Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн мэдээллээ шинэчлэх шаардлагатайг сануулав
ЗТХ-ийн сайдын тушаалын дагуу “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогыг зохион байгуулж байгаа аж. Орон нутгийн хэмжээнд 130 236 тээврийн хэрэгслийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ёстой гэнэ. Энэ сарын 19-ний байдлаар 11 146-г нь буюу 8.6 хувийг нь хамруулсан дүн гарчээ.
2023-04-21
“Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох хөтөлбөрийг ХЭДС-гаас санхүүжүүлнэ
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн түншлэлийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа.
2023-04-21
С.ОЮУН: Хэрэгтнийг олдоггүй юм гэхэд хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй
УИХ-ын гишүүн, сайд агсан С.Зоригийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан өчигдөр намынхан, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн гээд олон хүн хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тэдний нэг нь түүний дүү С.Оюун байв. Гадаадад ажиллаж, амьдарч буй тэрбээр ахынх нь амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзэж буйгаа энэ үеэр хэвлэлийнхэнд илэрхийлсэн юм.
2023-04-21
“Эмийн мафи”-тай тэмцэж чадахгүй агентлаг хэрэггүй
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уржигдар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” төрийн бус байгууллагуудын удирдлага болон эм ханган нийлүүлэх томоохон байгууллагын төлөөлөлтэй уулзжээ. Энэ үеэр салбарын сайд “2022 оны арванхоёрдугаар сард Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл авахад нэг жилийн хугацаанд эмийн үнэ нь 40 хувиар нэмэгдсэн талаар танилцуулсан” гээд үүнтэй холбоотой гомдол иргэдээс их ирж байгааг дурдсан нь дээрх агентлагийн ажлын үр дүнг илэрхийлэх нэг үзүүлэлт болох биз ээ.
2023-04-21
ЖДҮГ-ын албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогджээ
Гэтэл энэ шинэ агентлагийн Хууль, тусгай активын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх нар албан тушаалаа урвуулж, зээлийн эргэн төлөлттэй холбоотой хөрөнгө, мөнгийг үрэгдүүлсэн байж болзошгүй гэж буруутгаж буй аж.
2023-04-21
Байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, “Эко Ази”, Олон улсын Улаанбаатарын их сургууль хамтран “Бидний мэргэжил ба ногоон ирээдүй” байгаль орчны мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцагсдын тоо сүүлийн жилүүдэд цөөрч байгаагийн хэрээр эл салбарт ажиллах хүний нөөц хомсоджээ. Тиймээс байгаль орчны салбарын хөгжил, ирээдүйн үнэ цэнийг хүүхэд, залууст ойлгуулах, төрийн өмчийн их сургуулиудын хөтөлбөрүүдийг танилцуулах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор ийм үйл ажиллагаа санаачилжээ.
2023-04-20
Завиндаа GPS суулгаагүй бол техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй гэв
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилгоор байршил тогтоогч GPS төхөөрөмжийг нийт усан замын тээврийн хэрэгслүүдэд суурилуулж хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг 2023 оны хөвөлтийн улирлаас эхлүүлэхээр болоод байна.
2023-04-20
Олон улсын охидын математикийн олимпиадаас гурван хүрэл медаль хүртэв
Тэд өнөөдөр эх орондоо ирэх аж. МУИС-ийн багш, доктор Т.Хулан, дэд доктор С.Цогзолмаа нар охидын багийг дасгалжуулан бэлтгэжээ. Жил бүр зохион байгуулдаг уг олимпиадад манай сурагчид гурав дахь удаагаа оролцсон энэ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас уг олимпиадад цахимаар өрсөлджээ.
2023-04-20