Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг төмөр замаар шуурхай тээвэрлэнэ
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар холбогдох албаны төлөөлөл өнөөдөр ОХУ-ын тээврийн орлогч сайд Дмитрий Станиславович Зверевтэй цахимаар уулзаж, бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан авто замын битум, АИ-92, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүн, үрийн буудай, бордоог шуурхай тээвэрлэх талаар ярилцлаа.
2023-04-28
Танин мэдэхүйн аяллын хөтөч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа
Энэ хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн сурагчдыг оролцуулсан туршилтын сургалтыг 2023 оны 05-р сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сургалтын хэрэглэгдэхүүн болгон шувуу, амьтдын чихмэл хийж өртөө хооронд байршууллаа.
2023-04-28
Нийлүүлэлт буурснаас махны үнэ өсжээ
Ташрамд дурдахад, УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр дарга Г.Занданшатар махны үнэ нэмэгдсэнд ихэд халаглаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр нэг кг үхрийн махны үнэ 21 000 төгрөгт хүрснийг онцлоод, Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нарын гишүүдийг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд захуудаар явж, үнийн өсөлтийг судлах үүрэг өгсөн юм.
2023-04-28
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр салхи шуурагтай, хүйтэн байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан бол шөнөдөө 2 хэм хүйтэн байна.
2023-04-28
Гаалийн ажилтны гэрээс их хэмжээний алт, олон тэрбум төгрөг хураасан гэв үү
Хууль хяналтын байгууллагынхан энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж буй юм. Бидэнд олдсон мэдээллээр ийм их хэмжээний мөнгө, алт хураасан нь үнэн бөгөөд тухайн албан тушаалтан нь өдгөө ажлаа хийхгүй байгаа нэгэн гэнэ. Уг асуудал нь гаалийн байцаагч гэх ажил, албан тушаалтай нь холбоогүй, харин хувийн бизнес тэй нь холбоотой бололтой хэмээн хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.
2023-04-28
Морьт эргүүл ажиллаж эхэллээ
Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гудамж талбай, олон нийтийн газарт нийтийн хэв журам сахиулах
2023-04-27
Ази номхон далайн бүс нутгийн 18 орон "Хар тамхи"-ны хэргийн мэдээллээ солилцоно
“Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Гаалийн Байгууллагууд Хар Тамхины Хяналтыг Хэрэгжүүлэх Чиглэлээр Хамтран Ажиллах Тунхаглал”-д 18 улсын гаалийн байгууллагын дарга нар 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо гарын үсэг зурлаа. Хар тамхины хууль бус урсгал, түүний дотор метамфетаминыг Өмнөд болон Зүүн өмнөд Азийн бүс нутгаар хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн бүлэглэлийн оролдлого гарсаар байна. КОВИД-19 цар тахлын үеэр хил хаалттай байсан хэдий ч зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл Ази, Номхон Далайн бүс нутгийн хэмжээнд хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэх урсгал тасраагүй.
2023-04-27
Бог малын мялзан өвчний вакцин хүлээн авав
Одоогоор гурван аймгийн зургаан сумын зургаан голомтод хорио цээртэй, гурван аймгийн найман сумын 10 голомтод хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлж байгаа аж. Нийт 2621 толгой мал өвчилж, 1000 орчим мал хорогдож, 1169 малын шинж тэмдэг арилсан бол тусгаарлалтад 475 толгой мал байгаа гэнэ.
2023-04-27
Ачааллаа дийлдэггүй гэх эмнэлгүүд түрээслэгч олонтой
Мөн монголчууд хавдарт “дарлуулж”, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнх нь хүчин чадал хүрэлцэхгүй, иргэд тус эмнэлэгт хандахын тулд хэдэн сараар дугаарладаг. Гэтэл ХСҮТ 17 түрээслэгчтэй гэж дээрх цахим хуудсанд тэмдэглэсэн байх юм. Тиймээс уг хоёр эмнэлгийн байранд ямар газрууд түрээсээр үйл ажиллагаа эрхэлдгийг сурвалжиллаа.
2023-04-27
Туул гол нийслэл орчимд тасарчээ
“Усны төлөө иргэдийн нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн, судлаач З.Батбаяр “2010-аад оноос ажиглагдах болсон энэ үзэгдэл нь Улаанбаатарт олширсон барилга, үйлдвэрээс үүдэлтэй. Газрын доорх усыг хэт ихээр хэрэглэж байна гэсэн үг. Хоногт 256 мянган шоо метр ус ашиглах боломжит хязгаартай газарт 350 мянган шоо метр, түүнээс ч ихийг хэрэглэхээр аргагүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэрчлэн Туул голын сав газрын захиргаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхныг яаралтай арга хэмжээ авч, бодит байдал ямар байгааг мэдээлэхийг хүслээ.
2023-04-27