Боловсролын байгууллагуудын барилга, байгууламжийн эрүүл ахуй, дотоод орчны агаарын чанар, засвар, үйлчилгээний стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага бий болоод удаж байна. Учир нь судалгаагаар манай улсын, тэрдундаанийслэлийнсургууль,цэцэрлэгүүдийн анги танхимын агаар дахь PM2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 3.3-5.6 дахин их гардаг болсон. Угтаа бол хүүхдийн сурч, хөгжих орчин эрүүл, аюулгүй байх ёстой. Гэвч сургалтын байгууллагуудын дотоод орчны агаарын чанар ийн тартагтаа тулж, дээрээс нь анги танхимын засварт ашигладаг барилгын материал, тавилга, цавуу, лак, будаг зэргээс нь дэгдэмхий органик нэгдлүүд байнга ялгарч, хүүхдүүдийн эрүүл мэндэд заналхийлсээр өдий хүрэв.
Сургууль,цэцэрлэгүүдийндотоодорчныагаарын чанар яагаад ингэтлээ доройтсоныг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)ийнхөн өнгөрсөн хичээлийн жилд судалж тогтоосон юм байна. Тэд нийслэлийн 50 гаруй сургууль, цэцэрлэгийг судалгаанд хамруулахад 80 хувийнх нь агааржуулалтын систем огт ажиллахгүй байжээ. Энэ талаар тус төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Оюун-Эрдэнэ “Сургалтын байгууллагуудын агааржуулалтын системийн ажиллагаатай холбоотой судалгааны дүнгээ нэгтгэлээ. Сургууль, цэцэрлэгүүдийн барилгуудад механикаар ажиллуулах ёстой агааржуулалтын системүүдийг албаар салгасан байна. Тэр дундаа өвлийн улиралд ийм зөрчил түгээмэл ажиглагдсан. Шалтгааныг нь тодруултал олонх нь “Цахилгааны төлбөр өндөр гардаг учраас агааржуулалтыг хаасан” гэж хариулсан. Мөн хипафилтерийг нь солих мөнгө байхгүй, эвдэрснийг нь засдаг газрыг мэдэхгүй гэх мэт шалтгаан хэлсэн. Сургууль, цэцэрлэгүүдийн агааржуулалтын систем дийлэнхдээ ажиллахгүй байгаа нь эвдрэл гэмтэл гэхээсээ илүүтэй тухайн сургалтын байгууллагынхан өөрсдөө элдэв шалтаг хэлээд ийн хаачихдаг болж” гэсэн юм.
О.Ундрах