Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилоогүйгээс үйл ажиллагааг нь эхлүүлээгүй гэв

Хан-Уул дүүргийн XX хороо, “Лавай” зах орчимд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл, дүүргийн төсвөөр анги, танхимыг нь тохижуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн эрхлэгчийг томилоогүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна.
2025-09-19

Эмч, багш нарын цалинг нэмэх талаарх иргэдийн саналыг хэлэлцэх нь

Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдлийг иргэн Б.Номингоос ирүүлснийг УИХ-ын системд долоодугаар сарын 1-нд нийтэлсэн юм байна. Энэ сарын 15ны өдөр уг өргөдлийг дэмжиж, саналаа өгсөн хүний тоо 33 мянгыг давжээ.
2025-09-19

Номын хурим “Домогт монгол бөх”-өөс аатай аваргуудын уран барилдааныг үзээрэй

Номын хурим “Домогт монгол бөх”-өөс аатай аваргуудын уран барилдааныг үзээрэй
2025-09-18

Бидний амьдралд хүчтэй нөлөө үзүүлэгч

Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК)-ыг 1960 онд Сирийн нийслэл Багдадад болсон бага хурлаар үүсгэн байгуулжээ. Өнгөрсөн 65 жилд тус байгууллагын гишүүн орнууд манай гаргийн нефтийн нөө¬цийн 80, олборлосон нефтийн 64 хувийг хянаж байдаг дэлхийн томоохон нэгдэл болоод байна.
2025-09-18

Статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлснийг мэдээллээ. Манай улс “Парис 21” байгууллагад хамтран ажиллах хүсэлт илгээсний дүнд уг төслийг хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэх таван орны нэгээр сонгогдсон байна.
2025-09-18

Эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноов

Сонгинохайран, Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир, М.Далайхүү, Г.Энхцэцэг нарын шүүх бүрэлдэхүүн өчигдөр шүүгдэгч Н.Энхбатад холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд Баянгол дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жем молл” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг үйлдсэн юм.
2025-09-18

Зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага, стандартыг мөрдүүлнэ

Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг ирэх сарын 1-нээс мөрдүүлж эхлүүлэх нь. Үүний нэг нь Зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага, стандарт юм. Улаанбаатар хотын ногоон бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутагт барьсан хашлага, хашаа нь зэрлэг амьтдад ээлгүй бөгөөд тэдний хөдөлгөөнд саад учруулахын зэрэгцээ аминд нь ч хүрэх болжээ.
2025-09-18

Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг хуульд нийцсэн гэж үзэв

Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг Боловсролын сайдын 2024 онд гаргасан Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг хуульд нийцээгүй хэмээн үзэж, хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. 45 хоногийн богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож буй нь мэргэжлийн бус хүн хүүхдэд заах нөхцөл бүрдүүлж, сурч боловсрох эрх, эцэг, эхийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчиж байна хэмээн тэрбээр үзжээ.
2025-09-18

Виртуал бүсэд бүртгүүлсэн компаниуд татварын хөнгөлөлт эдэлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргажээ. Улмаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах болон Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх тухай хоёр журмыг баталсан байна.
2025-09-18

Орос хэлний багш нарыг арга зүйн ахисан түвшинд сургаж байна

Орос хэл нь НҮБ-ын албан ёсны таван хэлний нэг юм. Дэлхийн соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны гол хэлний нэг орос хэлний багш нарыг чадавхжуулах сургалтыг “Оросын ертөнц фонд” байгууллагаас манай улсад зохион байгуулж байна.
2025-09-18

Төрийн албаны ерөнхий шалгалтад 4043 иргэн бүртгүүлжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир өчигдөр нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд ажиллаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын үйл явцтай танилцсан байна. Жилд нэг удаа авдаг байсан төрийн албаны шалгалтыг улирал болгон явуулдаг болгон өөрчилсөн. Үүний дагуу энэ оны гуравдугаар улирлын ерөнхий шалгалтыг өчигдөр явуулсан аж.
2025-09-18

Сарын цалин 105.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч хүнсний ногооны үнэ “тэнгэрт хаджээ”

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны эхний найман сард өмнөх оны мөн үеийнхнээс 8.8, өмнөх сарынхаас 1.6 хувиар тус тус өссөн байна. Үүнд хүнс, орон сууц, боловсрол, зочид буудал нийтийн хоолны үнэ голлох нөлөө үзүүлжээ. Хүнсний бүтээгдэхүүн дундаа махны үнэ 14.3, хүнсний ногоо 24.2 хувь өссөн байна. Мөн орон сууцын түрээсний үнэ 37 орчим хувиар өссөн нь оюутан, сурагчдын хичээл эхэлсэнтэй холбоотой аж.
2025-09-18

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Агаарын харилцааны тухай Монгол Улсын болон Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан байна. Уг хэлэлцээрт талууд энэ сарын 16-нд гарын үсэг зурсан аж.
2025-09-18

“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд таван жил хорих ял оноож, бусдынх нь зорчих эрхийг хязгаарлалаа

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой, 42 хүн, гурван аж ахуйн нэгжийнхэнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх есдүгээр сарын 8-ны даваа гаргаас эхлэн хэлэлцэж, өчигдөр шийтгэх тогтоолоо танилцууллаа. Үүнээс өмнө шүүгдэгч 42 хүнээс 19-ийг нь гэм буруутайд тооцож, 23-ыг нь цагаатгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өчигдөр гэм буруутайд тооцсон 19 хүн, гурван аж ахуйн нэгжид ял оноосноо уншиж сонсгосон юм.
2025-09-18

Шүүхийн шийдвэр: Эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Э-ыг бүх насаар хорих ял оногдуулжээ

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж алсан хэргийн шүүгдэгч Н.Э-д холбогдох шүүх хурал болж, шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, прокуророос санал болгосны дагуу шүүгдэгч н.Энхбатад бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болжээ. 
2025-09-17

Хүүхдийнхээ аюулгүй байдалд төрсөн цагаас нь анхааръя

Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр өнөөдөр тохиож байна. ДЭМБ-аас эл өдрийг 2019 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 17- нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
2025-09-17

Оюутнууд тусгай хэрэгцээ шаардлагатай нэгэндээ “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээ үзүүлэх нь

Боловсролын ерөнхий газар (БЕГ)-ын Тэгш хамруулах боловсролын хэлтсээс их, дээд сургуулийн оюутнуудад энэ хичээлийн жилийн “Шинэ сонголт”-оо нээжээ. Энэ нь оюутнуудыг хичээлийнхээ хажуугаар сайн дурын ажил хийх боломж бүрдүүлдэг хөтөлбөр юм.
2025-09-17

Blitz: Дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдсэнээ харахад таатай байна

Цахим спортын “Counter strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground-2 тэмцээн Серби улсын Белград хотын “Belgrade Arena”-д энэ сарын 12-21 хүртэл зохион байгуулагдана. Уг тэмцээний үеэр манай улсын “MongolZ” багийнхан Хятадын “Lynn vision”, “TYLOO” багийг буулган авч, Valve дэлхийн чансааг тэргүүлэх болов.
2025-09-17