Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

333 нуур байгуулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гардуулав

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарласан. Үүний хүрээнд 333 нуур гэх санаачилга, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, “Нэг сум, нэг нуур” хөтөлбөрийн дагуу нийт 318 байршилд хөв, цөөрөм байрлуулах боломжтойг мэргэжилтнүүд тогтоосон.
2025-10-17

Монгол хүнд зориулсан “Egune chat AI” аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

Монголын анхны хиймэл оюун “Эгүнэ” дотоодын хэрэглэгчдэдээ зориулан дуу хоолойгоор харилцан мэдээлэл авч, асуулт асууж, даалгавар гүйцэтгүүлэх боломжтой “Egune chat AI” аппликэйшнээ хэрэглээнднэвтрүүлэв. Тодруулбал, тус аппликэйшнээр дамжуулан цаг агаар, замын түгжрэл, нийтийн тээврийн маршрутын талаарх мэдээллийг урьдчилан харж, тусламж авч болох аж.
2025-10-17

Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хан-Уул дүүрэгт эхний өдрийн ирц 20 хувьтай байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
2025-10-17

“Дадалын намрыг үзээгүй бол өөрийгөө аялагч гэж бүү хэл”

Зай нь дуусаадзогссон цагийн зүү мэт бүх зүйл ямар ч “хөдөлгөөнгүй” нэг хэвийн санагдах үедямар нэгэн шинэ содон, гэнэтийн зүйл турших дуртай төрлийн хүмүүсийн хувьдаялал шиг кайф ховор доо. Аялал гэнэтийн байх тусмаа л адал явдалтай, илүү адармаатай байдаг. “Хэнтийн Дадалын намрыг үзээгүй л бол өөрийгөө аялагч, аялах дуртай гэж бүү хэл” гэж нэгэн эрхмээс олон жилийн өмнө сонссон юм даг. Намар угаас улирал төдий биш, урлаг юм бол “жинхэнэ урлаг”-ийг Дадалаас үзэх ёстой гэсэн олон жилийн нууцхан хүсэл минь цаг, зүгийн учрал зохирлоор шуурхай бүтэж, хоёрхон цагийн дотор явах унаагаа, байрлах айлаа, уулзах хүнээ олоод, гэнэтийн аялалдгарсан удаатай.
2025-10-17

Анатомийн хувьсгал уу, хувьсал уу

Сансар, огторгуйг хүртэл эзэмшихээр “шунан” зүтгэж буй хүн төрөлхтөн өөрийгөө ч бүрэн мэдэж амжаагүй явна. Үүнийг нотлох нэгэн шинэ мэдээ байна. Израилийн эрдэмтэд хүний дархлааны тогтолцооны шинэ механизм нээжээ. Тодруулбал, протеазом буюу уургуудыг жижиг хэсэг болгон задалж, дахин боловсруулан шинээр бий болгодог эсийн бүтцийн “нууц горим”-ыг илрүүлсэн аж. Вейзманы шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Йифат Мербл “Бид дархлааны тогтолцоонд бактерийн халдвараас өөрийгөө хамгаалах боломж олгодог шинэ механизмыг нээлээ.
2025-10-17

Оросын Боловсролын үзэсгэлэнд 26 их, дээд сургууль оролцож байна

Жил бүр зохиодог Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн өнөөдөр хөшгөө нээв. Өнөөдөр маргааш үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд Оросын Москва, Санкт-Петербург, Красноярск, Новосибирск, Владивосток, Екатеринбург, Эрхүү, Улаан-Үд, Пенза, Томск зэрэг томоохон хотуудын төлөөлөл 26 их дээд сургууль оролцож байгаа юм.
2025-10-17

Түрхлэгэн вакцины үе айсуй

Вакцин, дусал тариа гэхчлэн хүмүүс эрүүл мэндийн зарим үйлчилгээ авахдаа зайлшгүй тариуртай“ нөхөрлөдөг”.  Тэгвэл америк эрдэмтдийн ачаар тариурын вакцинжуулалт, зүүгээр хатгаж тарих аргыг халах боломжтой талаар өнгөрсөн оны сүүлчээр мэдээлсэн. Өдгөө Стэнфордын эрдэмтэд боловсруулж буй түрхдэг тарилгаа бодит болгохын тул дүйлдвэрлэлийн шатны үйл ажиллагааны эрэл хайгуул хийж байгаа аж.
2025-10-17

