Нүхэн жорлонд “дийлдсэн” хүчгүй стандарт
Ямар жорлонг стандарт хангасан гэж үзэх вэ. Сайжруулсан, эко ариун цэврийн байгууламж гэж юуг хэлэх вэ. Энэ асуултыг ойр тойрныхондоо тавиарай. Онож хариулах нь ховор болов уу. Уг нь манай улс ариун цэврийн байгууламжийн стандарттай, тэр нь нэлээд өндөр шаардлагатайд тооцогддог юм байна. Даанч үүнийгээ хэрэгжүүлдэггүй аж. Энэ нь нэгдүгээрт, иргэд мэдлэг, мэдээлэлгүйтэй, хоёрдугаарт, хяналт сул байдагтай холбоотой гэнэ. Судлаач Х.Түмэндэлгэр “Монголчууд уламжлалт сэтгэлгээнээсээ салахгүй байгаа учир жорлонгийн хувьсгал хийж чаддаггүй. Эко, байгальд ээлтэй, био, сайжруулсан гэх янз бүрийн тодотголтой ариун цэврийн байгууламж барьж буй эдгээр нь стандартын шаардлагад нийцдэггүй. Материал, хэлбэр хийцийг нь өөрчлөөд л өнөөх уламжлалт, модон жорлонгоо барьчихдаг. Тэгээд үүнийгээ “гоёор” нэрлэдэг.
2023-04-20
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэнэ
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг угтан Хүүхэд хамгааллын асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг олон улсын байгууллагуудын санаачилсан нөлөөллийн ажил, олон нийтэд чиглэсэн контент, сургалтын талаарх мэдээллийг сонслоо.
2023-04-20
Хилийн чанадад Монголыг төлөөлж буй байгууллагын удирдлагад “Шүүр” ажиллагаа үйлчлэх ёстой
“ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтны цалин, урамшууллыг ажилласан мэтээр бодож 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд гурван сая, дөрөвдүгээр сарын 22-нд хоёр сая, дөрөвдүгээр сарын 26-нд 8.4 сая, зургадугаар сарын 15-нд 5.6 сая вон авч завшсан асуудлыг шалгахад хувийн дансандаа дөрөвдүгээр сард гурван удаагийн гүйлгээгээр 13.4 сая вон буюу тухайн үеийн ханшаар 33.4 сая орчим төгрөг, зургадугаар сард 13.6 сая төгрөгтэй тэнцэх 5.6 сая вон шилжүүлэн авсан байна.
2023-04-20
"Улаанбаатар травэл экспо - 2023" аялал жуулчлалын үзэсгэлэн болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 2023 оны тавдугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
2023-04-20
ХААДС-г мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд тоносоор байх уу
Дээрх сангийн албан тушаалтнууд хувийн аж ахуйн нэгжийнхэнтэй үгсэн хуйвалдаж ТЭДС-гаас улаан буудай, техник, тоног төхөөрөмж зэргийг хууль бус гэрээ байгуулан ах, дүү, хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсийнхээ эзэмшилд авч, улмаар цааш нь иргэдэд өндөр үнээр худалдан борлуулж байсан гэх мэдээллийн дагуу цагдаагийнхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн 2022 оны гуравдугаар сард шалгаж эхэлсэн юм.
2023-04-20
“Эрдэм транс” компанийнхан эсэргүүцлээ илэрхийллээ
Нийслэлийн нийтийн тээвэрт явуулж буй хэд хэдэн чиглэлийн автобуснуудын урд хэсэгт өчигдөр “Түгжрэлийн сайд ажлаа өөрөө хий”, “Салбарын дарга шударга бай”, “Өвлийн хүйтэнд автобусны тоог нэмэгдүүлээгүй” зэрэг бичиг байрлуулсан байв. “Эрдэм транс” компанийнхан төр, засгийн буруутай үйл ажиллагаа, ялангуяа нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудын зохион байгуулалтгүй байдлыг ийнхүү эсэргүүцжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ө.Очироос үүний талаар тодруулахад “Манай салбарыг хариуцдаг нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарыг огцрохыг шаардаж байна.
2023-04-20
Богдхан уулын Түрэгний аман дахь хог хаягдлыг цэвэрлэжээ
Богдхан уулын Түргэний ам, ХУД-ийн 14-р хорооны заагт байрлах Түргэний голын постын ойролцоо цугларсан хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг хамгаалалтын захиргаанаас оршин суугчидтай хамтран зохион байгуулсан хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.
2023-04-20
Нийслэлийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшлийнхэн хариуцна
Монгол Улсын Засгийн газар 2022 онд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний тухай 340 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсон юм.
2023-04-19
Улаанбаатар-Хустай чиглэлд сурагчдыг аялуулах нь
Аялал, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг “ME marketing entertainment” компани Улаанбаатар-Хустай чиглэлд “Өвлөгдсөн Монгол” байгаль, танин мэдэхүйн контент аялал зохион байгуулахаар болжээ
2023-04-19
Махны үхэр үржүүлэгч, сонирхогчид үнэнтэй нүүр тулж, ирээдүйгээ тод харлаа
Учир нь, зөвлөгөөнд илтгэл тавьсан компанийн захирлууд махны үхрийн аж ахуй эрхлэхэд гаргасан алдаа, оноогоо ярихдаа бэлчээрийн асуудлаа шийдээгүй бол махны үхрийн аж ахуй эрхлэх гэж бодоод ч хэрэггүйг онцолсон юм. Түүнчлэн махны үхэр өсгөхөд заавал малынхаа тэжээлийг тариалах талбайтай байх ёстой. Тариан талбайгүйгээсээ болоод маш их хөрөнгө үрэн таран хийж, алдаж байгааг илтгэгчид болон Малзүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн, Гавьяат мал зүйч Л.Эрхэмбаяр ч мөн оролцогчдод хатуу санууллаа.
2023-04-19
52 сувилалд иргэд даатгалаараа хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой
Сувилалд нэг удаа үйлчлүүлэх буюу таваас олон хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 230 000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Тухайн сувилалд өдрийн 50 000 төгрөгөөр тав хоног хэвтэхэд 250 000 төгрөгийг даатгуулагч төлөх юм. Харин даатгалаас хөнгөлөх 230 000 төгрөгт сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээ буюу уламжлалт бариа засал, рашаан, шавар, элсэн эмчилгээ хамрагдана. Даатгалын эл төлбөр буцаан олголт бус, зөвхөн уламжлалт эмчилгээний төлбөр” гэлээ.
2023-04-19