"Петрочайна дачин тамсаг" ХХК-д зөрчил арилгах нэг сарын хугацаа өгчээ
"Петрочайна дачин тамсаг" ХХК Монголд үйл ажиллагаа явуулаад 18 жил болж буй. БОАЖЯ-наас "Петрочайна дачин тамсаг" ХХК-д шалгалт хийжээ. Улмаар тус компанийнханд зөрчил арилгах нэг сарын хугацаа өгсөн байна. Учир нь Байгаль орчны улсын ерөнхий байцаагчийн өгсөн албан даалгаврыг тус компани удаа дараа тус компани биелүүлээгүй байна. Мөн Монгол Улсын Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан зөрчил арилгах шийдвэрийг ч биелүүлээгүй гэнэ.
2023-11-06
Хүйтрэх учраас цас ойрын хугацаанд хайлахгүй
Өнгөрсөн амралтын өдрөөр орсон цасны хэмжээ болон Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.
2023-11-06
Хөдөлгөөн болон хөдөлмөр засалч нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэв
ХБХХТ-ийн хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын мэргэжилтнүүдэд зориулсан 2 дугаар хэсгийн сертификатын сургалтыг аравдугаар сарын 30-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хооронд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч болон хөдөлмөр засалч нарыг хамруулан зохион байгууллаа.
2023-11-06
Улсын I төв эмнэлгийн хашаанд барьж буй 20 давхар барилгыг зогсоох үүрэг өгөв
Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлээд байна.
2023-11-06
Ардчиллаа ойлгодоггүй эрдэмтэд ардын хүүхдийн ирээдүйг баллаж байна
Зурган дүрслэлийн 60 гаруй хувийг эрэгтэй, 30 орчим хувийг эмэгтэй дүр эзэлжээ. Текстийн хувьд ч ялгаагүй эрэгтэй дүр, тайлбар дийлэнх хувийг нь бүрдүүлсэн байна. Эрэгтэй хүн, эрэгтэй хүүхдийг ухаалаг, тууштай, хөдөлмөрч байдлаар, харин эмэгтэй хүн, охин хүүхдийг халамжлагч, уян зөөлөн сэтгэлтэй гэсэн жендерийн хэвшмэл байдлаар дүрсэлжээ. Цаашлаад нийгмийн цөөнх бүлэг, ялгаатай байдлыг огт дүрслээгүй. Хөгжлийн бэрхшээл, үндэс угсаа, жендер, бэлгийн цөөнх бүлгийг дүрсэлсэн зураглал, текст, жишээ байхгүй” гэж Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийнхэн дүгнэсэн байна.
2023-11-06
Ази, Европыг холбосон авто замын хоёр дахь коридорыг нээжээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” Олон Улсын форум эхэллээ. Форумын эхний өдөр авто зам, автотээврийн салбарын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Долоо хоногийн турш бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, Хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, Тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, Гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, Тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх асуудлаар хэлэлцэнэ.
2023-11-06