“Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилд “Хүмүүс нугууд өвчин үгүй сэтгэл баясан төрөө номчлон, тэтгэж жаргалантай болюу” хэмээн зурхайн шүнд айлдсан байна. Шороон үхрийн зурлагыг шинжих нь: Үхрийн толгойн өнгө, биеийн өнгө ногоон, омруу болон эвэр, сүүл, чих нь хөх, дөрвөн шийр нь улаан, ходоод нь цагаан байна. Өвгөн хүмүүн хөх дээлтэй, шар бүстэй, улаан царайтай, үхэр хариулаач өвгөн хүмүүн байх агаад үс нь баруун чихний ар ба зүүн чихний өмнүүр хийссэн, олсон шилбүүр бариад, хоёр гутлаа өмссөн. Үхэр хариулаач үхрийнхээ өмнө яаран гүйж явна. Үхрийн зурлагад цэнхэр өнгө голлосон нь бороо хур элбэгтэй, өвс ногоо, цэцэг, их дэлгэрэх. Энэ жилийн дундуур өвс ногоо сайтай, улирал бүрийн эхээр хур ихтэй, салхи шуурга ихтэй, улирлын сүүлээр хур бага байна. Өвгөдөд амгалан, залууст дунд зэрэг, нялхасыг энхрийлүүштэй жил.
ЗУРХАЙН ЁСОН ДАХЬ НАЙМАН ХӨЛӨЛИЙН ҮР
Монголчууд эртнээс зурхайн ухаанаар тухайн жилийнхээ суудлын байр байдлыг шинжиж суудал өнцөгдөх, харш суудал суух болон суудал давхцваас салгах зэрэг заслыг хийлгэн бие, хэл, сэтгэлийн үйлээ тэгшилдэг уламжлалтай байлаа. Найман суудал буюу хөлөл нь ГАЛ, ШОРОО, ТӨМӨР, ОГТОРГУЙ, УС, УУЛ, МОД, ХИЙ эдгээр найм байх бөгөөд тус тус дөрвөн зүг, найман зовхист харгалзана. Тухайн хүн тэр жилдээ ямар суудалд суухыг олохдоо эрэгтэй хүнийг “ГАЛ” суудлаас эхлэн нар зөв, эмэгтэй хүмүүнийг усан суудлаас эхлэн нар буруу билгийн насны тоогоор нь тойруулан тоолж ямар суудалд суусныг олдог. Тухайн жилийн суудлыг тодорхойлоод гарч буй шинэ жилдээ цог хийморьтой байхыг билэгдэн Цагаан сарын шинийн 1-ний өглөө сууж буй суудлынхаа “Цог хийморийн” зүг рүү мөрөө гаргаж Чухаг Дээд гурван эрдэнэдээ ажил үйлс, ахуй амьдрал, амь нас эрүүл мэндээ даатган залбирч, аврал одуулаад суудал тус бүрийн тохирох тарнийг урин уншиж нар зөв тойрон буян хишиг арвидан дэлгэрэхийн ерөөл өргөн буяны зүгээсээ ирдэг байна. Мөр гаргах үед тухайн жилд огторгуйн “хар нохойн ам” аль зүгт байгааг харгалзан цог хийморийн зүг нь хар нохойн амтай давхацвал тухайн суудалд суусан хүмүүс эмийн болон буян хишгийн зүг рүү мөрөө гаргадаг ёстой.
XVII ЖАРНЫ "ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ” УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН ШИНИЙН 1-НИЙ ӨГЛӨӨ ЗҮГ МӨРӨӨ ХЭРХЭН ГАРГАХЫГ ДООРХ МЭДЭЭЛЛЭЭС ҮЗНЭ ҮҮ
“ГАЛ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН
Эр 2023, 2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927 он
Эм 2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931 он
Зүүн урд зүг рүү гарч урдаасаа ирнэ. Ум базар дагийний базар еэ мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад шүдэнз зураад унтраана.
