Бүх нийтээр мод тарих хаврын өдөр маргааш тохионо. Энэ өдөр Улаанбаатар хотын хэмжээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гадна найман байршилд иргэд, аж ахуйн нэгжүүдээр мод тариулахаар төлөвлөснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, Баянгол дүүргийн 28 дугаар хорооны нутаг дахь Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас, Богдхан уулын Айцын ам, “Шинэ Налайх”, “Баянгол” цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрханд байрлалтай “Инчон мөрөөдлийн төгөл”, Хамбын овоо, Гачуурт дахь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газар зэрэгт нэгдсэн байдлаар мод тариулах нь. Эдгээр байршилд мод тарихтай холбоотой мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл 11-300078 дугаарын утсанд хан¬-дах боломжтой.
Н.Мишээл