Азийн хөгжлийн болон “Голомт” банк нь Монголд тогтвортой, хүртээмжтэй санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкнаас бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, ялангуяа эмэгтэйчүүдэд олгох зээлийн хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор 64 сая ам.долларын зээлийг Голомт банканд олгосон юм байна. Уг хөрөнгийн 60 саяыг нь АХБ-ны ердийн хөрөнгийн эх үүсвэрээс, дөрвөн сая “ногоон”-ыг нь Ази тивийн хувийн хэвшлийг дэмжих Канадын уур амьсгал, байгаль орчны сан буюу КАНПА-гийн хөнгөлөлттэй эх үүсвэрээс бүрдүүлсэн гэнэ. Энэхүү санхүүжилтээс тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулахын зэрэгцээ орон сууц болон үйлдвэрийн эрчим хүчний үр ашигтай байдлыг сайжруулах, эко аялал жуулчлал, хог хаягдлын менежментийг дэмжих замаар байгаль орчинд ээлтэй, тогтвортой эдийн засгийг бий болгоход хувь нэмэр оруулна хэмээн АХБ-наас мэдээллээ.
С.Дулам