Хотын дарга Х.Нямбаатарыг 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгар улсад туршлага судалж, "зугаалж" явна хэмээн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн. Тэд үнэхээр 5-р сарын 10, 11-ний өдрүүдэд Унгар улсад туршлага судалж ажиллажээ.
Харин хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа хоёр өдрийн өмнө, "Энэ өдрүүдэд Унгар Улсын нийслэл Будапешт хотод ажиллаж байна. Будапешт хот Дунай мөрний эрэгт байрладаг тул ус хуримтлуулах, үерийн усны менежментийн туршлага сайтай. Усны барилга байгууламжийн мэргэжилтнүүд нь чадварлаг. Тиймээс Будапешт хотын усны салбарын инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо.
Түүнчлэн тус хотын нийтийн тээврийн менежмент европтоо гайхагддаг. Бид энэ чиглэлээр тэр дундаа метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар тохиролцлоо" хэмээн бичсэн байна.