Нийслэлийн түргэн тусламжийн машины тоог 50 хувиар нэмэгдүүлжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай зөвлөгөөнөөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд хэвээр байна. Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн кабинетуудыг уртасгасан цагаар буюу даваагаас баасан гарагт 20.00, амралтын өдөр 17.00 цаг хүртэл ажиллуулж буй.
2025-12-02
Өрхийн эмч нар дараагийн шатны эмнэлэгт цахимаар цаг олгоно
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор анхан шатныхаас дүүрэг, улсын эмнэлгийн цаг захиалгыг цахимжуулах нэгдсэн систем ашиглалтад оруулжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлээд, лавлагаа шатлалын эмнэлэгт хандах шаардлагатай бол өрхийн эмч тухайн үзлэгийн цагийг цахимаар олгох нь байна. Ингэснээр тусламж, үйлчилгээний дараалал эрс багасах гэнэ.
2025-11-28
Эмчлүүлж байхдаа эндсэн хүүхдээс цахилгаан менингитийн халдвар илэрчээ
Он гарснаас хойш менингококкт халдвар алаг цоог бүртгэгдэж, өнгөрсөн наймдугаар сараас хойш хэсэг намжаад байсан билээ. Тэгвэл энэ сарын 25-нд уг өвчний оноштой 15 настай хүүхэд эндсэнийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Хүүхдийн биеийн байдал маш хүнд ЭХЭМҮТ-д ирсэн бөгөөд эмчлүүлэх явцдаа нас барсан гэнэ. Шалтгаан нөхцөлийг нь тодруулахаар шинжилгээ хийхэн менингитийн халдвар илэрсэн байна. Уг өвчний улмаас эндсэн, эсэх эцсийн дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллага гаргах аж.п
2025-11-28
Он гарснаас хойш ХДХВ/ДОХ-ын халдвар 36-гаар нэмэгджээ
ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг угтан ХӨСҮТ-өөс сүүлийн үеийн судалгаа, мэдээллүүдийг танилцууллаа. Өнөө жил манай улс уг өдрийг “Асуудлыг шийдье, ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтжээ. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насныхан гэнэ. Монгол ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог хэдий ч эрсдэлт бүлгийн хүн ам ихтэй хэвээрээ байгааг албаныхан хэллээ.
2025-11-27
Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ
Өвлийн эхэн сар гараад дөнгөж дөрөв хонож буй. Гэтэл ханиад, томуу сүүлийн өдрүүдэд эрчимтэй тархаж, эмнэлгүүд хөл гишгэх зайгүй болж байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог, нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймагт идэвхжил өндөр байгааг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тус төвийн тандалт, судалгаагаар хүн амын дунд амьсгалын замын синцитиаль, томууны A хүрээний H3N2 вирус өргөн тархаад байгаа аж. Томуугаар өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх, тэдний дотор тав хүртэлх насныхан тал хувийг нь эзэлж буй гэнэ.
2025-11-25
Томууны А хүрээний вирус дэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүржээ
Улсын хэмжээнд энэ сарын 10-наас томууны А хүрээний вирус бүртгэгдэж эхэлснийг эрүүл мэндийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байв. Тэгвэл эдүгээ халдвар хурдацтай тархаж, тэр дундаа нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хүнд байдалтай, иргэд 3-7 цаг дугаарлаж байж хүүхдүүдээ үзүүлж буйгаа нийгмийн сүлжээнд бичсээр байна.
2025-11-24
Эмч, мэргэжилтнүүд ур чадварын танхимтай боллоо
Баянгол дүүргийн XX хороо, Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Засгийн газрын тогтоолоор 2019 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан билээ. Тэгвэл мөн тус улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр уг төвийн эмч, мэргэжилтнүүдийн эмнэл зүйн ур чадварыг хөгжүүлэх сургалтын иж бүрэн танхимыг тохижуулж хүлээлгэн өгчээ.
2025-11-20
Бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэх амлалтад монголчууд нэгджээ
Ташрамд, ДЭМБ-аас дэлхий нийтээр нэг сая хүн амлалт өгөх буюу бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэх “тангараг”-т нэгдэхийг улс орнуудад уриалж буй. Уг амлалтад одоогоор 229 мянган хүн нэгджээ. Үүнд мөн монголчууд нэгдэх боломжтой бөгөөд 6800 гаруй хүн амлалт өгөөд байгаа аж.
2025-11-19
Өндөр халуурдаг, хоруу чанар ихтэй вирус зонхилж байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор нийт 281 624 хүн үйлчлүүлснээс 5.1 хувь буюу 14 308 нь томуу, томуу төст өвчтэй байжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеийнхнээс 1.4 хувиар бага үзүүлэлт аж. Тусламж, үйлчилгээ авсан хүмүүсийн 34.4 хувь нь Улаанбаатарт 65.6 нь орон нутагт бүртгэгджээ.
2025-11-18
Дутуу төрөлт нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болжээ
Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Жил бүрийн энэ өдөр олон улсад дутуу төрсөн нярайн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулдаг. Манай улсад ч үүнтэй адил арга хэмжээнүүдийг ЭХЭМҮТ, төрөх эмнэлгүүд зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жил нийслэлийн “Өргөө” амаржих газраас “Дутуу төрөлтөөс сэргийлэх нь” сэдэвт өдөрлөг зохион байгуулав.
2025-11-18
Ажлын орчинд чихрийн шижингийн эрсдэлийг бууруулахыг уриалав
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг “Чихрийн шижингийн талаар ажлын байрандаа мэдье, дэмжье” уриан дор тэмдэглэх гэнэ. Хүмүүс ажлын байрандаа өдрийн ихэнх цаг хугацааг өнгөрүүлж буй өнөө цагт ажлын орчинд чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах, эрүүл дадлыг төлөвшүүлэх, ажилтан бүрдээ ээлтэй, дэмжлэгтэй орчин бүрдүүлэхийг ДЭМБ-аас уриалжээ. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаагаар манай улсын 15-69 насны хүн амын биеийн жингийн индекс (БЖИ)-ийн дундаж ДЭМБ-ын зөвлөсөн хэвийн хэмжээ (18.5-24.9)-нээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна.
2025-11-14
Эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг үе шаттай нэмнэ гэв
Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг төслийг хэлэлцэх хамтын хэлэлцээг 2025 оны 10 дугаар сарын 26-нд эхлүүлж, нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэж эхэлсэн.
2025-11-12