Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” баг манай багийн спортын түүхэнд дахин нэг шинэ замнал бүтээж, “BCL Asia” буюу 2025 оны Азийн аваргуудын лигийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Энэ жил Японы “Utsunomiya Brex” баг Ливаны “Al Riyadi” багийг ердөө ганц онооны зөрүүтэй хожиж аварга авсан болсон бол манай “Хасын Хүлэгүүд” шигшээ тоглолтод АНЭУ-ын “Shabab Al Ahli” багийг 84:79-өөр буулган авч, шар тивийн шилдэг гурван багийн нэг болж чадсан юм. Азийн аваргуудын лиг нь анх 1981 онд үүсгэн байгуулагдсан, өнгөрсөн хугацаанд нийт 29 аварга баг тодруулсан өндөр нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй тэмцээн юм. Эхний үед 2-3 жилд нэг удаа зохион байгуулагддаг байснаа 1995-2013 онд жил бүр тасралтгүй зохиогдож, 2014, 2015 онд болон Ковидын гурван жилд л өнжсөн байдаг. Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн тэмцээнд Ливан, Ираны баг хамгийн олон буюу тус бүр зургаан удаа түрүүлсэн бол Хятад, Филиппин (тус бүр дөрөв), Япон, Катар (тус бүр хоёр) гэхчлэн нийт 11 улсын 22 баг тэргүүлж байжээ.
Л.Ням