Ватикан хоёр дахь өдрийнхөө хурлаар католик сүмийн шинэ тэргүүнээр 69 настай америкийн кардинал Роберт Превостыг сонгов. Ромын 267 дахь папыг XIV Лео гэж нэрлэх аж.
Шинэ пап АНУ-ын Чикаго хотод 1955 оны 9-р сарын 14-нд перу үндэстэн гэр бүлд төржээ. Тэрээр Гэгээн Августин одонгийн бага семинарыг дүүргээд, 1977 онд Виллановагийн их сургуулийн математикийн бакалаврын зэрэгтэйгээр төгссөн байна. Дээд сургуулиа төгсөх үеэр тэрбээр гэгээн Августины одонд нэгдснээр 1982 онд Чикаго дахь Католик шашны теологийн холбоонд теологийн ухааны магистрын зэрэг хамгаалж улмаар Ром дахь Гэгээн Августин одонгийн тахилчаар томилогджээ. Дараагийн таван жилд тэрээр Ром дахь Гэгээн Томас Аквинскийн Папын Их Сургуульд хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна.
Тэрбээр маш олон жилийг Өмнөд Америкт номлогчоор өнгөрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд Ватиканы хамба ламын томилгоог хийдэг хүчирхэг албыг удирдаж байв. АНУ болон Перугийн давхар иргэншилтэй үүнийг Пап Францисын үзлийг дэмжигч, дуртай кардингалуудын нэг байсан гэдэг.
Роберт Превост 267 дугаар Папаар сонгогдсон даруйд түүний амьдрал санваартны замнал дэлхийн хэвлэлийн анхаарлын төвд оров. Шинэ Папын нэр католик шашны сүмтэй холбоотой таатай биш дуулиан шуугиантай удаа дараа холбогдож байсан нь тэр дороо илэрч эхлэв.
2000 онд Роберт Превост гэгээн эцэг Жеймс Рэйдыг Чикаго дахь Гэгээн Жон Стоуны сүмд амьдрахыг зөвшөөрчээ. Рэй лам нь Превост шиг Августинийн дэг жаягийг дагагч нэгэн байв. 1991 онд түүнийг насанд хүрээгүй хүүхдүүдэл бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээр олон нийтэд үйлчлэх ажлаас түр түдгэлзүүлжээ.
Превост Чикаго дахь Гэгээн Жон Стоуны сүмийн хамба ламын суудлыг өөр хүнд өгөөд явсны дараа 2018 онд тус сүм дахин дуулианы эх үүсвэр болсон юм. Сүмийн гэгээнтэн Ричард МакГрат гар утсандаа хүүхдийн садар самууны зураг авч, оюутан гэлэнмаагийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгадаж байжээ. Гэгээн Жон Стоуны сүм нь Августинийн одонд харьяалагддаг бөгөөд тухайн үед Августинийн одонгийн тэргүүн хамба лам нь өдөөдрийн Пап XIV Лео байв.
2022 онд Роберт Превостыг Перу дахь Чиклайогийн сүмийн хамба лам байхад сүмийн хоёр лам сүмийнхаа гурван эмэгтэйг хүчиндсэн хэрэг гарч байжээ. Тухайн үед түүнийг хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж байсан дээрх хоёр албан тушаалтнынхаа эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэж буруутгаж байсан. Хэргийн хохирогчид Превостыг тэдний мэдүүлгийг санаатайгаар гуйвуулж, Ватикан бие даасан мөрдөн байцаалт явуулахад саад болж мэдүүлгийг Ром руу илгээгээгүй гэж буруутгасан байна. Тэгэхэд ирээдүйн Пап лам хохирогчдыг иргэний эрх баригчдад хандахыг санал болгосон аж.
Жилийн дараа буюу 2023 онд Превост лам нарын зүй бус үйлдлийг шалгах үүрэгтэй ширээт лам нарын хэлтсийн албан тушаалыг авсан нь олныг гайхшруулсан байдаг.
Энэ оны гуравдугаар сард гэхэд л “Санваартнуудын хүчирхийллийн хохирогчдын сүлжээ “төрийн бус байгууллага Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга зардинал (их лам) Пьетро Паролинд хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулж, зүй бусаар шийдвэрлэсэн хэмээн зургаан ламыг буруутгаж гомдол илгээсэн байна. Тэрхүү зургаан ламын дунд Чикаго, Перугийн хэрэгт холбогдож байсан Превост ч байв. Гэвч Ватикан кардиналуудыг буруугүй гэж үзэн хүний эрхийн төлөө тэмцэгчдийн гомдлыг авч хэлэлцээгүй байна.