Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хельсинки+50” олон улсын бага хуралд оролцов
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтоненийн урилгаар 2025 оны 07 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Хельсинки хотноо зохион байгуулагдаж буй “Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцож байна.
2025-08-01
Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг саатууллаа
Хөвсгөл аймгийн нэгэн иргэний гэрт нэвтэрч, хулгай хийсэн 31-46 насны гурван этгээдийг цагдаагийн байгууллагынхан саатуулжээ. “Айлын байшинд хулгай орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу ажиллаж, хулгай хийсэн хүмүүсийг барьж саатуулсан бөгөөд долоодугаар сарын 17- ноос хойш иргэдийн орон байр луу хууль бусаар нэвтэрч, 12 удаа хулгай хийсэн нь тогтоогджээ. Тэд элдсэн хурганы арьс 60 ширхэг, хурган дотортой дээл, мөнгөн аяга, монгол гутал, суран бугуйл, борц, шүрэн толгойгойтой хөөрөг гэх мэт зүйл хулгайлсныг урьдчилсан байдлаар тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
2025-08-01
Бүс нутагт вакцины хамрагдалт буурсны улмаас халдварт өвчин нэмэгдэх хандлагатай гэв
Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудад тэр дундаа Монгол, Вьетнам, Камбож, Филиппин улсад хүүхдийн вакцинд хамрагдах хувь эрс багассаныг НҮБ болон ДЭМБ-аас мэдээллээ. Үүний хор уршгаар энэ оны эхээр нэр дурдсан орнуудад ханиад, томуу, менингит, улаан бурхны халдвар дэгдэж, олон хүүхэд эндэн, эрүүл мэндийн байгууллагуудад ч ачаалал үүсгээд байна. Вакцины хамрагдалт цаашид ч буурах хандлагатай байгааг тус байгууллагуудаас анхааруулсан. Энэ нь “Ковид-19”-өөс хойш иргэдийн вакцинд үл итгэх байдал нэмэгдсэн, уламжлалт хандлага, эрүүл мэндийн боловсрол дутмагтай холбоотой гэж үзжээ.
2025-08-01
14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм. Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, явган зам руу оруулж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулж байна.
2025-08-01
Хуулиар хориглосон ч насанд хүрээгүй 18 хүүхэд суррон унаж гэмтжээ
Тээврийн прокурорын газраас энэ оны эхний долоон сард хүүхэд суррон унаж, зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон ослыг судалсан байна. Эл хугацаанд сурронтой холбоотой 15 осол бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас 18 хүүхэд гэмтэж, эрүүл мэндээрээ хохирчээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 10 хувиар буурсан аж.
2025-08-01
Монгол Улс 2030 он гэхэд байгаль хамгаалагчийн орон тоог 40 хувиар нэмэх шаардлагатай
Олон улсын байгаль хамгаалах холбоо (IRF)-ноос 2007 онд санаачилсан Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг улс орнууд өчигдөр 19 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөө жилийн тэмдэглэлт өдрөөр “Бид дэлхийн байгаль хамгаалагчидтай хамт” уриалга дэвшүүлсэн нь байгаль, эх дэл¬хийгээ хайрлан, хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эко элч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудал, аюулгүй байдалд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж.
2025-08-01
С.Сайнбаяр судалгааны өгүүллийн чансаагаараа технологийн салбарт монгол эрдэмтдийг манлайлав
“Мета” компанийн хиймэл оюуны судалгааны FAIR багт ажилладаг С.Сайнбаярыг салбарын судлаач, мэргэжилтнүүд нь өндрөөр үнэлж, “Google scholar”-ын хамгийн эрэлттэй, олон эшлэлтэй эрдэм шинжилгээний өгүүллийн эзнээр “тодруулаад” байна. Түүний судалгааны өгүүллээс бусад судлаач эшлэл авсан тоо 10 мянга давсан нь манай улсын технологийн салбарт, тэр дундаа хиймэл оюуны чиглэлд дээд амжилт, түүхэн үзүүлэлт болжээ.
