Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Асралт хайрханд түр амрах, отоглох цэг байгуулав

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа “Мазаалай” клубтэй хамтран Асралт хайрхан уулын явган аяллын зам, маршрутын дагуу тэмдэг, тэмдэглэгээ тавьж, түр амрах болон отоглох цэг байгуулжээ. Хэнтийн нурууны ноён оргил болсон тус уулын маршрутаар жилд дунджаар 1000 орчим иргэн явганаар зорчдог гэнэ. Уулын спортын мэргэжлийн тамирчид ч Асралт хайрханыг зорих нь олон аж. Тухайн хэсгийн замд аялагч, алхагчдад зориулсан тэмдэг, тэмдэглэгээ байдаггүйгээс иргэд төөрөх, аюул эрсдэлтэй газраар явах, бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй гардаг байна. Иймд дээрх байгууллагынхан зорчигчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан энэ ажлыг санаачилжээ. 
2023-11-07

Томуугийн вакцинд хамрагдсанаар нэг жилийн хугацаанд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дархлаатай болно

ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй иргэдийн 72 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмчилгээ, зөвлөгөө авч байна
2023-11-07

Б.Батзориг Жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга боллоо

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
2023-11-07

ХСҮТ-ийнхөн цай уух завгүй ажиллаж, үйлчлүүлэгчид нь дараалалд бухимдаж байна 

Монгол ганцхан хавдрын эмнэлэгтэй болохоор ачаалал их. Хэдэн жилийн өмнө өдөрт 200-300 хүнд үйлчилж байсан бол одоо 800-900 болж нэмэгдсэн. Өвдөж, ядарсан зарим настай үйлчлүүлэгч ганцаараа ирдэг. Тийм хүмүүст голдуу үйлчилдэг. 
2023-11-07

Цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь
2023-11-07

"Урт цагаан"-ы дархчууд нэршил тодорхойгүй химийн бодис хэрэглэж байжээ

Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт
2023-11-07

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна

Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж
2023-11-07

Залууст өөр нийгмийг зураглах боломж олгох ёстой 

“Өнөөдөр автобус удаан хүлээгээгүйдээ үнэхээр баяртай байна” гэж шахцалдсан олны дунд зогсох хоёр охин ярьж байлаа. Монголын, ялангуяа Улаанбаатар хотынхны хувьд тулгамдсан асуудал залуу үеийнхний өдөр тутмын амьдралд ийм л нөлөө үзүүлж байна. Автобус удаан хүлээхгүй байх, шахцалдсан ч хамаагүй түүнд багтаж суух нь монгол хүүхэд, залуусын хувьд азтай явдал болтлоо нийгэм доройтсон нь энэ. Уг нь автобусаар саадгүй, аюулгүй зорчих зэрэг нь иргэдийн наад захын хэрэгцээ байх ёстой. Гэтэл манай хот ийм нөхцөлийг ч бүрдүүлж чадахгүйд хүртлээ арчаагүйтэж байгааг хүүхдүүдийн ярианаас ойлгож болно. 
2023-11-07

46 жолооч согтуугаар жолоо барьж, 92 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1308 зөрчлийн шинжтэй, 92 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2023-11-07

Хэрлэн голд автомашин унаж, зорчигчдын нэг нь эмнэлэгт очсоны дараа нас баржээ

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э “Приус 30” загварын автомашиныг
2023-11-07

Гэр хороололд “What3words” хаягжилтын систем нэвтрүүллээ

“What3words” гэдэг нь хаягжилтын систем юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд интернэтгүй үед ч энэхүүаппликэйшнийг ашиглан, түргэнийэмнэлэг, онцгой, цагдаа дуудаж боломжтой. Мөн томчууд гэртээ урьсан зочны өөдөөс нь угтаж, “Одоо зүүн, дараа нь баруун, чигээрээ яв” гэх зэргээр заах шаардлагагүй. Тохиолдлын гурван үг сонгон, өөрийн байгаа газраа тодорхойлоод хаягаа танилдаа илгээснээр хаягийн илэрц тодорхой “замчилна”. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас цаашдаа гурван үгт хаягийг хэрэглэж хэвшихийг уриалсан. Улмаар эхний ээлжид E-Mongolia системийн “Ekids”-тцагдаагийн байгууллага, онцгой байдал гэх мэтчилэн яаралтай тусламжуудыг суулгаж өгсөн байна.
2023-11-07

