1975 оны дөрөвдүгээр сарын 29-нд Вьетнам дахь АНУ-ын ЭСЯ нисдэг тэргээр “нүүхэд” бэлэн болсон байв. Бүх ачаа бараагаа боож, баглажээ. Тэдэнтэй хамт явах хүсэлтэй вьетнам хүмүүс энд цугларч, Умард Вьетнамын арми хотод ороод ирчихсэн, гудамжинд бөмбөг дэлбэрнэ. Маргааш нь дайн эхлээд 30 жил болоход Сайгон бууж өгөв. АНУ-ын түүхийн хамгийн маргаантай хуудсын нэг, түүний томоохон ялагдал-Вьетнамын дайн ийн дууслаа.
Үйл явдлыг хөөвөл Вьетнам дахь зөрчил тэмцэл АНУ-ын хөндлөнгийн оролцооноос эхлээгүй аж. XIX зууны дундуур Вьетнамын газар нутаг Францын колони болсноос үүсэл нь тавигдсан байх юм. Колоничлох дэглэм хичнээн шударга бус байдаг ч францчууд тийм хүмүүнлэг бус дарлан мөлжигч байсангүй. ХХ зууны эхээр технологийн өөрчлөлт хийх гэж оролдсон байна. Түүнээс гадна чухам тэдний оролцоотойгоор Вьeтнамд хөрөнгөтний давхарга үүссэн аж.
Вьетнамын үндэсний хөдөлгөөнд Дэлхийн II дайн онцгой үүрэг гүйцэтгэжээ. Францын колоничлолын эрх мэдэл Японы эзлэн түрэмгийлэгчид шилжиж, гэлээ ч хуучин колоничлолын засаг захиргааны зарим элементүүд үлдсэн л байв. Японы түрэмгийлэл партизаны хөдөлгөөнийг үүсгэн түүнийг Хо Ши Мин удирдсан байна. Энэ хүн “эрх чөлөө, тэгш эрх, ах дүүсэг ёс”-ны үзэл санаатай танилцахаар Францад очиж долоон жил амьдарсан байлаа. Тэрбээр Францын хувьсгалчдын бүтээлийн оронд Маркс, Лениний сургааль уншиж, ЗСБНХУ-д очиж, дараа нь Хятадад Коминтерний тагнуулаар ажиллажээ.
1945 онд Японы арми гарч явснаар коммунистууд Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг тунхаглав. Энэ үед Хятадын гоминьданы цэргүүд тус улсын умард нутагт орж иржээ. Эрх мэдлээ сэргээх горьдлого тээж Францын цэргийн хүч ч бас ороод ирэв. Гурван талт хэлэлцээр хийсний эцсэт Хятадын цэрэг гарч явахаар болж, францчууд эсэргүүцсээр байсан ч вьетнамчууд улс орноо мэдэлдээ авсаар байв. 1946 оны арваннэгдүгээр сард Францын флот Хайфон хот руу гал нээж, 6000 шахам хүний амь эрсдэв. Нацист Германы өдөөсөн дайныг туулж өнгөрөөсөн франц цэргүүд дайтахдаа хойрго байснаас Вьетнамын тал илт давуу байдалтай байлаа. Чухам ийм үед АНУ үйл явдалд оролцож, Солонгост дайтаж байсан хэрнээ Зүүн Азид коммунизм түгээн дэлгэрэх үйл явцад саад хийхийг хичээж байв. Эхний үед Францад Вашингтон санхүүгийн дэмжлэг үзүүлж байснаа хэсэгхэн хугацаа өнгөрөхөд Сайгонд Америкийн цэргийн баазууд бий болжээ. Дьенбьенфуд болсон дайн 1954 оны хавар Францын хүчнийг бут цохисноор дуусав. Гэхдээ Женевийн бага хурлын эцэст Солонгосын адилаар Вьетнам хоёр хуваагдаж, Умардын нийслэл нь Ханой, Өмнөдийн төв нь Сайгон болсон байна. Мөн Солонгос шиг л Умардыг нь коммунистууд, Өмнөдийг капиталисууд эзэгнэх болжээ. Гэлээ ч Умард, Өмнөдийн эрх баригчид эх орнынхоо нэгдлийг сэргээн тогтоох оролдлогоо зогсоосонгүй. Үүний тулд 1956 онд хоёр Вьетнам бүх нийтийн санал хураалт явуулахаар бэлтгэсэн ч Сайгон үүнээс татгалзсан байна. Гэсэн ч эрх мэдэл авьяаслаг улс төрч, үндэсний хөдөлгөөний удирдагчдын нэг, япончуудтай хамтран ажиллаж байсан Нго Динь Зьемийн гарт удалгүй төвлөрөв. Харамсалтай нь, энэхүү Нго Динь Зьем тэр даруйдаа ганцаар захирагч болон хувирч, хаант засгийг халаад Бүгд Найрамдах Вьетнам Улс байгуулснаа тунхаглаж, өөрийгөө Ерөнхийлөгч нь хэмээн зарлав. Авлига, хээл хахууль хэмжээ хязгааргүй болж, зэвсгийн болон мансууруулах бодисын наймаа гаарчээ. Энэ үед мансууруулах бодисын арилжаагаар хөлжиж, коммунизмын эсрэг тэмцлийн алдаа бүхнийг зөвтгөсөн АНУ Өмнөд Вьетнамын дээд хэсгийг идэвхтэй дэмжиж байв. Вьетнамд иргэний дайн шууд эхэлсэнгүй. Зөвлөлтийн удирдагч Никита Хрущев энхийг эрхэмлэж, найрамдалт Ханойдоо үзүүлэх цэрэг, зэвсгийн тусламжаа хорогдуулав. Үүний зэрэгцээ Өмнөдөд коммунистууд Үндэсний чөлөөлөх фронт нууцаар байгуулжээ.
