“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 87 дугаар цэцэрлэгийг засварлах нь
Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийг бүрэн засварлаж, шинэчлэхээр болсныг тус улсын Элчин сайдын яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар гарын үсэг зурав.
2025-09-08
Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу, хөгжмийн III наадам болж байна
Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу, хөгжмийн III их наадам энэ өдрүүдэд болж байна. Энэ удаагийн уралдааныг түүний төрөлх нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумд зохион байгуулж буй. Наадмыг соёл урлагийн салбарын ноён оргилууд, хүндтэй зочид төлөөлөгчид зорин ирсэн аж. Тэд уран бүтээлчийн амьдрал, уран бүтээлийн замнал, хөгжмийн ертөнцөд оруулсан үнэт хувь нэмрийг илтгэх “Гэр урлан”-тай нь танилцжээ.
2025-09-08
Тарваган тахлаар нэг хүн нас барж, 22 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна
Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол 2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр бүртгэгджээ. Үүнээс хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж 1 хүн нь нас барсан Талаар ЭМЯ-наас мэдээллээ.
2025-09-08
Их судлаач мөрөөдөлдөө хүрэхийн өмнөхөн амьсгал хураажээ
Тухайн үед далайн чанадын газар орон Оросын сонирхлыг татахгүй байв. Хилээс нь цааш дорно зүгт Номхон далай, Япон, зүүн өмнө тийш Хятад, умардад Мөсөн далай хүртэл судлагдаагүй, онгон зэлүүд нутаг олон мянган километр үргэлжилж байлаа. Тэр цагт Николай Михайлович Пржевальскийн нэр ихэнхдээ түүний нэрийг хадгалсан Монголын цөлийн зэрлэг адуутай холбогдож байв.
2025-09-08
“Хавдар-2” төвийг барихад БНТУ бүх талаар тусална
Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу манай улсад энэ сарын 6-7-нд албан ёсны айлчлал хийлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Турк улсад төрийн айлчлал хийх үеэрээ Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол болон Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан билээ.
2025-09-08
207 дугаар байрыг 2.4 тэрбум төгрөгөөр нурааж, 12.3 тэрбумаар барих нь
Шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин өнгөрсөн оны нэгдүгээр сард зам, тээврийн ослын улмаас шатаж, их хэмжээний хор хохирол учруулсан билээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж олон айл орох оронгүй болсон. Тухайн үед тус орон сууцыг дахин засварлах боломжгүй, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
2025-09-08
Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник, хэрэгсэл нийлүүллээ
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж буйг нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Үүний хүрээнд ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээг дүүргүүд өөрсдөө хариуцан хийж буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэлэв.
2025-09-08
Монголын сурагчид ялтнаас долоон дор нөхцөлд хичээллэж байна
Японы Чибаши дүүргийн Чиба хотын бага сургуульд өнгөрсөн жил нэгдүгээр ангид элсэн орсон монгол хүүгийн багш зуны амралтаар нь шавь руугаа болон ээжид нь тусгайлан гараар бичсэн захидал сэтгэл хөдөлгөж, битүүхэн атаархал төрүүлмээр. “Эх орондоо эрүүл агаар, байгалийн сайханд аялж, амарч, тоглож наадаж яваа бяцхан шавь минь зуны амралтаа дурсамж дүүрэн өнгөрүүлээд ирээрэй.
2025-09-08
Хоёр хувийн татвар бууруулах өргөдөл 100 мянган саналын босго давлаа
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох зорилгоор “D-Parliament”-д нэр бүхий иргэний гаргасан нийтийн цахим өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зуржээ. Ингэснээр УИХ уг асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлж, судалж, шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, хуулийн төсөл боловсруулах нөхцөл бүрдэж байна.
2025-09-08
А.Амархүү морьт харвааны тэмцээний Азийн аварга боллоо
“Хийморь” Азийн аварга шалгаруулах олон улсын морьт харвааны тэмцээн “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж өндөрлөлөө. 18 орны 60 гаруй тамирчинтай, Монголын харваачид таван төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
2025-09-06