Буриадын төв талбайд 1500 цэрэг эр ЯЛАЛТЫН БАЯР-аа тэмдэглэж алхлаа
Дэлхийн II дайны хүндхэн он жилүүд ард хоцорч, хэдийн 80 жил өнгөрчээ. Өдгөө хүн төрөлхтний түүхэнд уг гашуун түүх “Аугаа” хэмээн онцлон тэмдэглэх үйл явдал болж, жилийн жилд ОХУ-ын хотуудад баярын жагсаал зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Ийм нэгэн сүрт баярын жагсаал Буриад Улсын нийслэлийн төв талбайд боллоо. Аугаа их Эх орны дайны ялалтын бэлгэдэл - Ялалтын жагсаалд Буриадын тойргийн бүрэлдэхүүн цэргийн ангиуд оролцсон юм.
2025-05-09
Шинэ пап ламын холбогдож байсан дуулианууд
Ватикан хоёр дахь өдрийнхөө хурлаар католик сүмийн шинэ тэргүүнээр 69 настай америкийн кардинал Роберт Превостыг сонгов. Ромын 267 дахь папыг XIV Лео гэж нэрлэх аж.
2025-05-09
Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр боллоо
Манай улс 2012 онд Инновацын тухай хуультай болсон ч Дэлхийн инновацын индексээр өдгөө 133 орноос 67 дугаар байрт эрэмбэлэгдсэн хэвээр. Энэ нь инновацын бүтээгдэхүүний экспорт, гарааны бизнесийн хөгжил хангалтгүй байгааг харуулж буйг албаныхан хэлсэн.
2025-05-09
Вьетнамын дайн...
1975 оны дөрөвдүгээр сарын 29-нд Вьетнам дахь АНУ-ын ЭСЯ нисдэг тэргээр “нүүхэд” бэлэн болсон байв. Бүх ачаа бараагаа боож, баглажээ. Тэдэнтэй хамт явах хүсэлтэй вьетнам хүмүүс энд цугларч, Умард Вьетнамын арми хотод ороод ирчихсэн, гудамжинд бөмбөг дэлбэрнэ. Маргааш нь дайн эхлээд 30 жил болоход Сайгон бууж өгөв. АНУ-ын түүхийн хамгийн маргаантай хуудсын нэг, түүний томоохон ялагдал-Вьетнамын дайн ийн дууслаа.
2025-05-09
Дайнд яллаа, даян дэлхийд энхийг авчирлаа
Хүн төрөлхтний түүхийн хуудаснаа “агуу” хэмээн онцлон тэмдэглэсэн нэгэн үйл явдал 80 жилийн тэртээд болсон нь фашист Германы өдүүлсэн дэлхийн II дайныг Зөвлөлтийн арми түүний Холбоотнууд зогсоож, энх тайвныг тунхагласан ялалт юм. Энэ бол харгислал, шударга бусыг ялсан гавьяа төдийгүй цэнхэр гаргийн амьтай бүхэнд хамаатай аврал байлаа.
2025-05-09