Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хөдөлмөрийн чадвар алдсанд тооцох өвчний жагсаалтын хамтарсан тушаалын төслийг хэлэлцүүлэв

Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалтын хамтарсан тушаалын төслийг боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал болов. Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг эцэслэн баталсан.
2023-11-06

НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Протез, ортопедийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр агентлагын дарга Ц.Нямсүрэн агентлаг болон харьяа байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа.
2023-11-06

Шар нуурын мөс цөмөрч, хоёр иргэн нас баржээ

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус аймаг дахь Цагдаагийн газрын 6 алба хаагчтай хамтран
2023-11-06

Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхилж, цасаар шуурна

Өнөө маргаашдаа баруун болон  төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
2023-11-06

Автобусаа шинэчилж, зогсоолоо шийдсэний дараа төлбөртэй бүс тогтооно гэв

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төслийн талаар “Тээврийн хэрэгслийн дундаж хурд 13 км цагаас есөн км цаг болж буурсан. Сүүлийн гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ байдал үргэлжилбэл 2040 онд тэг зогсолт болох нь. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоо гарсан. Нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт, иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлагад үндэслэн түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, бүсийн тогтолцоо бий болгох нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт тавив. 
2023-11-06

ФОТО: Багачуудад зориулсан “Уншлагын үдэш” болов

Хүүхдийн номын сангийн Герман уншлагын танхимаас бага ангийн сурагчдад зориулсан “Уншлагын үдэш” үйл ажиллагааг Гёте-Институтийн дэмжлэгээр Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia зохион байгууллаа.
2023-11-06

Ц.Анандбазарын хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэв 

Шүүх рүү тэргэнцэртэй хүргүүлж, дохио зангаагаар хуралдаа тайлбар өгч байсан Т.Бадамжунай болон тэдний өмгөөлөгч нар гүйцэтгэх ажиллагааны талаар ярих учир шүүх хурлыг хаалттай хийх хүсэлт гаргасныг нь хүлээн авсан байна. Улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн НПГ-ын хяналтад буцаах шийдвэр гаргалаа. Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял авсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир болон Д.Баярсайхан нарыг яллагдагчаар татсан билээ. 
2023-11-06

НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжжээ

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ.
2023-11-05

Гамшгийн орон зайн мэдээллийн системийн сургагч багш нарыг бэлтгэжээ

Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн “Холбоо, зарлан мэдээллийн чадавх, цахим ашиглалтыг нэмэгдүүлэх” нь зорилтын хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2023-11-05

Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн 64 хувь нь 20-34 насныхан байна

Улсын хэмжээнд оюутан залууст эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
2023-11-05

Шөнийн цагаар гэрлээ шилжүүлээгүй 17 665 жолоочид хариуцлага тооцжээ

Он гарсаар есөн сарын хугацаанд олон улсын болон улсын чанартай авто замд 2947 зам тээврийн осол бүртгэгдсэний 844 буюу 26.8 хувь нь шөнийн цагаар үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 9 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.7.41 дэх хэсэгт заасан “Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтаар 25936 жолоочид хариуцлага тооцжээ.
2023-11-05

Шуурганд төөрсөн 25 иргэнийг олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Онцгой байдлын байгууллагад цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд малдаа яваад төөрсөн, сураггүй болсон нийт 19 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна.
2023-11-05

Солонгот, Загастай, Ганцын давааны хөдөлгөөнийг нээжээ

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар Говь-сүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн нутгаар үүлэрхэг, зарим хэсгээр нойтон цас орж байна. Олон улс, улсын чанартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын Солонготын даваа, Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын Загастайн даваа, Улиастай-Алтай чиглэлийн авто замын Ганцын давааны цасыг цэвэрлэж хөдөлгөөнийг нээж, авто замаар зорчих тэврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
2023-11-05

Говь, тал, хээр нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч, цасан шуурга шуурна

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд Дорноговийн зүүн, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна. Мөн нийт нутгаар шинэхэн орсон цасны улмаас явган шуурга шуурч, жавартай хүйтэн байна.
2023-11-05

Цасан шуурга шуурч, зам даваа хаагдах эрсдэлтэй байна

Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа, Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваа, Улиастай-Алтай чиглэлийн Ганцын даваа-нд тус тус их хэмжээний цас орж байна. Тус чиглэлд зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
2023-11-04

Төөрсөн, сураггүй болсон 13 иргэнийг эсэн мэнд олжээ

Архангай аймгийн Цэцэрлэг суманд малдаа явж байгаад төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2023-11-04

ЦЕГ: 33 дугаар сургуулийн 30 гаруй хүүхэд хоорондоо зодолдсон

Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ахлах ангийн
2023-11-03

Т.Бадамжунай нарын хэргийг прокурорт буцаажээ

Хэрэгт нотлох баримтаар авагдсан материалууд дунд Төрийн нууцтай холбоотой материал байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү...” гэх хүсэлтийг хэлэлцэн хуралдааныг
2023-11-03