Хилчид хил давсан болон хилд тулсан малыг эздэд нь хүлээлгэн өглөө

Завхан аймаг дахь Хилийн цэргийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу 29 тооны адуу бэлчээрээр
2023-11-07

“Ураныг уусгах аргаар олборлох тул байгаль орчин, хүн, малд хор хөнөөлгүй”

“Монгол Улс уранаа ашиглаж эхлэх нь”, “Францын компани Дорноговийн нутгаас олборлолт явуулах нь”, “Уран олборлох нь аюултай. Ер нь уран аюултай”, “Уранаар эдийн засгаа солонгоруулж байгаа олон орон бий”, “Ураныг аюул, эрсдэлгүй олборлож болдог” гэх мэт мэдээлэл сүүлийн саруудад эрчимтэй тархах болсон. Тиймээс бид “Уран гэж юу юм, үүнийг хэрхэн олборлох вэ, байгаль, хүн, малд хор хөнөөлтэй юү, уран олборлосноор Монгол Улсад эдийн засгийн болон бусад талын ямар ашиг, үр өгөөжтэй байх вэ” зэрэг асуултын хариуг олохоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумд орших, “Бадрах энержи” компанийн “Зөөвч-Овоо” төслийн талбайг зорилоо. 
2023-11-07

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эсэхийг нарийвчлан шалгаж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 80 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
2023-11-07

“Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг цуглуулж эхэллээ

Иргэдээс “Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ. УИХ-ын Хянан шалгах түр хороотой хамтарч ажиллаж, ирүүлсэн мэдээллийг тус дэд хороо хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж, Хянан шалгах түр хорооны сонсголд оруулах юм байна. sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдлээ.
2023-11-07

Мотоциклын хөдөлгөөнийг түр хязгаарлав

Хүйтний улирал эхэлж, авто замд халтиргаа гулгаа үүсэж, мотоциклоос шалтгаалсан ослын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор ийнхүү шийдвэрлэсэн гэнэ. Хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд уг хязгаарлалтыг тогтоосноо аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ. Эл зохицуулалтыг зөвхөн аймгийн төвд мөрдөх бөгөөд бусад сумд хамаарахгүй аж. Ташрамд дурдахад, Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр улсын хэмжээнд өнгөрсөн онд мотоциклын осол 480 удаа гарч, 242 иргэн гэмтэж, 120 хүн нас барсан байна. 
2023-11-07

ШСХ-нд шүүгчийг хардсан, гүтгэсэн үндэслэлгүй гомдол их ирдэг

2022 оны байдлаар Шүүхийн сахилгын хорооны гишүүд 325 шүүгчид холбогдох зөрчлийн хэргийг шалгажээ. Үүнийг 117 нь хөдөөд ажилладаг шүүгч. Тиймээс ШСХ-ны гишүүд жилийн 365 хоногийн багагүй хугацааг хөдөөд томилолтоор өнгөрүүлдэг. Хамгийн гол нь 2017-2021 онд 74 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан боловч, шүүгч нар шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаснаар 18 нь л хариуцлага хүлээжээ. Харин бусад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг.
2023-11-06

Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн шилдэг 50 шатарчинтай өрсөлдөж, IV-т орлоо

Манай улсаас дасгалжуулагч, Их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул оролцож, дөрөдүгээр байрт орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат энэ тэмцээнд 2022-2023 оны дундаж чансаагаар оролцсон байна. Нийт 11 өрөг тоглохдоо тэр дөрөв хожиж, долоо тэнцсэн бөгөөд ганц ч хожигдол аваагүй юм.
2023-11-06