Өвөрхангай аймагт 28 иргэн угаартлаа
Тус орон сууцын дөрөвдүгээр давхарт оршин суудаг иргэн Э.Б нь гэртээ халуун тогоонд мах чанаж үлдээсний улмаас уг осол гарсан гэнэ. Тогоонд байсан мах түлэгдэж шатсанаас утаажилт үүссэн байна. Байрны 3-5 дугаар давхарт утаажилт үүссэн тул онцгой байдлын алба хаагчид 12 айлаас насанд хүрсэн 18 хүн, 10 хүүхдийг гаргасан аж. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас үүний талаар тодруулахад “Гэмтэж бэртсэн хүн байхгүй. Угаарын хэмжээ бага зэрэг байсан. Таван давхар барилгад утаажилт үүссэн. Тэнд байсан иргэдийг гаргаж, угаартах үеийн заавар, зөвлөгөө өгсөн” гэсэн юм.
2023-12-21
Нийгмийн халамж, тэтгэврийн чиглэлд хэрэгжүүлж байгаа туршлагаа хуваалцлаа
Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Хөгжлийн төвөөс “Нийгмийн хамгаалал болон хөгжлийн асуудлаарх бодлогын хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулдаг бөгөөд 4 дэх удаагийн хэлэлцүүлгийг “Албан бус хөдөлмөрийн зах зээлийн тэлэлт ба насжилт: Нийгмийн хамгаалал асуудлыг шийдэл эсэх” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
2023-12-21
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон төрийн холбогдох байгууллагын удирдлагуудад даалгалаа.
2023-12-21
Энэ онд 3000 гаруй иргэн угаарын хийд хорджээ
Аль ч түвшинд байсан угаарын хий мэдрэгчийн чимээнд сэрдэг. Энэ он гарснаас хойш угаарын хийд хордсон иргэдийн 30-40 хувь нь хий мэдрэгчээ унтраасан байсан. Угаарын хийд хордсон тохиолдолд үүсгэгчээс холдож, цэвэр агаарт гарах нь чухал. Мөн халуун, бүлээн ус сайн ууж, цусны эргэлтээ сайжруулан, хордлогыг гадагшлуулах хэрэгтэй” гэв. Хүнд хэлбэрийн хордлогын үед тухайн иргэнд яаралтай хиймэл амьсгаа болон зүрхний гадна иллэг хийх хэрэгтэй аж. Түүнчлэн яаралтай түргэн тусламж дуудах нь чухал юм.
2023-12-21
Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлалаа
Засгийн газрын тогтоолоор мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарласныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан юм байна. 2022 оны байдлаар манай улсад 52 мазаалай баавгай бий гэсэн судалгааны дүн гарчээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн есдүгээр сард байгуулсан.
2023-12-21
Ханиад хүндэрч, хүүхдүүд эмнэлэгт багтахгүй болох нь
Хүүхдүүдийн хувьд өвчлөлийн хурц үе нь 5-7 хоногт дарагдчихаад, эмнэлгээс гардаг. Гэсэн ч буцаад ирэх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс эмнэлгээс гарсны дараа үргэлжлүүлээд таван хоногийн хугацаанд эмчийн бичсэн жорын дагуу эм уух ёстой. Нийт 10 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг юм. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн хоёр тасагтай ч ор хүрэлцээгүй. Тиймээс мэдрэл, уламжлалтын зэрэг гурван тасгаа хаагаад, эмнэлгийн барилгын тавдугаар давхрыг тэр чигт нь хүүхдийн тасаг болголоо. Коридортоо ор дэлгэхэд ойрхон байна.
2023-12-21
Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Хөтөлбөрүүдийн захирал Прасанна Дэ Сэлвиа, Дэ Нэйче Консерванси байгууллагын Хамгааллын асуудлыг хариуцсан захирал Жэфф Парриш болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023-12-21
“Ногоон автобус”-ны хэргийг шалгаж дуусжээ
Тиймээс яллагдагч нарыг хавтаст хэрэгтэй нь танилцуулж, гарын үсэг зуруулж буй бөгөөд энэ долоо хоногтоо багтааншүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокрорын хяналтад хүргүүлэх гэнэ. Тэднийг нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах” тендерт “Тэнүүн-Огоо” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж эдийн засгийн давуу байдал бий болгон, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй билээ.
2023-12-21
"Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ын гишүүд УБ хотыг утаагүй болгосон гэж өөрсдийгөө 1,1 тэрбум төгрөгөөр шагнажээ
Шинжээчийн хэлж буйгаар "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ын гишүүд Улаанбаатар хотын утааг бууруулсан хэмээн өөрсдийгөө 1,1 тэрбум төгрөгөөр шагнажээ. Тухайлбал, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 60,7 сая төгрөгийн цалин, урамшуулал, ТУЗ-ын гишүүн Л.Одхүү 114.2 сая төгрөгийн цалин урамшуулал, Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү 72,3 сая төгрөгийн урамшуулал гэх мэтчлэн 29 хүн 1.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авчээ.
2023-12-20