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо
2025-10-17

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хорих санал хүргүүлэв

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг Налайх дүүргийн VI хорооны нутаг, Тэрэлжийн гүүр орчимд явж байхад нь цагдаагийнхан өчигдөр саатуулжээ. Улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг нь шалгаж буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэнд яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэсүхийг хүлээлгэж өгсөн гэнэ.
2025-10-17

Орхоны хөндийд компаниуд Хог хаягдлын, Усны тухай хууль зөрчиж байжээ

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар, тус цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран шалгажээ.
2025-10-17

“МИАТ -ийн онгоц Мөрөн нисэх буудал дээр шатаж байна“ гэх худал мэдээлэл гэв

“МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг "Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд нийтлэгдсэн. Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Өчигдөр буюу 2025.10.16-ны өдрөөс эхлэн зарим иргэд болон нэр бүхий мэдээллийн хуудсууд “МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг Мөрөн нисэх буудал дээр шатаж байна” гэх мэдээлэл нийтэлсэн.
2025-10-17

 Эрүүл мэндийн салбарынхан суулт зарлалаа

Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр амжилтгүй болсны улмаас эмч нар төв талбайд өчигдрөөс суулт зарлаж эхэллээ. Тэд үндсэн цалинг нь 15 хувиар нэмэгдүүлэх бус, 3.5 сая төгрөг болгохыг шаардан, хоёр өдөр суулт зарлах бөгөөд хэрэв эл асуудалд холбогдох байгууллагынхан дорвитой шийдэл олохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ энэ үеэр мэдэгдсэн юм. Мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон ирэх оны улсын төсвийг эргүүлэн татаж, салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө.
2025-10-17

 Иргэд “таньдаг”-аар нь сайжруулсан шахмал түлшийг илүүд үзэж байна

“Улаанбаатар хотод энэ сарын 9-нөөс эхлэн нүүрс борлуулах гэрээт 400 цэгээр дамжуулан хагас коксон шахмал түлшийг худалдаалж эхэллээ” гэсэн албаны мэдээ хаа сайгүй хөвөрч байна.
2025-10-17

Хот байгуулалт, хөгжлийн газрын албан тушаалтан Я.Болорын хэргийг хэлэлцэх өдрийг товложээ

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргаар ажилладаг Я.Болор, түүнд хахууль өгсөн хэмээн яллагдагчаар татагдсан Э.Гантуяа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийлээ.
2025-10-17

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарав

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний есөн сарын байдлаар 20.7 их наяд, харин зарлага, цэвэр зээлийн дүн 22.1 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хороо тайлагнав. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Өмнөх оны мөн үед төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан юм.
2025-10-17

Баруун таван аймагт өвөлжилт хүндэрч, зуд болох эрсдэл өндөр гэв

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг гаргажээ. Ингэхдээ газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын хэм, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн тооцоолон гаргасан байна. Зудын урьдчилсан төлөвөөр зудын эрсдэл нийт нутгийн гурван хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг гарчээ.
2025-10-17

Монголын хүчтэнүүд Каир хотод хүч сорино

Египет улсад пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө. Эл тэмцээнд манайхаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад насанд хүрэгчдийн 107 кг-д паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-д “Дэлхийн цом”-ын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөхөөр Каир хотыг зорьсон юм.
2025-10-16

Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхимтай болов

СЕХ, Монгол Улсын үндэсний номын сан хамтран Сонгуулийн боловсрл, эрх зүйн уншлагын танхим байгуулснаа өчигдөр нээлээ. Сонгуулийн үйл явцтай холбоотой эрх зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэх, түүнд шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь үүний зорилго аж. Мөн уг танхимаар дамжуулан энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг эргэлтэд оруулах, судлаачдыг идэвхжүүлэх, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох юм байна.
2025-10-16