Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

МУИС-ийн оюутнууд олон улсын мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцжээ

Тус сургуулийн багт олон улсын эрх зүйн ангийн оюутан Б.Ариунзаяа, Ө.Намуунбаяр, С.Билэгт-Очир, Г.Маргад, эрх зүйн ангийн оюутан Б.Лхагважаргал нар оролцжээ. Дасгалжуулагч багшаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Уянга ажиллажээ.
2023-04-19

Монгол, Японы эмнэлэгт Багшийн эрүүл мэндийг дэмжих төв байгуулах нь

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн бас нэг чиг үүрэг нь боловсролын байгууллагын эмч нарын сүлжээ үүсгэж, тэднийг чадавхжуулах, мэргэшүүлэх үүргийг гүйцэтгэх аж. Түүнчлэн зарим тохиолдолд зайнаас онош тодруулах, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ бий болгохоор бэлтгэж буй юм байна.
2023-04-19

Гэр бүлийн хүчирхийллийн 92 дуудлага бүртгэгджээ

Зөрчлийн шинжтэй 1406 гэмт хэргийн шинжтэй 117 дуудлага, мэдээлэл байна
2023-04-19

Зүүн Азийн залуучуудын наадмын хурал эхэллээ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын багийн ахлагч нарын хурал “Туушин” зочид буудалд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Зүүн Азийн бүс нутагт хамаарах 9 Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцож байна.
2023-04-19

Моторт завиар загас агнахыг хориглох шаардлагатай гэв

бүх төрлийн моторт завиар загас агнахыг хуулиар хориглох, байгальд халтай, халгүй хэмээн жилийн жилд талцуулдаг тураг гогой буюу хар галууны асуудлыг бүрмөсөн шийдэх шаардлагатайг талууд энэ үеэр хөнджээ.
2023-04-19

Дагуул хотууд байгуулахаар судалж байна

Чингэлтэйн өргөн чөлөө, Шар хадны зам, Энхтайваны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, “Мишээл экспо”-гийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөж, нийтийн тээврийн автобуснууд зорчуулахаар уг хуралдаанаас шийдвэрлэв. Мөн замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэгдүүлэх санал боловсруулахаар болжээ.
2023-04-19

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн хэтийн төлөвийг хэлэлцжээ

Хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцлоо.
2023-04-19

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн албан тушаалтны өрөөнд нэгжлэг хийлээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдах албан тушаалтны өрөөнд өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох бичиг баримтууд, гэрээнүүдийг хураан авлаа. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболдод холбогдох хэргийг шалгах ажиллагааны хүрээнд Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхзоригийн өрөөнд нэгжлэг хийсэн аж. 
2023-04-19

М.БАЛДАНДОРЖ: 1077 орон сууц дулаална

Нийслэлийн хэмжээнд хуучин орон сууцуудыг дулаалах ажил үргэлжилж байгаа аж. Уг ажлын явцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандоржоос тодрууллаа. 
2023-04-19

Авлигын хэрэгт холбогдсон, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдыг шалгаж дуусав

Тус аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Орхон голын савд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг шалгасан ч хариуцлага тооцоогүй аж. Үүнийхээ хариуд 37 000 ам.долларын хахууль бэлнээр авсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд НПГ-аас Н.Цэвэгдоржид Эрүүгийн хуулийн 22.4-4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. 
2023-04-19

ТҮЦ-үүдэд чанарын шаардлага хангахгүй хүнс борлуулсаар байх уу

Тус ТҮЦ-т худалдаж байсан хачиртай талхны шошгон дээрх хаягийг харвал “ХанУул дүүргийн 10 дугаар хороо, “Сайхан амт” цех” гэсэн бичигтэй байв. Харин хамгийн чухал мэдээлэл болох үйлдвэрлэсэн он, сар, өдөр, холбоо барих утсаа бичээгүй байлаа
2023-04-19

Улаанбаатарт 3 хэм дулаан байна

Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр, маргааш өдөр Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг,  Өвөрхангайн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Мөн Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.
2023-04-19

Хог хаягдлыг шатааж, эрчим хүч боловсруулах үйлдвэр барих талаар судална

БНХАУ-ын Төрийн өмчит “Тианжин Тида” компани нь хог хаягдал дахин боловсруулах, үүнээс эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх туршлагатай бөгөөд БНХАУ-д одоогоор 20 гаруй ийм төрлийн станцыг ашиглалтад оруулжээ. Тус компани нь Монгол Улсад Хог хаягдлыг шатааж, эрчим хүч боловсруулах төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэд тавьсан байна. 
2023-04-19

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно

Про Боно /Pro bono/ гэдэг нь нийтийн сайн сайхны төлөө гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг ойлгодог. Пробоно үйлчилгээнд: үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, стратегийн өмгөөлөл хийх, зах зээлийн үнээс бага үнээр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, мөн үнэ төлбөргүйгээр сургалт, судалгаа явуулах зэрэг үйл ажиллагаанууд хамаардаг.
2023-04-19

Сувилагч нартаа цол олгуулна хэмээн Цэргийн төв эмнэлгийн эмч хахууль авчээ

эргийн төв эмнэлгийн офицерт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тус ЦТЭ-ийн офицер нь нэр бүхий сувилагч нарт ахлагч цол олгуулна хэмээн тус бүрээс нь гурван сая төгрөг шаардаж хахууль авсан аж. Удалгүй хоёр сувилагч ч зэвсэгт хүчний ахлагч бүрэлдэхүүнд орсон гэнэ.
2023-04-19

Автобусанд дамжин суух терминалыг нэмэгдүүлэхээр санал боловсруулна

Хуралдаанаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Чингэлтэйн өргөн чөлөө, Шархадны зам, Энхтайвны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, Мишээл экспогийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн шинэчилж, нийтийн тээврийн автобуснууд зорчдог байхаар зохион байгуулахыг үүрэг болгов.
2023-04-18

БНСУ-ын "Far East University"-ийн салбар сургуулийг Монголд байгуулна

Бүгд Найрамдах Солонгос Улсын “Far East University” нь Монгол Улсад салбар сургуулиа нээхээр ажлаа эхлүүлээд байна.
2023-04-18

Шилэн төр, цахим шилжилтэд Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид нэгдлээ

ЦХХХЯ болон НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалт нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт цувралаар зохион байгуулагдаж байгаа билээ.
2023-04-18