Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Баянхонгор: Хүчтэй шороон шуурганд дөрвөн гэр ашиглах боломжгүйгээр нуржээ

Шуурганд иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон аж
2023-04-13

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн БАКАЛАВРЫН хөтөлбөрт суралцах оюутныг шалгаруулна

Тодорхой хэлбэл, Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 оны жагсаалтын эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагчдыг хамруулах нь. 
2023-04-13

Засгийн газар, НҮБ-тай хамтран хүүхдийн чиглэлээр хэрэгжүүлэх 22 ажлын төлөвлөгөө гаргажээ

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурлаа. Энэ төлөвлөгөөнд бага насны хүүхдийн цогц хөгжил, сургуулийн өмнөх болон бага, суурь боловсрол, хоол шим тэжээл, өсвөр үе, цахим шилжилт зэрэг чиглэлээр 22 ажлыг зохион байгуулахаар тусгасан юм.
2023-04-13

Хөгжлийн бэрхшээлтэй 4247 хүүхэд боловсролд хамрагдаж чадахгүй байна

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11835 хүүхэд байна. Тэдний 1498 нь сургуулийн өмнөх боловсролд, 5673 нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 1057 иргэн суралцаж байгаа юм.
2023-04-13

НҮБ-ын Хүүхдийн Сангийн түнш байгууллагуудын уулзалт боллоо

Бага насны хүүхдийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хамгаалал, өсвөр үе залуус зэрэг Монгол Улсад хүүхдийн эрхийг хангаж, хүүхдийн хөгжлийг дэмжихэд тулгарч буй үндсэн 5 чиглэлээр хэлэлцүүлэг өрнөсөн. Дээрх асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хүүхэд хамгааллын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.
2023-04-13

“Өтөг бууц ихтэй газруудад дахин түймэр гарах эрсдэлтэй байна”

Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар) найман аймгийн 18 сумд 29 удаа түймэр гарсны улмаас 202 880 га талбай шатаж, 15 гэр, сууц, 16 хашаа, нэг автомашин галд өртжээ. Энэ сарын 8-наас хойш Увс, Дорнод, Сүхбаатар, Булган аймагт нийт есөн удаа ой, хээрийн түймэр бүртгэгдсэнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус байгууллагын алба хаагчид өчигдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнодын Халхгол сумд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байлаа. 
2023-04-13

 Автомашин хахуульд авсан Х.Оргил-Эрдэнэ нарын гэм буруутай, эсэхийг энэ сарын 24-нд хэлэлцэхээр болов

Дараа нь “Лексус RX-350” загварын автомашиныг найз Б.С-ийнхөө нэр дээр хахууль болгож авсныг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Чанаргүй зам тавьж, шүүхэд маргаантай байсан аж ахуйн нэгжийг З.Буяннэмэхийн оролцоотойгоор Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй тендерийн үнэлгээний хорооныхон хахууль авч шалгаруулснаар Дарханы зам ашиглалтад орохгүй удсаныг уншигчид мартаагүй. 
2023-04-13

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: "Улаанбаатар кап" 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээний талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа нэг хэм хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-04-13

Яруу найрагч Ц.Хулангийн гэм бурууг шүүх хурал товлогджээ

Өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж
2023-04-13

 Төрийн байгууллагууд иргэдийг “төөрүүлмээргүй” байна

Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үүнээс тэс өөр, илүү өндөр тоо хэлж байв. Тэрбээр “Ковид”-ын үеэр хууль зөрчин томилогдсон 6000 орчим албан хаагчийг ажлаас чөлөөлөх тул төрийн байгууллагын удирдлагуудыг энэ сарын 10-ны дотор мэдээллээ нэгтгэн ирүүлэхийг үүрэг болгосон. Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн тооноос даруй 3192-оор олон хүнийг хэн, хаанаас томилов. Төрийн албаны зөвлөл нь мэдээгүй гэхээр тус байгууллагаар дамжилгүйгээр томилгоо хийв үү. Хэрэв тийм бол Төрийн албаны зөвлөлийн хэрэг байна уу. Мөн цаашлаад иргэд ч төрийн албаны шалгалт өгөх шаардлага бий юү гэсэн асуул тургангарч байна. 
2023-04-13

Улаанбаатарт нэг хэм хүйтэн, цас орно

Маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өнөө шөнө Завханы зүүн хэсэг, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Улаанбаатарт өдөртөө 1, шөнөдөө 4 хэм хүйтэн байна. 
2023-04-13

ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарт 40 сая төгрөгөөр торгох ял оноов

Харин энэ удаа ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар (ТЗУГ)-ын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатарын холбогдсон үйлдлийг хэрхсэн нь тодорхойгүй, бусад хүний хэргийг хэлэлцэв. 
2023-04-13

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог хаягдлыг иргэдийн бүлэг цэвэрлэнэ

Хот, нийтийн аж ахуйн тохижилт үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай үүссэн хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн бүлэг ажиллаж эхэллээ.
2023-04-12

Автобусны зорчигчдыг шалгажээ

Шалгалтаар гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй  7635,  нийт 19,854 зөрчил илэрлээ.
2023-04-12

Хүүхэлдэйнүүд орон нутгийн багачуудтай “уулзаж” байна

Хүүхэлдэйн театрын хамт олон 75 жилийн ойн баяраа тохиолдуулан орон нутгийн багачуудтай уран бүтээлээрээ уулзаж байна.
2023-04-12

Дорнодод гарсан түймрийн хохиролыг тогтоох ажлын хэсэг Халхгол сумд ажиллаж байна

Аймгийн Засаг даргын 2023 оны А/202 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан тал, хээрийн түймрийн улмаас байгаль экологи, биологийн төрөл зүйлд учирсан хохирлыг тогтоон, тухайн газар нутагт байгаа зэрлэг ан амьтдын ажиглалт, судалгааг хийхээр Халх гол суманд ажиллаж байна.
2023-04-12

Хотын цэвэрлэгээ үйлчилгээнд иргэдийн бүлэг ажиллаж эхэллээ

Энэ жил төвийн зургаан дүүргийн 120 иргэнийг энэхүү бүлэгт бүртгэсэн байна
2023-04-12

Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан 230 хүний хамаарлыг шалгаж байна

Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ, ШШГЕГ, “Монгол шуудан” ХК, Боловсролын зээлийн сан, “Барилгын хөгжлийн төв”, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
2023-04-12