Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцын хороолол барих төсөл 2022 онд эхэлсэн бөгөөд эдүгээ дуусаж буй юм байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дээрх газар нутагт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан “Ногоон нуур 1008 айл” төслийн хэрэгжилтийг сонсож, орон сууцад иргэдийг хамруулах асуудлыг зохион байгуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд даалгасан байна. Дээрх орон сууцаас 756 орон сууцад нь газраа чөлөөлсөн айл өрхийг хамруулж, үлдсэнийг нь зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрээр оруулах аж. Үүний тулд сонгон шалгаруулалт явуулах, түрээсийн үнэ тогтоох зэрэг ажлыг хийх нь.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятадын хоёр дахь металлурги групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын 20 гаруй компани ажиллаж буй юм байна.
С.Уул