Улаанбаатарын авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор
нийслэлийн Засаг даргын 2024 оны А/630 дугаар захирамжийн дагуу нутгийн захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт ирэх сарын 1-нээс өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр нийслэлийн төр, захиргааны байгууллагынхан 07.00 цагт ажлаа эхлүүлж, 16.00 цагт тарах юм. Уг захирамжийг наймдугаар сарын 31 хүртэл мөрдөх аж.
Тухайлбал, нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, дүүргийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн oмчит үйлдвэрийн газрууд болон нийслэл, дүүргийн эмнэлгүүдийг энэхүү хуваарьт хамааруулахаар тусгажээ.
У.Сондор