Эрүүл мэнд: Толгой, цээж, нүд, чих, хамрын өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйл: Улаан өнгийн эд, морь мал, арьс, үс ноос авахыг цээрлэ.Бэр авах, хүүрийн газар, тоосго шатаах газар бүү оч. Сохор буюу бэлбэсэн эмийн идээнээс цээрлэ.
Болгоомжлох үе: Өвс шарлах үе буюу намрын адаг сард
Суудлын засал: Сундуй, Цэнд, Галын сан, Гомбо , Лхам бурхан тахиул
“ШОРОО” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН
Эр 2022, 2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926 он
Эм 2020, 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972,1964, 1956, 1948, 1940, 1932, 1924 он
Баруун зүг рүү гарч нар зөв тойрон баруун урдаас ирнэ. Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад шороо чулуу хөдөлгө.
Эрүүл мэнд: Шар өвчнөөс болгоомжил
Цээрлэх зүйл: Шар өнгийн эд, шавар эдлэл авах,эмгэн хүний малгай авах, газар ухах, чулуу булгалах, дарханы үйл, газар усны хорлол, оршуулгын үйлийг цээрлэ.
Болгоомжлох үе: Жалганы ам харлах үе буюу хаврын 3 сард цас мөс хайлах цагт
Суудлын засал: Банзрагч, Гомбо, Чойжоо тариул, Лүмбэнгарав, Гурван гүрэм, Саей- нинбын доо, Алтангэрэл, Арван гурван сан уншуул. Газар усаа тахь
“ТӨМӨР” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН
Эр 2021, 2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925 он
Эм 2021, 2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925 он
Баруун урд зүг рүү гарч, баруунаас ирнэ. Ум раднаа дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад төмрийн зүйлийг хая.
Эрүүл мэнд: Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйл: Чоно нохойд хазуулсан малын мах идэх, гөрөөсний мах, ариун бус идээнээс цээрлэ. Хутга мэс, төмөр эдлэл бүү ав.
Болгоомжлох үе: Уушги, зүрх, гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол ус зайрмагтан хөлдөх үе
Суудлын засал: Мэсний хариулга, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг найман гэгээн, Сундуй, Цагаан шүхэрт , Ариун сан,
“ОГТОРГУЙ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН
Эр 2020, 2012, 2004, 1996, 1988, 1980, 1972,1964, 1956, 1948, 1940, 1932, 1924 он
Эм 2022, 2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926 он
Зүүн хойд зүг рүү гарч нар зөв тойрон баруун хойд зүгээс ирнэ. Ум дорж пагма дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад цаас хийсгэ.
Эрүүл мэнд: Толгой гар, хөл өвдөх, нойр муудах, сэтгэл хямрахаас болгоомжил
Цээрлэх зүйл: Нохой, шар өнгийн эд, амьтны арьс,мах, цагаан морь авахыг цээрлэ.
Болгоомжлох үе: Газар хөлдөх үе
Суудлын засал: Чойжоо, Шалши тахиул, Намхайнинбу – доо, Алтангэрэл, Арван гурван сан, Манал, Цэнд, Сундуй уншуул
“УС” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН
Эр 2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923 он
Эм 2023, 2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927 он
Зүүн урд рүү гарч хойд зүгээс ирнэ. Ум гармаа дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад ус асган дээгүүр нь алх
Эрүүл мэнд: Бөөр, сав, гэдэс өвдөх, уруул ам хавдах, үе мөчний өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйл: Гахай, загас, усан үхсэн малын мах идэх, хар, шар өнгийн эдлэл авах, ураг барилдахыг цээрлэ.
Болгоомжлох үе: Хур бороо орох үеэр болгоомжил
Суудлын засал: Лүмбэнгарав, Манал, Дамчойбадгар, Шавдагдором уншуулж, Лхам тахиул, лусын балин өргө
“УУЛ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН
Эр 2018, 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962, 1954, 1946, 1938, 1930, 1922 он
Эм 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928 он
Баруун хойд зүг рүү гарч зүүн хойд зүгээс ирнэ. Ум будда дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад чулуу шороо хөдөлгө.
