NBA-ийн хамгийн олон жилийн түүхтэй найман багт зориулаад NBA болон Nike компани хамтран Spector Edition хэмээх тусгай өмсгөлийг танилцууллаа.
Тодруулбал, “Лос-Анжелес Лейкерс”, “Бостон селтикс”, “Голден стэйт уорриорз”, “Нью-Йорк никс”, “Филадельфи-76”, “Детройт пистонс”, “Атланта хоукс”, “Сакраменто кингз” баг ийм хүндлэл хүртжээ. Уг өмсгөлүүд нь тухайн багийн түүхэн бэлгэ тэмдгийн элементийг оролцуулсан бараан дэвсгэртэй гэдгээрээ онцлогтой. Сонирхолтой нь уг дизайныг гаргахад дунд сургуулийн 400 гаруй, NBA-ийн 100 орчим тоглогчийн саналыг авсан гэнэ. Дээрх найман баг ирэх сард талбайдаа болох гурван тоглолтод ийм өмсгөлтэй тоглох юм.