг 3 бүртгэгдсэн байна.
2023-09-21

"Нүүрсний" гэх хэргийн буюу 11 хүний гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 28-нд товлов

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны есдүгээр сарын 12-ны өдөр яллагдагч нарын
2023-09-21

Яагаад бэлгийн хүчирхийллийн талаар охинтойгоо ярилцах хэрэгтэй вэ

Яагаад эцэг эхчүүд бэлгийн хүчирхийллийн талаар охинтойгоо ярилцах хэрэгтэй вэ? Учир нь хүүхэд найз нөхдийн ам дамжсан яриа, интернэт гэх зэрэг шүүлтүүргүй эх сурвалжаас ташаа мэдээлэл авдаг. Тиймээс эцэг, эхчүүд охиндоо үнэн зөв мэдээллийг өгч, нээлттэй ярилцдаг байх нь чухал юм.
2023-09-21

Хахууль авсан гэх багшийн хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ-аас Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Ц” нь бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
2023-09-19

Сүхбаатар дүүрэг дэх шөнийн цэнгээний газруудад хамгийн их асуудал гардаг

Тиймээс Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмыг мөрдөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
2023-09-19