Коммунизмд талтай Лаосын хүчин болон Камбожийн улаан Ханой ч буулт хийхээс татгалзаж байв. АНУ бөмбөгдөхөө хоёр ч удаа зогсоож үзсэн ч умард вьетнамчууд зохистой хариу барьсангүй. Гэтэл Ричард Никсон эрх мэдэлтэй болоод амлаж байснаасаа огт эсрэг ажиллаж, төвийг сахисан Камбожийн газар нутагт байгаа “Хо Ши Миний харгуй”-г бөмбөгдөх шийдвэр гаргаж, тус улсад Америкийг дэмжсэн Засгийн газар байгуулчихав. Үүний зэрэгцээ дипломат шугамаар ажиллаж, Зөвлөлт, Хятадын зүгээс Ханойд үзүүлж буй дэмжлэгийг сулруулах зорилгоор Никсон Москва, Бээжинд очив. Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх Генри Киссинжер Хятадад хоёр удаа очихдоо нэгийг нь нууцаар хийжээ.
Үр дүнд нь Хятад-Америкийн харилцааг сайжруулж, Хятадыг тоглоомоос гаргаж дөнгөв. 1972 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр АНУ-ын цэрэг Вьетнамыг урьд өмнө үзэгдээгүйгээр хайр найргүй бөмбөгдөв. Зэвсэг, техникийн шинэчлэлээ туршсан нь энэ байв. Энэ шинэчлэлээ хожим нь Иракт хэрэглэсэн байдаг. Умард Вьетнамын төлөөлөгчидтэй нууцаар хэлэлцээр хийхэд нь энэ бүхэн Генри Киссинжерт саад болсонгүй. Тэрбээр Умардын дипломатч Ле Дык Тхотой 68 удаа уулзаж, хэлэлцээр нь 20 цаг үргэлжилсэн гэдэг юм билээ. Эцэст нь, зөвшилцөлд хүрч, АНУ цэргээ Вьетнамаас бүрэн гаргаж хариуд нь Өмнөдийн Засгийн газрыг коммунистууд хүлээн зөвшөөрөВьетнамын дайн... Ийм аргаар ширэнгэд нуугдсан партизануудаас салж, ургацыг нь сүйтгэхийг хүсжээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал Кёртис Лемей гэгч “эсвэл тэд (Умард Вьетнам) түрэмгийллээ зогсоо, үгүй бол бид тэднийг чулуун зэвсгийн зуунд нь буцааж аваачна” гэж хэлж байсан гэдэг.
АНУ технологи хийгээд зэвсэглэлийн хувьд хавьгүй илүү байсан ч фронтын шугам үндсэндээ өөрчлөгдсөнгүй. Үүнд ЗХУ, Хятад, түүгээр ч барахгүй Умард Солонгосоос үзүүлсэн цэргийн тусламж ихээхэн үүрэг гүйцэтгэв. Энэ бүхний хажуугаар АНУ-д дайны эсрэг хөдөлгөөн идэвхжив. Вьетнамд ирсэн Америкийн сэтгүүлч, фото зурагчид эх орон нэгтнүүдийнхээ зэрлэг балмад үйлдлийн гэрч болж байлаа. Урлаг соёлынхон ч дайны эсрэг хөдөлгөөнд нэгдэж, тухайлбал гитарчин Жими Хендрикс төрийн дууллаа гуйвуулж, бөмбөг тэсрэх дуу чимээг хүртэл дууриалган тоглож байв. Энэ байдал Европт ч нөлөөгөө үзүүлж байлаа... Дайныг зогсоох хэрэгтэй болсон нь 1968 онд Америкийн дээдэст ойлгомжтой болжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Ричард Никсон сурталчилгааны үеэр мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч болоод Вьетнамаас цэргээ гаргана” гэж хэлж байв. Уг нь Вьетнамын асуудлаар бүр Линдон Жонсоны үеэс л ЗХУ-тай хэлэлцэж эхэлсэн ч тохиролцоонд хүрэх амаргүй байжээ.