Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ажлаа тайлагнав
Тэрбээр мэдээлэлдээ, Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954-1136 км болж 19 хувиар нэмэгдсэн бол, тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь бөгөөд оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8.9-10.8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ гэсэн урьдчилсан судалгааг Олон улсын Жайка байгууллагаас гаргаад байна гэв.
2023-04-22
Хараагүй иргэдийг суралцуулдаг МСҮТ шинэ байртай боллоо
Цаашид харааны бэрхшээлтэй иргэдэд чанартай боловсрол олгох, хөдөлмөр эрхэлж орлогын эх үүсвэртэй болоход нь туслахад анги танхимын хүрэлцээ хамгийн чухал байсан юм. Тиймээс БШУЯ-ны 250 сая төгрөгийн санхүүжилтээр хөгжлийн төвийн хуучин барилгыг засварлан өнөөдөр ашиглалтад орууллаа.
2023-04-22
"Тэрбум мод" семинар Орхон аймагт болж байна
Тэрбум мод Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Уг амлалтыг биелүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн судлаачдын боловсруулсан Мод үржүүлгийн Эрдэнэт цогцолборын ТЭЗҮ-г хэлэлцэж байна. Үүнд ойн салбарын эрдэмтдийн санал, зөвлөмжийг авч, нэгдсэн дүгнэлтэд хүрэх зорилготой “ТЭРБУМ МОД - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ” семинарыг “Ногоон хөгжил төслийн нэгж”-ээс зохион байгуулж байна.
2023-04-21
Дэлхийн номын өдрийг тэмдэглэнэ
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас 1995 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд Дэлхийн номын өдрийг тэмдэглэдэг болсон. Энэ өдөр дэлхийн 100 гаруй улсад зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчилдаг. Үүний хүрээнд энэ сарын 18-24-нд “Эрдэм номын чуулган-2023” аяныг Шинжлэх ухааны академи, Үндэсний номын сантай хамтран тав дахь жилдээ зохион байгуулж байна.
2023-04-21
Санаатайгаар хүн дайраад зугтжээ
30 настай, эрэгтэй “Г” гэгч нь согтуурсан үедээ 29 настай, эрэгтэй “З” гэгчийг Hyundai маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч амь насыг нь хохироож зугатсан байжээ.
2023-04-21
Азийн явган алхалтын наадмын бүртгэл эхлэв
Онцлог нь бүх зардлаа хувиасаа гаргах ёстой аж. Монголоос эл наадамд оролцох хүмүүсийн материалыг энэ сарын 22 хүртэл хүлээж авах гэнэ. Зургадугаар сарын 2-нд “Азийн алхалтын форум” техникийн хурлыг Тоттори мужаас зохион байгуулснаар наадам эхэлж, дараагийн хоёр өдөрт үндсэн арга хэмжээ үргэлжлэх юм.
2023-04-21
Д.ЖАРГАЛСАЙХАН: Анх удаа англи хэлээр бие даасан бүтээлээ гаргалаа
Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайханаас хэвлүүлээд удаагүй “30 years of Asian university sports movement” номынх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.
2023-04-21
Баруун бүсийнхэн өндөр үнэтэй импортын эрчим хүч хэрэглэдэг
Эрдэнэбүрэний УЦС-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус сумын иргэдтэй уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, томоохон төсөл, хөтөлбөр, тэр дундаа эрчим хүчээр хэрэгцээгээ дотоодоос хангах чиглэлээр төр, засгаас баримталж байгаа бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгч, Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах төслийн талбайд ажиллалаа.
2023-04-21
Баянцагааны талд хамгаалалтын дотоод бүсчлэл тогтооно
Тухайн бүс нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар 2014 онд улсын тусгай хамгаалалтад авсан ч бэлчээрийн хэт ашиглалтын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд ихээхэн талхлагдаж доройтсон байна. Шарилж, лууль зэрэг хөл газрын ургамал зонхилсноос хөрсний үржил шим алдагдаж, цагаан зээр нутаглах боломжгүйд хүрчээ
2023-04-21
Хөдөөгийн багш нар Британи Улсад мэргэжил дээшлүүлэв
Британи Улсад мэргэжлийн сургалтад хамрагдаж буй Боловсролын Ерөнхий газар болон Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгийн англи хэлний багш нар, номын санчид болон боловсролын мэргэжилтнүүдийг Элчин сайд Б.Энхсүх 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзжээ.
2023-04-21
Арьс, ширний үйлдвэрүүд орчмын хөрсөн дэх хромын агууламж 1.6-13.4 дахин өндөр гарчээ
Үйлдвэр орчмын хөрснөөс авсан дээжийг шинжлэхэд 89 хувьд нь хром зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.6-13.4 дахин өндөр буюу нэг кг дахь агууламж нь 436.9-745.1 мг гарчээ. Мөн зарим хэсгийн хөрсөн дэх хромын агууламж кг тутамд 2015.8 мг байсан нь аюултай түвшний үзүүлэлтэд хүрсэн байна. Түүнчлэн үйлдвэрийн бусад үйл ажиллагаатай холбоотой цөөнгүй зөрчлийг энэ үеэр илрүүлсэн аж.
2023-04-21
Ж.Золбаяр буюу Амайг нэг сар цагдан хорихоор боллоо
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Ж.Золбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
2023-04-21
Хуванцраар шагай, хувцсаар цаас үйлдвэрлэж байна
Бид хог хаягдлаа дахин боловсруулах боломжтой ч хөрсөнд хаяж үлдээдэг, байгальд ээлгүй улс болоход ойрхон гэдгийг иргэд, олон нийтэд хүргэх зорилготой “Хогны хувьсал” арга хэмжээ өчигдөр боллоо. Хог хаягдал боловсруулах, түүгээр бүтээгдэхүүн хийдэг 30 орчим аж ахуйн нэгж, байгууллага анх удаа үүнд нэгдсэн юм .
2023-04-21