Эрүүл мэнд: Ам цангах, үс унах, яр гарах, шар ус гүйх, өвчнөөс сэргийл
Цээрлэх зүйл: Ан гөрөө хийх, нойтон мод таслах, бохир идээ ундаа идэхийг цээрлэ. Хар өнгийн малгай, хувцас бүү өмс.
Болгоомжлох үе: Өвс хатаж, газар хөлдөх үе
Суудлын засал: Лхамын ганшиг, Цагаан шүхэрт, Цагаан өвгөний сан, Намхайнинбу- доо, Дүгэр, Гомбо, Шалши, Намсрай тахиул
“МОД” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН
Эр 2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929 он
Эм 2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929 он
Хойд зүг рүү гарч зүүн зүгээс ирнэ. Ум базар дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад мод хугалж хая.
Эрүүл мэнд: Элэг,цөс, гэдэс, яр гарахаас сэргийл
Цээрлэх зүйл: Хөх өнгийн эд, ирвэсийн арьс бүү ав, хэл, ам хэрүүл, үхэгсдийн үйлээс болгоомжил. Төмөр, модны үйлийг цээрлэ.
Болгоомжлох үе: Мод гөлөглөх, шарлах үеэр болгоомжил
Суудлын засал: Гомбо, Очирваань тахиул, , усан балин өргө. Улаан юм, Манал, Сундуй, Нит, Ариун сан, Нолсан, Дүншиг айлтга.
“ХИЙ” СУУДАЛД СУУСАН ХҮМҮҮН
Эр 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928 он
Эм 2018, 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962, 1954, 1946, 1938, 1930, 1922 он
Урд зүг рүү гарч зүүн урд зүгээс ирнэ. Ум базар пад дагийний хум мама бизъяа суухаа" тарнийг 21 уншаад цаас хийсгэ.
Эрүүл мэнд: Хий, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс болгоомжил
Цээрлэх зүйл: Согтуугийн хорлолтой. Галзуу малын мах бүү ид. Хэрүүл маргаан хийхийг тэвч. Шар өнгийн эд бүү ав.
Болгоомжлох үе: Хавар, намрын улиралд болгоомжил
Суудлын засал: Ширнэн, Жадамба, Хамчунагва, Сундуй, Цагаан шүхэрт, гурван гүрэм айлтга. Гонгор, Лхам тахиул
ДӨРВӨН САЙН ЗҮГ НЬ:
“ЭМ”-ийн зүгээс эм залах, эм уух, рашаан засал хийх,идээ ундаа авахад эрхэм сайн.
“АМЬ” – зүгээс бэр буулгах, аян замд гарах, лам багш залах, сүлд дуудахад сайн. Харин Балин цацал өргөх, ан авд мордохыг цээрлэ.
“ЦОГ ХИЙМОРЬ” – зүгт сан тавих, замд гарах, хийморийн дарцаг хийсгэх, бэр авах үйлнээ эерэг сайн.
“БУЯН ХИШИГ” – зүгт эд мал авах, тариа тарих, хишиг даллага авхуулахад нэн сайн.
ДӨРВӨН МУУ ЗҮГ НЬ:
“ХОРЛОЛ”- зүгт өвчин эмчид үзүүлэх, бэр авах, эд мал авахыг тэвчих
“ШУЛМАС”- зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэх.
“БИЕ ТАСРАХ” – зүгт амьжиргааны бүх үйлийг цээрлэнэ.
“ТАВАН АД”- зүгт эмчид үзүүлэх, эм залах, хол аянд явахыг цээрлэх.
Дөрвөн муу зүгт цээртэй үйлийг хийх шаардлага гарвал“Ум агаани нигааны ажийлаа мандалий маей суухаа” тарнийг унших мөн ном уншуулж засал хийлгэн цээрийг арилгах учиртай.
Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч. Очирбат