Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийнэ

Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө
2023-09-20

ЦЕГ: Бусдыг хутгалсан этгээд мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон

Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 28 настай, эрэгтэй “С” болон 34 настай, эрэгтэй “А” нарын биед 31 настай, эрэгтэй “О” гэгч нь тус бүр
2023-09-20

Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно

Автомашингүй өдрөөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам/, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж
2023-09-20

Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоцикл зэргийн хэрэглээг хориглоно

Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр удаа
2023-09-20

Бямба гарагт 12 зах, худалдааны төв ажиллахгүй

Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд, Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд, Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд ажиллах юм
2023-09-20

Сурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ

“Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ-ын ерөнхийлөгч Чиба Мицүюки тэргүүтэй эмч, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны
2023-09-20

“Чингис хаан” музей мягмараас бусад гарагт нээлттэй 

“Чингис хаан” үндэсний музей өвлийн цагийн хуваариа гаргажээ. Эднийх ирэх оны тавдугаар сарын 14 хүртэл мягмараас бусад гарагт 09.00- 17.00 цагийн хооронд ажиллах аж. Тасалбарыг 16.00 цаг хүртэл худалдана. Хуулийн хүрээнд 0-16 насны хүүхдүүд музей үнэ төлбөргүй үздэг. Ахлах ангийнхан, оюутнууд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 15, том хүнд 30 мянган төгрөгөөр үйлчилдэг. Гадаадынхан мөн 30, харин хүүхдүүд нь 15 мянган төгрөгөөр үзэх боломжтой. Музейн мэргэжлийн тайлбарлагч авах бол тухай бүрт нэмэгдэл үнэ төлнө. 
2023-09-20

Автомашингүй өдрийг энэ сарын 23-нд зохион байгуулах нь 

Автомашингүй өдрийг Улаанбаатарт энэ сарын 23-ны бямба гарагт зохион байгуулахаар болсныг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Тухайн өдөр уламжлал ёсоор хотын төв зам дагуух тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07.00-18.00 цагт хязгаарлах юм байна. Түүнчлэн төв талбайд “Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг доороос авах боломж бүрдүүлэхээрээ онцлогтой аж. Мөн соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдтэй гэнэ. Автомашингүй өдрөөр гэр бүлээрээ алхах, дугуй унахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас уриалсан юм. Ташрамд дурдахад, үүнээс өмнөх автомашингүй өдрийг өнгөрсөн зургадугаар сарын 3-нд зохион байгуулсан. Уг өдөр “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээн болсон билээ. 
2023-09-20

Т.Бадамжунайтай хамт ТӨХК-ийн хуучин захирлуудыг шүүнэ

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очирын хувьд өмнө нь хээл хахуулийн хэрэгт ял шийтгүүлж байсан юм. Тэрбээр тус компаниас зарласан 300-400 сая төгрөгийн өртөгтэй тендерт шалгарсан “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир нараас 10-14 сая гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлж байв. Өөрөөр хэлбэл, Д.Бямба-Очирын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 15, хахууль авсан хэрэгт нь 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жил хасах шийтгэл 2021 онд оноосон билээ. 
2023-09-20

Хахууль өгөхийг завдсан хуульчдын хэргийг шүүхэд шилжүүллээ 

Хуульчаар ажиллаж байсан энэ хоёр хүн дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сарын 8-нд аж ахуйн нэгж хоорондын маргааныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Б гэх компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон юм. Шүүгч Б уг мөнгийг авмагцаа хээл хахуулийн хэргийг сайн дураараа илчилж, АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэн, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгсөн байдаг. С.Амардэлгэрийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр 2016-2020 онд ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан нэгэн. Сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Дараа нь 2022 оны тавдугаар сард нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж ч байсан билээ. 
2023-09-20

Онцгой албаны шилдэг ахлагч нар чууллаа

Мэргэжлийн ур чадвар, ёс зүйгээрээ манлайлж, үр бүтээлтэй ажиллаж хамт олноосоо шалгарсан шилдэг ахлагч нар энэ удаа гадаад хэл
2023-09-20

Цэрэгт ирээд “Батальон студи” байгуулжээ

Цэрэгт ирэхийн өмнө Соёл урлагийн их сургуулийг кино телевизийн зураглаач мэргэжлээр төгсөж телевиз, хувийн студид зураглаачаар
2023-09-20

Таван голоо авч үлдэх гэсэн Эрдэнэ цагааныхан Улаанбаатарт ирж шүүхдэж байна 

Хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийнхэн “Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон ураны хайгуулын лицензтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмал буюу хүрэн нүүрсний лиценз олгох боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-т “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж, өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Эрдэс баялгийн зөвлөлийн 2018 оны тавдугаар сарын 17-ны хуралдаанаар хэлэлцэж, Эрээн толгойн нүүрсний ордын нөөцийг Улсын нэгдсэн санд бүртгэсэн хэдий ч ураны хайгуулын талбайд гаргасан хүрэн нүүрсний ашиглалтын лицензийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
2023-09-20

Хахууль авсан гэх багшийн хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ-аас Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Ц” нь бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
2023-09-19

Сүхбаатар дүүрэг дэх шөнийн цэнгээний газруудад хамгийн их асуудал гардаг

Тиймээс Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмыг мөрдөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
2023-09-19

“Зуунмод” дулааны станцын бүтээн байгуулалт удаашралтай байна

“Зуунмод” дулааны станцын бүтээн байгуулалт удаашралтай байна Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын энэ лхагва гаригийн хуралдаанд “Зуунмод” дулааны станцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Учир нь, 10 аймагт баригдаж буй дулааны станцуудаас ажлын явц нь хамгийн удаашралтай нь энэ төсөл юм байна.
2023-09-19

Хил дамнасан халдварт өвчнийг тархалтыг бууруулахад өөрийн үнэлгээний дүгнэлт зөвлөмж чухал үүрэгтэй

Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/280 дугаар тушаалын дагуу Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийг хэрэгжүүлэх, үндсэн чадавхийн хэрэгжилтэд өөрийн үнэлгээ хийж, хамтарсан хөндлөнгийн үнэлгээний бэлтгэл ажлыг хэлэлцэх уулзалт өнөөдөр “Блю скай” зочид буудалд боллоо.
2023-09-19

Цахилгаан автомашины хэрэглээг дэмжинэ

Цахилгаан автомашины хэрэглээг дэмжинэ
2023-09-19