Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

 Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Д.Бадраад хилийн хориг тавих саналыг шүүх шийдэхгүй байна

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Д.Бадраагийн хувьд Цагаан хадны суурьшлын бүсэд 2020-2021 онд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгосон. Ингэхдээ хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулсан хэрэгт яллагдагчаар тооцоод буй юм.
2023-04-14

Их Британи руу шууд нислэг үйлддэг болно

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан агаарын тээврийн либералчлалыг тэлэх зорилтыг дэвшүүлээд буй.
2023-04-14

Гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ

Нийт дуудлагын 1328 зөрчлийн шинжтэй, 80 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2023-04-14

64 настай иргэн гэртэйгээ шатлаа

Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг
2023-04-14

 Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоол албажсанаар нэгжлэг эхлүүллээ

 Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын Төрийн ордон дахь албан өрөө болон гэр, хамаарал бүхий компанид нь өчигдөр АТГ-ын ажилтнууд прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийлээ. Уг хойшлуулшгүй ажиллагаа эхэлж буй үеийн зураг, бичлэг ч олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, олон хүн санал, шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ шийдвэрлэсэн даруйд энэ ажиллагаагаа хийхгүй, өдийд хамаг юмаа нууж амжсан” гэсэн утгатай зүйл бичиж буй юм. 
2023-04-14

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

Өнөө шөнө Хэнтийн баруун, Сүхбаатарын баруун болон өмнөд, Дорноговийн хойд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Дорноговийн  өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, нутгийн зүүн хагаст,  маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан бол шөнөдөө 9 хэм хүйтэн байна. 
2023-04-14

Тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах журмыг шинэчилнэ

Тодруулбал, эдгээр ажлын дүнд хувийн тээврийн хэрэгслийн замбараагүй хэрэглээ багасан, нийтийн тээвэр болон моторт бус тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэх юм. Мөн хотын төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасаж түгжрэл, зам тээврийн осол, тээврийн хэрэгслээс үүдэлтэй дуу чимээний болон агаарын бохирдол багасах, иргэдийн уур бухимдал буурах зэрэг давуу тал үүснэ.
2023-04-13

Нярайн эмчилгээний шинэ арга нэвтрүүллээ

Уг эмчилгээг “Өргөө” амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний эмч, анагаахын шинжлэх ухааны магистр, олон улсын “Bloom team” багийн гишүүн Б.Өлзийхишиг, сувилагч Нандин-эрдэнэ нар хийсэн байна. Тэд Тайваньд энэ чиглэлээр гурван сарын хугацаанд мэргэшин суралцсан туршлагаа ийнхүү эх орондоо амжилттай нэвтрүүлжээ.
2023-04-13

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Хурлын эхэнд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцуулав.
2023-04-13

Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг шууд дамжуулна

Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг Хот байгуулалт, хөгжлийн газрын фэйсбүүк хуудас /https://www.facebook.com/uda.ub.gov.mn/-аар шууд хүлээн авч, үзэх боломжтой аж.
2023-04-13

78 хоригдлыг хугацаанаас нь өмнө суллажээ

Хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 200 гаруй зөрчил илрүүлэн
2023-04-13

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрынхныг шалгажээ

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2023 оны дөрөвдүгээр сарын 10, 11 өдрүүдэд шалгалт хийлээ.
2023-04-13

Х.Нямбаатар: Иргэн Төгсбаяр, Болортуяа нар гадаадаас АТГ руу холбогдож хэргээ хүлээсэн

Зөвхөн авлига албан тушаалын хэргээс гадна Монголд хүн амины болон залилангийн хэрэгтнийг ч авчирч, шударга шүүхээр шүүлгэнэ.
2023-04-13

Самар боловсруулах 14 үйлдвэрээс зөрчил илрүүлж, 20 сая төгрөгөөр торголоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 тоот удирдамжийн хүрээнд Ойн дагалт баялаг болох хуш модны самрыг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг ой бүхий аймаг, нийслэл, сум орон нутгийн хэмжээнд 35 аж ахуйн нэгжийг хамруулан зохион байгуулж, зөрчил илрүүлсэн 14 аж ахуй, нэгжид 20 сая 500 мянган төгрөгийн захиргааны шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлжээ. 
2023-04-13

“Улаанбаатар хаврын баяр” өдөрлөг эхэллээ

Үүний хүрээнд СУИС, Консерватор, КУДС, БХИС, “Сити” зэрэг өдөрлөгт оролцогч 20 гаруй сургуулийнхан төв талбайд асар засаж, үйл ажиллагаагаа танилцуулж буй юм. Зохион байгуулагчид энэ үйл ажиллагааг жил бүр өргөжүүлж, уламжлал болгохоо мэдэгдсэн. Тэд нийслэлийн Боловсролын газартай хамтарснаар төвийн зургаан дүүргийн ахлах ангийн сурагчид өдөрлөгт оролцож, урлагийн сургуулийнхны тоглолтыг үзэж сонирхсон байна.
2023-04-13

Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлын дагуу шалгалт хийжээ

Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэнээс ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлын дагуу Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд тус суманд ажиллалаа.
2023-04-13

Сурах бичигт л найдсан “супер” багш нар 

“Монголчуудын 50 хувь нь өглөөний цайгаауудаггүй” гэж ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш нарын хийсэн судалгаанд онцолжээ. Мөн “Өглөөний цайгаауудаггүй хүн хэзээ ч эрүүлбайх боломжгүй” хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн иргэд, тэр дундаахүүхдүүд өглөөний цайгаауудаггүйг чдурдаж. Энэ мэтэрүүламьдралын энгийн дадлыг хүүхдүүдэд багаас нь хэвшүүлэхэд анхаарах нь чухалболохыг тэмдэглэсэн байна. 
2023-04-13

Цагаан зээр цаг агаарын хүндрэлээс болж хиарсан гэж дүгнэжээ

Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрт 428 зээр үхсэн гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Шинжээчид “Петрочайна дачин Тамсаг” компанийн ойролцоо үхсэн хоёр, өөр газарт байсан нэг, нийт гурван хүүрээс сорьц авч, гоц болон архаг халдварт, паразиттах өвчний, биогеохимийн, цацрагийн бохирдлын, хор судлалын, хордлогын гэсэн зургаан төрлийн шинжилгээ хийгээд дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Түүнчлэн хоёр зээрт задлан шинжилгээ хийхэд өвчин үүсгэгч, хүнд металл, цацрагийн бохирдол, хордлогын шинж илрээгүй гэнэ. Дүгнэлтэд нь “Дорнод аймагт бог малын хорогдол өндөр зэргийг харгалзан үүнийг байгаль, цаг уур, орчны экологийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болохоор байна” гэжээ.
2023-04-13