2025-08-01
Э.Ууганбаяр “Оддын гараа” авто спортын уралдаанд түрүүлэв
Монголын автомашин мастеруудын холбооныхон“Ара” фестивалийнбагтайхамтран олны танил эрхмүүдийн дунд УАЗ ангилалд “Celebrity race” уралдаан анх удаа зохион байгууллаа. Мэргэжлийн тамирчдын автомашин, дүрмээр өрсөлдсөн тус уралдаанд жүжигчин, хөтлөгч, “Power” клубийн тамирчин Э.Ууганбаяр түрүүлэв. Түүнтэй тэргүүн байрын төлөө хурд сорьсон оролцогчдоос Монгол Улсын Гавьяат багш, “Төмөр хүлэг” клубийн Х.Хатанбаатар мөнгө, комедиан, циркийн жүжигчин, “Аваргууд” клубийн М.Баяржаргал хүрэл медаль хүртлээ.
2025-08-01
100 метр зайг 10 секундэд туулж, дэлхийн рекордыг шинэчлэв
Японы тамирчин 16 настай Сорато Шимизү 18 хүртэлх насныхны100 метрийн зайн гүйлтэд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өнгөрөгч бямба гарагт Хирошима хотод эхэлсэн тус улсын ахлах сургуулиудын дунд зохиогддог “In¬ter high school athletics championships” тэмцээнд тэрбээр 10 секундийн дотор барианы шугамд хүрсэн гэнэ. Ийнхүү тэрбээр хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шалгуураа хангасан байна.
2025-08-01
Бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлсэн этгээдийг шалгаж эхлэв
Бага насны хүүхдүүдийг ёс бус үгээр хэлж, хараан, халуун төмрөөр хайрч түлнэ гэж айлган сүрдүүлж байгаа иргэний бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Үүний мөрөөр энэ сарын 29-нд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагатай хамтран тухайн багачуудыг хамгаалалтад авч, эрсдэлийн байдлыг нь тогтоожээ.
2025-07-31
Номын жимээс гажаагүй хагас зуун жил
Завхан нутгийн эгэл ард Ядамын Намсрай гуайн хүү Баярсайхантай, нэг нь статистикч, нөгөө нь санхүүч мэргэжлээр МУИС төгсөөд, “Эдийн засаг” сонины утга зохиолын ажилтан болж, хатан зоригт эх оронч сэтгүүлч, нийтлэлч Дуламсүрэнгийн Сүрэнжав эрхлэгчийн “атганд орсон” маань азтай учрал. Энэ бол 1981 он. Ийнхүү Баяраа бид хоёр оюутны ширээнээс одоог болтол бичиг номын ажилд гар, санаа нийлж, салалгүй явсаар 50 жилийн босго алхжээ.
2025-07-31
Мотоцикл, автомашин мөргөлдсөн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ
Хан-Уул дүүргийн 19 хороо Оргил хулдааны төвийн зүүн замд M.Benz маркийн автомашинтай мотоциклтэй мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад 12:07 цагийн орчимд бүртгэгдсэн байна. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар Mеrsedes Benz маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь KTM маркийн мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдожээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
2025-07-31
БНХАУ хүүхдийг гурван нас хүртэл нь жил тутам 500 ам.долларын тэтгэмж олгоно
БНХАУ-ын Засгийн газраас энэ онд мэндэлсэн хүүхдүүдэд гурван нас хүртэл нь нийт 1500 ам.долларын тэтгэмж олгохоор шийдвэрлэснээ өнгөрөгч даваа гарагт зарлалаа. Түүнчлэн энэхүү журамд 20 сая гаруй гэр бүл хамрагдах төлөвтэйг Хятадын төв хэвлэлээс мэдээлжээ. Мөн 2022-2024 оны хооронд хүүхэд төрүүлсэн гэр бүлүүдэд ч тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж олгох гэнэ. Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх томоохон эдийн засагтай тус улсын төрөлт гурван жил дараалан буурсан нь хүн ам зүйн хямрал нүүрлэснийг илтгэж байгаа тул ийнхүү яаралтай арга хэмжээ авах шалтгаан боллоо хэмээж буй. Хятад улс есөн жилийн өмнө 30 гаруй жил мөрдөгдсөн “Нэг өрх-нэг хүүхэд” бодлогоо цуцалсан юм.
2025-07-31