Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Өнөөдөр”-ийн сэдэв

 Үндэсний хууль, эрх зүй үхрийн бөөр шиг байдаггүй

Монгол Улс 2025 онд авлигын үзүүлэлтээр 182 орноос 124 дүгээрт жагсаж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээсээ 10 байраар ухарсан. Мөн Хүний эрхийн индексээр 2024 онд дөрвөн байраар хойшилж, 142 орноос 69-д бичигдэж байв. Энэ нь манай улсын хууль тогтоомжид гажуудал үүссэний илрэл хэмээн хуульчид үздэг.
2026-05-13

Хотгүй улсын нийслэл “галзуурсан” түүх 

“Энэхүү Хавсралт хууль Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй” гэж хүчин төгөлдөр байдлыг нь “эцэг хууль”-д дархалсан Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 16-нд баталсан түүхтэй. Дөрөвдүгээр зүйл буюу “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх” гэсэн хэсгийн 3-т “Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, түүний дагуу тэдгээрийн өөрийн удирдлагыг зохион байгуулах хүртэл Дархан, Чойр, Эрдэнэт хот одоогийн нутаг дэвсгэртээ аймагтай адилсах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай байна” хэмээсэн буй. 
2026-05-11

“Махаа экспортолсноос иргэддээ зарчих” 

Монголчууд бид шатахууны ханш болон махны үнийн өсөлтийг тун мэдрэг хүлээн авдаг. Магадгүй бензинээс илүүтэйгээр махны үнэ, нийлүүлтэд ач холбогдол өгдөг. Инфляцын өсөлтийн 20-30 хувийг махны үнэ дангаараа бүрдүүлж ирсэн нь ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, мах бол манай стратегийн хүнс мөн. Нөгөөтээгүүр, жил бүрийн хавар улсын хэмжээнд махны ханш нэмэгдэн, долоодугаар сараас буурч эхэлдэг.
2026-05-07

Төр циркээ “устгасан” шигээ сургуулийг нь ч хөсөр хаяжээ 

Монгол Улсад орчин цагийн циркийн урлаг үүсэж хөгжсөний 85 жилийн ой энэ онд тохиож буй. Гэвч Монголын циркийн урлагийнхан алтан манежнаасаа “хөөгдөж”, актлагдсан барилгын мухар сахин, арай ядан амь зууж байна. Өөрөөр хэлбэл, энэ урлаг эцэг, эхгүй өнчин хүүхдүүд мэт хөсөр хаягдаж, төрийн бодлогын гадна үлдсэн гэсэн үг.
2026-05-06

 Шүүх шийдвэр гаргаад л “хаячихдаг” биш, хэрэгжүүлэхэд анхаарах цаг болжээ

Би шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авахаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад “Шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээ хийгдсэн” гэж хэлсэн. Хохирлыг маань барагдуулна гэж хүлээсээр гурван жил өнгөрлөө. Шийдвэр гүйцэтгэгчээс учир байдлыг асуухаар “үйл ажиллагаа явагдаж байна” гэх юм. Баталгаажуулах арга хэмжээ гэдгийг ойлгохгүй байна хэмээн төлбөр авах ёстой хохирогч Д.О ярьжээ.
2026-05-05

Англи хэл заалгахаар гадаадаас багш залах нь гал унтраах төдий л юм 

Манай улс 2023 оны Боловсролын ерөнхий хууль­даа сургалтын үндсэн гадаад хэл нь анг­ли байхаар зааж өг­сөн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад боловсрол эзэм­шүүлэх сургалтыг төрийн ал­бан ёсны хэлээр явуу­лах бөгөөд хичээл, сургалтын үнд­сэн хэл нь англи байхаар зохицуулсан.
2026-05-01

“Жирийн иргэдэд хүртээлгүй жижиг, дундын зээл” 

Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Байгальмаа “Би хүнсний химич, технологич мэргэжилтэй. Мэргэжлээрээ 16 жил ажилласан, өдгөө хувиараа бизнес эрхэлдэг. Миний зорилго бол дотооддоо коллаген үйлдвэрлэх. Коллеганыг гадаад оронд тахиа, гахай болон далайн амьтны түүхий эдээс, ургамлаас гаргаж авдаг. Малын түүхий эдээс гаргаж авахад зардал ихтэй, бас үнэ нь өндөр. Харин манайх мал ихтэй, малын түүхий эд элбэг учраас бүх төрлийн шимт бодис, амин дэм, коллаген гаргах бүрэн боломжтой.
2026-04-28

Хяналт, шалгалт уяанаас алдуурч, халдвар тархах эрсдэл үүсээд байна 

Жишээ 1. Би Баянзүрх дүүрэгт амьдардаг. Гэр хорооллын айл өрхөд хамгийн тулгамдсан асуудал нь ус, дулаан шүү дээ. Хэдийгээр амины орон сууцтай ч дулааны шугам сүлжээнд хол­бог­доогүй тул гэртээ халуун усанд орох боломж­гүй. Ус халаагч ашиглан, шүршүүр байр­луулах гэсэн боловч зардал их гарахын зэ­рэг­цээ хашаандаа худаггүй тул асуудалтай юм билээ.
2026-04-27

Дансыг нь хаах биш, дарамтыг нь бууруулж болох уу

Гар хөдөлбөл ам тосдоно”, “Залхуугийн гадаа түлшгүй, залгидгийн гэрт хоолгүй” гэх мэтээр ажиллаж, хөдөлмөрлөхийн сайхныг, үр шимийг нь бахадсан зүйр үг олон бий. Гэтэл ажиллаад, хөдөлмөрлөөд, хичээгээд байхад л амаа тосдож чаддаггүй, амьжиргаа нь дээшилдэггүй нөхцөл манай улсад үүсээ юү дээ. Тодруулбал, татварын болон нийгмийн даатгалын байгууллагад өртэй маш олон компани бий болсон.
2026-04-24

Аврах гарц бол агуулах биш, амьд үлдэх баталгаа 

“Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэгтэй ойр хоёр өрөө байр зарна. Шалны халаалттай, цэлгэр том цонхтой. Тагт нь битүүмж сайтай, аваарын шат байхгүй тул цэвэрхэн, тухтай”. Үл хөдлөх хөрөнгийн зарын группүүдэд өдөр бүр шахам “тааралдах” энэ хоёрхон өгүүлбэрээс монголчуудын гамшгийн эрсдэлийн талаарх ойлголт, хандлагыг харах боломжтой.
2026-04-21

Монголчууд нэгнээ дэмжих хуулийн орчин, хувийн сонирхол ч алга

Улсын хэмжээний төслийг дурдахаа больё гэхэд нийслэл хотод одоогоор 10 гаруй мега төсөл хэрэгжүүлж эхлүүлээд байна. Эдгээрийг барагцаалбал 1.5 тэрбум ам.доллар буюу одоогийн ханшаар 5.1-5.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх тооцоо бий. Таван их наяд төгрөг гэдэг бол манай улсын нэг жилийн төсвийн бараг 20 хувьд дөхөх дүн юм.
2026-04-17

ЭМДС-г өрнөөс нь салгаад удаагүй байхад эмнэлгүүдэд дахиад л “барьцаалагджээ”

Манай улс эрүүл мэндийн салбарын үйл­чилгээгээ 2022 оноос гүйцэтгэлийн санхүү­ жилтийн тог­толцоонд шилжүүлсэн. Гэвч салбарын сан­хүү­жилтэд ийм систем нэвтрүүлсэн 2022-2025 онд даатгалын сангийн орлого, зарлага тэнцэхээ больж, өчнөөн өр төлбөрт унасаар ирсэн билээ. Үүнээс болж Эрүүл мэндийн даатгалын ерөн­хий газар (ЭМДЕГ)-ынхан эмнэлгүүдээс “ху­­ дал­дан авсан” тусламж, үйлчилгээнийхээ төлбө­рийг дий­лэхээ байж, сангийн өр бугшсаар өнгөр­сөн онд 316.8 тэрбум төгрөгт хүрсэн байдаг.
2026-04-15

