Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн угаарын хий буюу нүүрстөрөгчийн дан ислийн (CO) хордлогыг эрт илрүүлж, түргэн шуурхай тусламж үзүүлэх боломжтой боллоо. Тодруулбал, нийслэлийн Эрүүл мэндийн газраас угаарын хий эрт илрүүлэх “Masimo rad-57 CO-Oximeter” гэх оношилгооны 10 төхөөрөм¬жийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна. Эл төхөөрөмжөөр угаарын хийн хордлогод өртсөн иргэний цусанд агуулагдах карбоксигемоглобины түвшинг газар дээр нь богино хугацаанд тодорхойлж, биеийн байдлыг нь үнэлэх аж. Ингэснээр эмнэлгийн байгууллагуудын тусламж, үйлчилгээг илүү шуурхай болгож, цаг алдахгүйгээр хүний амь аврах магадлалыг нэмэгдүүлж буй чухал ач холбогдолтой юм байна.
Ч.Болор