Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

 УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна

УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байна.
2025-10-24

 Шатахууны нийлүүлэлтийг нэмнэ гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой өчигдөр уулзжээ. Энэ үеэр шатахууны зохиомол хомсдолыг арилган, ОХУ-аас нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг өсгөх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар ярилцсан байна.
2025-10-24

Мөсөн талбай дахь өрсөлдөөн эхэллээ

Mонголын хоккейн холбооны шинэ улирлын эхний тэмцээн болох лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багууд оноолтыг сугалснаар нэгдүгээр тойргийн тоглолт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын мөсөн талбайд өчигдөр албан ёсоор эхэлсэн. “Степпe-Монстерс” клубийнхэн “Дархан-Уул” аймгийн “Дархан” багийнхантай эхний тоглолтоо өрнүүлсэн бол Орхон аймгийн “Хангарьд” клубийнхэн Багануур дүүргийн “Багануур”-ын хоккейчид үргэлжлүүллээ.
2025-10-23

Монголын баг өвлийн олимпод “Гоёл кашмер”-ийн урласан хувцсыг өмсөх нь

Монголын уулын цанын үндэсний шигшээ багийн “Милан-Кортина 2026” өвлийн олимпын эрх авахаар Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээнд оролцохоор Литва улсыг зорьсон билээ. Эрэгтэйчүүдийн слалом төрөлд Ази, Европын 29 улсын 99 тамирчин өрсөлдсөнөөс А.Ариунбат эхний өдөр 25 дугаар байрт орж, 145.35, дараагийнхад 20 дугаар байр эзлэн 114.78 оноо авав.
2025-10-23

Волейболын баг тэмцээний салхи хагалж, шигшээ наймд шалгарав

Бахрейн улсад тивийн орнуудын төрийн далбаа мандсанаар Азийн залуучуудын III наадам энэ сарын 22-нд хөшгөө нээв. Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор Манама хотод 10 хоног үргэлжлэх эл наадамд оролцохоор45 орны 4000 гаруй тамирчин цуглажээ. Энэ удаагийн наадамд манай улс спортын 20 төрөлд 135 тамирчнаа сойхоорилгээсэн.
2025-10-23

Б.АМАРСАНАА: Кино шүүмжлэгч бол хэн нэгэнд өртэй хүн биш

Монголын кино урлагийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон шүүмжийн соёлын талаар Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны гишүүн Б.Амарсанаатай ярилцлаа. Тэрбээр уран зохиол, хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгхамгаалсанч кино урлагийгөөрийн амьдралын нэг хэсэг болгожээ. Мөн түүний бичсэн шүүмж, нийтлэлүүд олон улсын томоохон хэвлэлүүдэд тогтмол нийтлэгддэгээс гадна тэрбээр ирэх оны эхээр болох 83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын шүүгчээр ажиллах хүндтэй үүрэг хүлээгээд буй юм.
2025-10-23

Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов

Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын нийслэл Будапешт хотод уулзахаар тохиролцсон байна.
2025-10-23

Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, орлогч дарга О.Оджаргал, тус газрын Барилга, байгууламжийн ашиглалт бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хэлтсийн дарга асан Т.Эрдэнэтуяа, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн, Хотын стандарт, хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан М.Дунгармаа нарынгэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн билээ. Т
2025-10-23

Тогтвортой хөгжлийн асуудлаар олон талт чуулга уулзалт болж байна

Тогтвортой хөгжлийн асуудлаарх Зүүн Хойд Азийн олон талт чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-нд зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалт нь Тогтвортой хөгжлийн зорилтуудаас дэд бүтэц, эрчим хүч, усны асуудал, хотын тогтвортой байдал, хамтын ажиллагаа зэрэг таван чиглэлийг голчлон хэлэлцэж буйгаараа онцлогтой юм.
2025-10-23

Нийтийн тээврийн Ч:71 чиглэлд өөрчлөлт орууллаа

Хан-Уул дүүргийн 1, 18 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:71 "120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:71 "120 мянгат-Хүннү 2222-Энканто таун-МУБИС-Сүхбаатарын талбай" чиглэл болгон өөрчлөв.
2025-10-23

Хөвсгөлд гаазар таван магнитудын хүчтэй хөдөлж, чичирхийлэл нь Завханд мэдрэгджээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт уржигдар 17.14 цагт газар таван магнитудын хүчтэй хөдөлжээ. Тодруулбал, Хөвсгөлийн Цэцэрлэгээс зүүн урд 18, Цагаан-Уулаас баруун зүгт 62, Завханы Тосонцэнгэл сумаас хойд зүгт 76 км-т газар хөдөлсөн байна. Газар хөдлөлийн чичирхийлэл Завханы Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Тосонцэнгэл, Цэцэн-Уул сумд бага зэрэг мэдрэгджээ. Мөн энэ өдрийн 01.13 цагт ОХУ-д газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлсөн байна.
2025-10-23

Ч.Хишигдалай: Шатахууны нийлүүлэлт энэ амралтын өдрүүдэд нэмэгдэнэ

Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Тээврийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал гарын тосны газар, импортлогч томоохон аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлд цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.
2025-10-23

Шатахууны үнэ нэмсэн 21 аж ахуйн нэгжид 52.6 тэрбумын торгууль ногдуулав

Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид 52.6 тэрбум төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан талаар Монополын эсрэг газраас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, нэр бүхий аж ахуйн нэгжүүд “Аи-92” автобензиний үнийг энэ оны тавдугаар сарын 23-наас эхлэн нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн юм.
2025-10-23

Мал, амьтны гаралтай, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнүүдийг устгаж байна

Мал эмнэлгийн ерөнхий газраас мал, амьтны гаралтай импортын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна. Удирдамжийн хүрээнд хилийн боомт бүхий 11 аймаг болон нийслэлийг хамруулан шалгаж буй аж.
2025-10-23

Энхийг сахиулагчдад томилолтын зардлынх нь 80 хувийг олгох нь

Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн 80 хувиар тогтоож, үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Манай улсын хувьд 2006 оноос энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид томилолтын зардлын 60, 2011 оноос 70 хувийг нь олгож ирсэн аж. Тэгвэл одоо 80 хувийг нь алба хаагчид өөрт нь оноож, үлдсэнийг дээрх санд хуваарилахаар болж буй юм байна.
2025-10-23

Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 51 байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлт хийжээ. Эхний 34 байршилд архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан бөгөөд зураг төслийн шатандаа явж байгаа аж.
2025-10-23

Газраа чөлөөлсөн 756 өрх “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцад орно

Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцын хороолол барих төсөл 2022 онд эхэлсэн бөгөөд эдүгээ дуусаж буй юм байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дээрх газар нутагт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан “Ногоон нуур 1008 айл” төслийн хэрэгжилтийг сонсож, орон сууцад иргэдийг хамруулах асуудлыг зохион байгуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд даалгасан байна
2025-10-23

Тэмцээнд оролцохоор явж байсан ОБЕГ-ын багийнхны автобус осолджээ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг, Хайрханы голын гүүрний хашлагыг уржигдар 17.10 цагийн үед зорчигч тээврийн дунд оврын автобус мөргөснөөс түүнд сууж явсан хүмүүс гэмтжээ.
2025-10-23