Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн шуурна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтэн, уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
2023-11-09

Өчигдөр 8 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх
2023-11-09

“Тэнүүн-Огоо” ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг сох дутжээ 

 Ардчилсан намын даргын тушаалаар байгуулсан “ногоон автобус”-ны хэргийг шалгах ажлын хэсгийнхэн өчигдөр тайлангаа танилцуулав. Тэд олон удаа шаардсаны эцэст холбогдох байгууллагуудаас хагас дутуу зарим баримт, материал авчээ. Гэхдээ энэ нь шинэ хэмээн тодотгоод засаж, будсан 100 хуучин автобусных биш, голдуу өмнөх гэрээ байсан гэнэ. Ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга “2022 оны хоёрдугаар сард нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор “түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатарын багцад 318 тэрбум төгрөгийн төсөв баталж өгсөн. А/04 тушаалаар сайд уг мөнгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шилжүүлсэн. 
2023-11-09

 Энэ онд 21 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ 

Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сард 21 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ. Үүнээс гурав нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад долоогоор нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг Баян-Өлгий аймагт, 19-ийг Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд гараагүй аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ-ын тохиолдол бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 367-д хүрсэн бөгөөд 51 нь нас баржээ.
2023-11-09

 820 мал хорогдож, 170.2 сая төгрөгийн хохирол учирсан гэж урьдчилсан байдлаар тогтоолоо

Энэ сарын 3-5-нд их хэмжээний цас орсноос өвөлжилт нь хүндрээд буй Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумд өчигдрөөс УОК-ын ажлын хэсэг ажиллаж эхлэв. Тус бүрэлдэхүүн сумдын Онцгой комисст шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчний дэмжлэг үзүүлж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж байгаа бол ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадынхан Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран цасанд хаагдсан зам, гарцыг нээх, малчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 
2023-11-09

“Эмийн аюулгүй байдлын 7 хоног” аяныг 90 улс дэмжиж байна

Эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангах мэдлэг мэдээллийг төлөвшүүлэх зорилготой “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг энэ сарын 6-наас улс орон даяар зохион байгуулж байна.
2023-11-09

Цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлж байна

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Лүн, Өндөрширээт суманд нөхцөл байдал хүндэрч, иргэд, малчид цасанд боогдсон, өвөлжөөндөө бууж амжаагүй зэрэг асуудал үүсээд байна.
2023-11-08

Т.Мөнхбаяраас хахуулийн 1.3 тэрбумыг хурааж, 27 сая төгрөгөөр торгох ял оноожээ

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгохын тулд ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт
2023-11-08

“Урт цагаан” төвийг яаралтай чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал авч буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр тус байранд үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.
2023-11-08

Ц.Уянга: "Тэнүүн-Огоо" ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг алга болжээ

Өнөөдөр Ногоон автобусны хэргийг шалгах Ардчилсан Нам(АН)-ын ажлын хэсгээс мэдээлэл хийж, “Тэнүүн-Огоо” ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг алдагдсан асуудлыг хөндлөө. Өөрөөр хэлбэл, нийт 317.9 тэрбум төгрөгөөр 816 автобус авах шууд гэрээг хийжээ. Үүнд, 606 ширхэг том оврын дизель хөдөлгүүртэй автобус, 50 ширхэг дунд оврын каунти, 160 ширхэг цахилгаан автобус, 41 ширхэг цахилгаан автобусыг цэнэглэх цэнэглэгч орж байна.
2023-11-08

“Тэс Петролиум” ХХК-ийн ажилтнуудад нэг жилийн ял оноожээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн нутагт байрлах “Тэс Петролиум” ХХК-ийн 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав дэлбэрч, гурван хүн эндсэн. 
2023-11-08

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Говь-алтай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал хийлээ

Гар сарвуу дээд мөчдийн гэмтэл болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд
2023-11-08

Хиймэл оюун ухаанд суурилсан рентген оношилгоогоор сүрьеэ өвчнийг илрүүлж байна

Зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан хиймэл оюун ухааны тусламжтайгаар 10 төрлийн уушгины өвчлөл болох ателектаз буюу уушги шалчийх, уушгины шохойжилт, уушгины нэвчдэст үрэвсэл, уушгины соривжилт, уушгины голтын өөрчлөлт, гялтангийн үрэвсэл, гялтанд хий хурах, зангилаа болон зүрх томрох, ходоод гэдэсний цооролтоос үүдэлтэй хэвлийн хөндийд агаар, хий үүсэх зэрэг эмгэг өөрчлөлтийг богино хугацаанд оношилж, баталгаажуулж байна.
2023-11-08

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хамтран ажиллана

Нийгмийн эрүүл мэнд, уур амьсгалд дасан зохицох төслийг боловсруулж хамтран ажиллах, мөн дотоод орчны агаарын бохирдолд барилгын материалын нөлөөллийг бууруулах
2023-11-08

Оршин суух хугацаа хэтрүүлсэн гадаад иргэдэд мэдэгдэл хүргүүллээ

Прокурорын байгууллага энэ оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
2023-11-08

Нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ

Хурлаар аймгуудын өвөлжилтийн бэлэн байдал, өвс тэжээлийн нөөц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож
2023-11-08

Цэргийн алба хаагчид өвөлжилт хүндэрсэн 5 суманд ажиллаж байна

Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт болон Өвөрхангай аймгийн Хархорин, Булган аймгийн Дашинчилэн суманд цэргийн алба хаагчид цасанд боогдсон орон нутгийн замыг нээж тээвэрчдэд дэмжлэг үзүүлэх
2023-11-08

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд “Poker” аппликэйшний “Найзууд” нэртэй клуб нээн 2022 оноос хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан “П” нарын 3 этгээдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэй этгээдүүдээс хууль бусаар олсон орлогоороо худалдан авсан байж болзошгүй “Toyota Land Cruser 300”, “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн, түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2023-11-08