Хоригдлуудын хоолны стандартыг шинэчлэх нь
Дээрх хөтөлбөрийн хүрээнд хоригдлуудыг эрүүл, аюулгүй, шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүнээр хангах, улмаар хоолны илчлэг, стандарт нормыг шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Мөн цаашид мал аж ахуй, газар тариалан, төмс, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, зориулалтын хүнсний агуулах, зоорь барихаар төлөвлөж буй юм байна.
2023-08-09
Аавуудын өдөрт зориулсан өдөрлөг болов
Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын алба хаагчдаас бүрдсэн 20 гаруй аав охинтойгоо үүнд оролцов. Энэхүү өдөрлөг нь хөгжөөнт тоглоомоор эхэлж, сэтгэлийн бэлэг гардуулах үйл ажиллагаагаар өндөрлөв. Мөн Сүхбаатар үүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн арга Б.Саранхөхөө “Хүүхдийн хүмүүжилд эцгийн оролцоо” сэдвийн хүрээнд сургалт явуулсан байна.
2023-08-09
7 917 тонн лаг шавар цэвэрлэж, 192 000 м2 талбайд ариутгал хийжээ
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд уруйн үер буусны улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрх, хашаанд үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх, авто замыг хүчитгэх, эвдэрсэн зам талбайг засварлах, сэргээн босгох, ариутгал халдваргүйтгэл хийх ажил үргэлжилж байна.
2023-08-09
Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замын ажил саатжээ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавигдах Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил (Ашихай) чиглэлийн 37,9 км замын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ удаа дараа сануулга өгч, ажлын гүйцэтгэлийг товлосон хугацаанд хүлээн авахаа мэдэгдэж байсан.
2023-08-08
54 угалз, тэхийг 600 орчим сая төгрөгөөр агнуулахаар болжээ
Тодруулбал, дээрх тооны иргэн, аж ахуйн нэгжид 16 угалз, 38 тэх агнах зөвшөөрлийг 600 орчим сая төгрөгөөр олгосон байна. Тэх агнуулах тусгай зөвшөөрлийн дээд үнэ 57.6 сая төгрөгт хүрсэн бол угалзынх 2.9 сая давсан аж. Дуудлага худалдаанаас төвлөрүүлсэн орлогын 50 хувийг ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах хуульчилжээ.
2023-08-08
Тархи, сэтгэл судлалын олон улсын хурал зохион байгуулна
Энэ удаагийн арга хэмжээнд Япон, БНСУ, АНУ зэрэг долоон орны нэрт эрдэмтэд оролцон, өөрсдийн судалгаанаас 11-12-нд танилцуулж, туршлагаа хуваалцах юм байна. Түүнчлэн тархи, сэтгэл судлалын чиглэлээр ажиллах, суралцах зорилготой залууст дэмжлэг үзүүлэхээр дотоод, гадаадын лаборатори, судлагааны байгууллага, сургалтын талаарх мэдээллийг түгээн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүлэхийг Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс мэдээллээ. Дээрх долоо хоногийн үйл ажиллагаа ШУА-ийн байранд энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.
2023-08-08
Дэлхийн өвийн үндэсний хорооны ээлжит хурал боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2022.09.22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор Дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан бөгөөд өнөөдөр тус хорооны ээлжит хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж байна.
2023-08-08
640 хүүхдийн сургууль ашиглалтад орууллаа
Сургуулийн зураг төслийг “Криетив Монголиа” ХХК-ийнхан боловсруулж, барилга угсралтын ажлыг нь “Би энд Би констракшн” ХХК хоёр жилийн хугацаанд гүйцэтгэсэн аж. Ташрамд дурдахад, 2016-2022 онд нийслэлд 302 тэрбум төгрөгөөр 28 365 хүүхдийн 169 цэцэрлэг, 424.5 тэрбум төгрөгөөр 51 308 хүүхдийн 84 сургууль барьжээ. Мөн өнгөрсөн жил сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөг зарцуулсан байна.
2023-08-08