Хуваарилахаасаа өмнө хуримтлуулах, хадгалахад анхааръя

Манай улсад 8000 орчим төрлийн ашигт малтмал, эрдэс бодисын илэрц бий гэдэг. Үүний эдийн засгийн өгөөжийг 3.1 их наяд ам.доллар хэмээн үнэлж, нэг хүнд нэг сая “ногоон” ногдох боломжтой хэмээн Үндэсний баялгийн сангийн зөвлөлдөх санал асуулгыг эхлүүлэх үеэр (өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр) УИХын дарга С.Бямбацогт өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийн баялгийг хөрөнгө болгож, олсон орлогоо зохистой хуваарилж чадвал 3.5 сая гаруй хүн бүрд нэг сая ам.доллар ногдоно хэмээн спикер шууд мэдэгдсэн нь гайхалтай. 
2026-04-07

Төв талбайг тайван байлгаад өг, Х.Нямбаатар аа

Дэлхийн томоохон хотуудын төв талбай тухайн үндэстний өв соёлын дархлаа, түүхэн ой санамж, оршин тогтнохуйн утга учрыг илэрхийлдэг онцгой орон зай байдаг. Тухайлбал, Лондоны Трафальгар, Францын Эв нэгдлийн буюу Конкорд тал­байн хажуугаар жуулчид чөлөөтэй алхаж, уран баримал, архитектурын өвийг шимтэн үзэж, түүх, соёлоор нь аялан тухалдаг билээ.
2026-04-03

“Гандангийн суурьшлын бүсийг устгах биш, бүр хөгжүүлэх ёстой”

Гандантэгчэнлин хийдийн бүсэд цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн Улаанбаатар хотын захиргаанаас мэдэгдэж, зарим айлын газрыг чөлөөлөөд байгаа билээ. Цаашлаад 5-10 жилийн хугацаанд Гандангийн нийт 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.
2026-04-01

Түүхээ бодитоор нэгтгэн дүгнэх үү, Ерөнхийлөгчийн пиарыг хийх үү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Монгол Улсын түүх” (I-XXX боть) зохиох ажлыг 2027 оны гуравдугаар сард багтаан дуусгахаар Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхэн тэргүүтэй 150иад түүхч толгой өөд татах завгүй шамдаж байна. 20 гаруй жилийн дараа улсынхаа бүрэн түүхийг нарийвчлан тодруулж гаргах хүндтэй даалгавар авсан эрдэмтэн, судлаачид маш шахуу хугацаанд 30 боть зохиох гэж буй нь энэ юм.
2026-03-30

"Эзэн”-дээ хүрдэггүй хүүхэд хамгааллын төсөв

Боловсролын ерөнхий хуулийг ба­талснаар улсын сургууль, цэ­­ цэр­лэг анх удаа хүүхдийн эрх, хам­гаал­лын үйл ажиллагаанд зо­риулсан тус­гай төсөвтэй болсон юм. Тус хуулийг 2023 онд шинэчлэн найруулж, 2024 оны нэг­дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэл­сэн билээ. Боловсролын ерөнхий хуу­лийн 38.1.2-т “Хүүхдийн тоо, бүлэг, дүүр­гэлт, хүчин чадлын ашиг­лалт, сур­галтын хөтөлбөр, тө­лөвлөгөө, баг­шийн мэргэжлийн хөг­жил, сур­гал­тын ца­хим хэрэглээ, сургуулийн ор­чин дахь хүүх­дийн эрх, хамгаалал, бо­ловс­ро­лын стан­дарт, багш, ажилтны дун­даж ца­лин хөлснөөс хамаарсан сургалтын үйл ажил­лагааны хувьсах зард­­ лыг ул­сын бо­лон орон нутгийн төс­вөөс гар­гана” гэж заажээ.
2026-03-26

Сургуульд “данс”-тай ч сурах эрхээ эдэлж чаддаггүй хүүхдүүд

Боловсролын систем нь гажуудсан манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургана гэдэг шилний цаанаас чихэр долоолгохтой л ижил байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй, 0-18 насны 14 609 хүүхэд байгаагийн 2395 нь аутизмын хүрээний эмгэгтэй гэх статистик бий. Тэдний 900 гаруй нь л сургуульд хамрагддаг гэсэн албан бус тоо гарчээ.
2026-03-20