Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахад 21 улсын баг оролцов
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 нь шалгарсныг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Эдгээр багийн бүтээлийг өчигдрөөс энэ сарын 14-нийг дуустал олон нийтэд танилцуулж, шилдгүүдийг зарлах аж. Тодруулбал, Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулж, тогтвортой хөгжилд суурилсан, ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлсэн, Монголын түүхэн өв, соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан хот бүтээн байгуулах зорилгоор сонгон шалгаруулалт зохион байгуулжээ.
2025-11-12
Нийслэлчүүд өдөрт 1500 гаруй тонн хог хаягдал “үйлдвэрлэж” байна
Нийслэлийн хүн амын өсөлт, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ жилээс жилд өргөжихийн хэрээр их хэмжээний хог хаягдал ялгарах болжээ. Улаанбаатарчууд өдгөө өдөрт дунджаар 1500 гаруй тонн хог хаягдал “үйлдвэрлэж” буйаж. Тэгвэл 2040 он гэхэд эл үзүүлэлт хоногт 2915 тонн болж нэмэгдэх төлөвтэй байна. Хог хаягдлыг дахин боловсруулах, эсвэл бүрмөсөн устгах ямар нэгэн арга хэмжээ авахгүй л бол байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг судлаачид анхааруулсан.
2025-11-05
“Өмхий үнэр хүхрийнх байх магадлалтай”
Нийслэлийн гэр хорооллын айлуудад сайжруулсан шахмал болон хагас коксон түлшнээс гадна угааж баяжуулсан мидлингийг өнгөрсөн баасан гаргаас борлуулж эхэлсэн. Улмаар нүүрс түлэх үед өмхий үнэр гарч, хоолой хорсож, амьсгалахад ч хүртэл хүндрэл учруулж буй талаар иргэд хэлж байна. Иймд нийслэлийн Агаар, орчны бохирдлын газрынхнаас энэ талаар лавлахад “Юу үнэртээд байгааг бид хэлэх боломжгүй” гэсэн юм.
2025-11-04
Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын чанарыг сайжруулж, дотоод орчны агаарын чанарыг удирдах тогтолцоог бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн талууд харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан хүний болон материаллаг нөөцийг хуваалцах, хамтран ажиллах замаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, бодлого, технологийн дэмжлэг үзүүлэх, сургалт, мэдээлэл солилцох зэрэг олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх юм.
2025-10-31
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13Б, 13В байруудын фасад, дулаалга, дээврийн засварыг хийж дуусав
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах зорилгын хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны засвар шинэчлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тодруулбал, хуучин орон сууц буюу Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13б, 13в байруудын гадна фасад, дулаалга, дээвэр засварын иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар уг ажлыг “Чандмань буудай” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.
2025-10-29
Үхсэн хүн үг хэлэхгүй буюу найман иргэн угаартаж нас баржээ
Сонгинохайран дүүргийн Баянхошуунд энэ сарын 18-19-нд шилжих шөнө 35 настай эрэгтэй, хоёр настай хүүгийнхээ хамт угаартаж нас баржээ. Талийгаач залуу “Тавантолгой түлш” ХХК-д ажилладаг, эхнэр нь хөдөө ажлаар явсан, тэд ганц хүүтэй байсан гэх мэдээлэл цахим орчин тархаад буй. Энэ сарын эхээр мөн Чингэлтэй дүүрэгт ээж, охин хоёр угаартаж нас барсан.
2025-10-29
Нийслэлээс автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэлжээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар сайтаар санал авч эхэллээ. Санал асуулга 10 дугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.
2025-10-24
Нийтийн тээврийн Ч:71 чиглэлд өөрчлөлт орууллаа
Хан-Уул дүүргийн 1, 18 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:71 "120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:71 "120 мянгат-Хүннү 2222-Энканто таун-МУБИС-Сүхбаатарын талбай" чиглэл болгон өөрчлөв.
2025-10-23
Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 51 байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлт хийжээ. Эхний 34 байршилд архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан бөгөөд зураг төслийн шатандаа явж байгаа аж.
2025-10-23
Газраа чөлөөлсөн 756 өрх “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцад орно
Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцын хороолол барих төсөл 2022 онд эхэлсэн бөгөөд эдүгээ дуусаж буй юм байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дээрх газар нутагт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан “Ногоон нуур 1008 айл” төслийн хэрэгжилтийг сонсож, орон сууцад иргэдийг хамруулах асуудлыг зохион байгуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд даалгасан байна
2025-10-23