
Боловсрол, шинжлэх ухааны сайд ШУА-уудын үйл ажиллагаатай өчигдөр танилцсан билээ. Энэ үеэр эрдэмтэд салбарын тулгамдсан асуудал болон шинэ нээлт, бүтээлүүдийг дэлгэж, санал солилцсон юм. Уулзалтаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийнхэн вакцинд хамрагдсан иргэдэд эсрэг бие тогтсон эсэхийг шалгах оношлуурыг танилцууллаа. Энэ оношлуур ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс гурав дахин хямд гэнэ. Мөн тус хүрээлэнгийн судлаачид гэр хорооллын нүхэн жорлонд ашиглах лаг үнэргүйжүүлэх, хөрс ариутгах бодисыг ч их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой хэмээн мэдээллээ.