Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганы өнөөдөр (2023.12.15)-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулснаар хуралдаан эхэллээ. Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар эцэслэн баталлаа.
2023-12-15
Д.Ганбат: Би бидон, шанага тараасны хүчинд Баянхонгор аймагт хорт хавдрын өвчлөл хамгийн бага байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.
2023-12-14
УИХ-д 30, орон нутагт 20 хувийн квот үйлчилнэ
Парламентаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 126 болгон, сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулсан. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2024 онд нэр дэвшигчдийн 30, 2028 онд 40 хувь нь эмэгтэйчүүд байх заалт оруулж батлаад байна. Намын жагсаалтаар 48 гишүүн сонгохдоо хүйсээр сөөлжүүлж байрлуулна. Энэ бүх өөрчлөлтийн үр дүнд ирэх оны сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл багадаа 20 хувьд хүрч өсөх тооцоолол бий. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, удирдах албан тушаалд нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас багагүй байхаар тусгаад буй. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд энэ талаар “Эдгээр эрх зүйн шинэчлэл нь шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад том ахиц болно” гэсэн юм.
2023-12-14
Т.Ширмэн: Үндсэн хууль хэлэлцэхэд үг болгон утгатай байдгийг сайн ойлгосон
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
2023-12-13
Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага өмнөх оноос 272 тэрбум төгрөг буюу 22.5 хувийн өсөлттэй байна
Улсын их хурлын Төсвийн байнгын хороогоор Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөөний талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. Аудитын тайлангийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулсан юм. Тэрбээр, уг аудитыг гүйцэтгэхдээ эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үйл ажиллагааны үр дүн, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдсан эсэх, эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэн эсэхэд дүгнэлт өгөхийг зорьсныг онцлов.
2023-12-13
Б.Бядран: Үндсэн хуульд иргэний үүргийг маш товч, тунхаг төдий тусгасан
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
2023-12-12
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг батлав. Ингэснээр манай улс ийм хуультай 35 дахь орон болж буй аж. Эл хуулиар гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалах, бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах юм. Мөн иргэд тэжээсэн амьтныхаа асран хамгаалагчийн хувиар үүрэг хүлээнэ. Тодруулбал, асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай. Түүнчлэн нохой, муурыг төрснөөс нь хойш 6-12 сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах ёстой.
2023-12-11
Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 142 орноос 69-д бичигдэж байна
Олон улсын хүний эрхийн өдөр өчигдөр тохиов. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойд зориулж өнгөрсөн бямба гарагт УИХ хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа. Тус хуралдаанд үг хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиа шинэчилсэн, төсвийг нь 2021 оныхоос бараг дөрөв дахин нэмэгдүүллээ, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай Ази тивийн анхны улс болсон гэх зэргээр ололт, амжилтаа нэрлэв. Гэвч “World justice project” байгууллагаас гаргадаг хууль дээдлэх ёсыг хэрхэн хангаж буй талаарх индексээр Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 56-д орж байсан бол 2023 онд 142 орноос 69-д бичигдэж буй.
2023-12-11
Байнгын хорооны дарга Б.Баярсайхан тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонслоо
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын сайд Ч.Номин болон тус яамдын холбогдох албан тушаалтнуудын хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд боловсрол, соёл урлаг, ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого, монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, спортын асуудал багтдаг. Шинээр томилогдсон байнгын хорооны дарга Б.Баярсайхан эрхлэх асуудлын хүрээнд багтдаг салбаруудын үйл ажиллагаа, тэр дундаа хууль тогтоомжийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонслоо.
2023-12-08